Previous Page  4 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 4 / 12 Next Page
Page Background

4

НИЙТЛЭЛ

О.МӨНХБАТ

Доктор, МУИС-ийн Профессор

НИЙТЛЭЛ

САЙН ЗАСАГЛАЛ

Бодлого, шийдвэр гаргалт гэдэг хоёр ойлголт

салшгүй зүйл аж. Бодлого гэдгийг аливаа нэг

зүйлийг хийх, эс хийх шийдвэр гаргалт хэмээн

тодорхойлж болно. Энэ талаар эрдэмтэд ижилдүү

санал бодолтой болох нь доорх ишлэлүүдээс

харагдана.

s

Pal Leslie: “Тухайн нэг асуудал болон бүлэг

асуудлыг шийдвэрлэхээр төр, засгийн эрх

бүхий албан тушаалтан\байгууллагын

сонгон авсан үйлдэл эс үйлдэл” (Pal, 2013)

s

Howlett M, Ramesh, М: “Төрийн бодлого

гэдэг нь төр, засгаас хийхээр сонгон авсан

үйлдэл” (Howlett.M, 2009)

s

Thomas Dye: “Төрийн хийхээр болон эс

хийхээр шийдвэрлэсэн үйлдэл” (Thomas R,

1973)

“Бодлого боловсруулна гэдэг нь бүх нийгмийн

гишүүдийн (иргэд, институти) үйл ажиллагаагаа

явуулах хүрээ хязгаарыг тогтоох болон нийгмийн

үндсэн зорилго, түүнд хэрхэн яаж хүрэх хамгийн

сайн арга замыг тодорхойлон шийдэх үйл явц”

(Young, 2013) аж.

Эдгээрээс харахад бодлого гэдэг аливаа

нэгэн асуудлаар тодорхой үйлдэл хийх эсэхээ

шийдвэрлэх буюу өрнөдийн Маркс гэгддэг

социологич М.Веберын хэлсэнчлэн “үйлдэл,

зориудын эс үйлдэл”-ийг сонгоно гэсэн үг.

Төр засаг тухайн асуудлаар юу хийж юуг эс хийхээ

шийдэх нь нэг ёсондоо төрийн бодлого болж хувирч

байна. Бодлогын мөн чанар тэгэхээр аливаа нэг

болон багц асуудлыг шийдэхэд төвлөрсөн, түүнийг

шийдэхээр сонгосон үйлдэл, эс үйлдлийг чиглүүлэх

зорилго, зорилт, хүрэх үр дүн болох нь.

Хэн шийдвэр гаргадаг вэ гэхээр бид ихэвчлэн

төр засаг гэж хариулдаг. Чухамдаа эрх мэдэл

бүхий албан тушаалтан бодлого сонгон шийдвэр

гаргана. Эрх мэдэл гэдэг нь нийгмийн хамгийн

хомс баялаг тул хүн бүр хүртэж чаддаггүй

хяслантай зүйл учраас эрхмэдэлтэйньцөөхүүлээ.

Ийм ч учраас тэд хуулийн дагуу ямба эдэлнэ.

Мөн “Ямбыг нь ч эдэлнэ ялыг ч үүрнэ” гэдгийн

адилаар тэд хариуцлага үүрэх ёстой. Харин

нийгэмд учруулсан хор хохиролтой харьцуулах

юм бол тэдний хүлээх хариуцлага өчүүхэн мэт

санагдана. Жишээлбэл, нэг нөхөр хазаар гүйлгэж

айлын адуу хулгайлж, хуушуурын гуанзанд

зарчихаад баригдвал хохирлоо барагдуулахын

хамт “аавын хаалга” татна. Харин Засгийн газрын

алдаатай бодлогын төлөө хамгийн сайндаа эрх

БОДЛОГО, ШИЙДВЭР ГЭЖЮУ БОЛОХ?

ХЭН ШИЙДВЭР ГАРГАДАГ ВЭ?

Б

ид байнга ямар нэг асуудлаар сонголт хийж

шийдвэр гаргаж байдаг. Хүн бүр л ингэдэг.

Төр засаг, эрх мэдэл бүхий албан тушаалтан

ч мөн ингэдэг. Харин ялгаа нь гэвэл хувь хүн буруу

шийдвэр гаргавал “өөрөө унасан хүүхэд уйлдаггүй”

гэдэг лугаа өөрөө л хохирно. Харин төр засаг

буруу бодлого, шийдвэр гаргавал “нэг үхрийн

эвэр доргиход мянган үхрийнх доргино” гэдгээр

нийгэм, төр улс хямрах, доройтох тэр бүү хэл сөнөж

устдагийг буурал түүх харуулдаг.

Ийм том дэнчинтэй тул төр засаг бодлого,

шийдвэр гаргахдаа “долоо хэмжиж, нэг огтлохоос”

аргагүй болно. Төрийн алба, судалгаа, боловсролын

байгууллагуудтай, зөвлөх, зөвлөх үйлчилгээтэй,

хууль тогтоомж, хэм хэмжээтэй том тогтолцоо

зөв шийдвэр гаргахын төлөө ажилладаг. Ингэж

шийдвэр гаргахуйн аюулгүй байдлыг хангахыг

зорино.

Зөвлөх зөвлөх нь “зөв” үү?