Previous Page  7 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 7 / 12 Next Page
Page Background

САЙН ЗАСАГЛАЛ

Дээрдурдсанбүхнээсхарахадзөвлөхчухлаасгадна

зайлшгүй хэрэгтэй хүн аж. Тэгэхдээ гол нь “нүдээ

олсон” зөвлөх хэрэгтэй. Энэ нь зөвлөхөө сонгохдоо

нөгөө л чадахуйн (мерит) зарчимд тулгуурлаж байж

олж авах ёстой гэсэн үг. Энэ утгаараа зөвлөх, зөвлөх

үйлчилгээнд өндөр шалгуур тавьж, хамгийн сайныг

олж авахыг хичээдэг аж.

Harvard Business Review сэтгүүлд хэвлэгдсэн нэгэн

ярилцлагад “2 төрлийн зөвлөх байна аа. Эхнийх нь

таны бугуйн цагийг хулгайлчихаад танд цаг хэлж

өгдөг бол хоёр дахь нь хаан хувцасгүй байна гэдэг

үлгэрийн адил бүх зүйл дээр таны хэлсэн бүхнийг

зөвшөөрдөг буюу юу сонсохыг хүсч байгааг тань

хэлдэг” (Harvard Business School Publishing, 2019)

зөвлөх. Ийм зөвлөх бол үйлдэл, эс үйлдлээрээ

шийдвэр гаргах үйл явцыг эрсдэл болгон хувиргаж

нийгмийг аюулд учруулна. Тэд шийдэх ёстой

асуудлыг буруу тодорхойлох, зорилго зөв ч шийдэх

хувилбарыг үндэслэлгүй боловсруулж, буруу

сонголт хийх, нийгмийн хомс баялагийг үргүй

зарахад нөлөөлөх, эс бөгөөс юу ч хийхгүй идэвхгүй

цаг барж суусаар асуудлыг хурцдуулан зөрчил

мөргөлдөөнд хүргэхэд нөлөөлнө.

ЗӨВЛӨХ, ТҮҮНИЙ ХЭВ ШИНЖҮҮД: ХЭН ХЭРХЭН ЗӨВЛӨДӨГ ВЭ?

ЗӨВЛӨХИЙН

ХЭВ ШИНЖ

ҮНДСЭН ШИНЖҮҮД

1

Аялдан

дагагч хэв

шинж

Даргын юу хүсч байгааг мэддэг, түүнд нь нийцүүлж чаддаг. Тэрээр даргын үзэл бодол,

итгэл үнэмшлийг эргэлзээнд оруулах санал зөвлөмж, шүүмж хэлэхгүй. Алдаа гарсан

тохиолдолд шийдвэр гаргагч бус нөхцөл байдал, бусад хүмүүс буруутай гэж үзэж,

ойлгуулна. Өөрийг нь “хүн болгосонд” талархаж, хувийн үнэнч байдлыг чухалчлах бөгөөд

зөвлөх гэхээсээ илүү найдвартай “шадар” туслах нь байна. Гэхдээ тэр “цүнх баригч” биш

бөгөөд хүрээлэгсдийн хувьд зөвлөх статусаа өргөж байхыг хичээнэ.

2

Хувиа бодож,

довоо

шарлуулагч

хэв шинж

Энэ ажил мөнхийн бус, тэгээд ч төрийн төлөө оготно боож үхдэггүй гэдгийг “ойлгодог”.

Өөрөө санаачлага гаргаж, илүү хөдөлгөөн хийдэггүй. “Дуугүй хүн сүрлэг” зарчмаар

ажиллана. Нэгэнт идэвхтэй үйлдэл, эс үйлдэл хийхгүйгээс хойш бусдад саад болж дургүйг

нь хүргэхгүй “нуруутай”, “төлөв” нэр зүүнэ. Зөвлөхийн статус нь түүнд хэрэгтэй, ашигтай

холбоо сүлбээ, нэр хүнд өгдөг тул түүндээ дуртай ч илүү боломж гарвал алдахгүй.

3 “Романтик”

хэв шинж

Сайн зүйл хийх хүсэлтэй, бас гадаад дотоодод гайгүй боловсрол эзэмшсэн, их зүйлийг

хурдан хийх хүсэлтэй ч яаж хийх, монголын “онцлогт” нийцэх арга замаа “олдоггүй”.

Гадаад орны туршлага их ярина, салбартаа танигдаагүй тул баг бүрдүүлж үл чадна.

Санаачлагатай ч бодлого, шийдвэр газарт хэрхэн бууж хэрэгжих тал дээр туршлагагүй.

Мөн “амбиц” ихтэй бөгөөд шийдвэр гаргагчид өгч буй зөвлөгөө нь макро түвшний,

системийг бүхэлд нь өөрчлөх радикал шинжтэй. Санал зөвлөгөө нь үр дүнд хүртлээ

цаг хугацаа, хүчин чармайлт шаарддаг тул “сонгуулиас сонгуулийн хооронд” 4 жилийн

сэтгэлгээтэй шийдвэр гаргагчид бол ийм зөвлөмж ашиггүй.

4 “Шоучин” хэв

шинж

Өөрийн боссын “... ивээл дор” зэрэг олны анхаарал татсан “кампанит” ажил хийнэ. Тэдгээр

нь үр дүн багатай, нэг удаагийн шинжтэй.

Санаачлагатай. Ихэвчлэн олноо танигдсан хэн нэгэн байдаг тул

зөвлөхийн статусаасаа илүү өөрийн хувийн статуст ач холбогдол өгнө. Богино хугацаанд

түр зуурын үр дүн авчрахад чиглэсэн санал зөвлөмж өгөх нь түгээмэл. Системийг өөрчлөх

том санал зөвлөмж гаргахгүй бөгөөд өнгөн засал, үзэмжид тулгуурлан ажиллана.

5 “Шинжээч”

хэв шинж

Хариуцлагатай, асуудлыг нухацтай ул суурьтай судлаж, олон талаас нь харж байж

зөвлөдөг. Ажлын эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг зарчимч, шийдвэр гаргагчид хүндлэгддэг,

нөлөөлж чаддаг. Асуудлыг олон талаас харж, өнгөрсөн, одоо, ирээдүй цагийн хэлхээнд дүн

шинжилгээ хийдэг тул системийг өөрчлөх зэрэг радикал санал гаргах чадвартай. Өөрийн

салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн тул асуудлыг шийдэхэд багийн оролцоог хангаж чадна.

Дээр дурдсан хэв шинжүүдээс аль нь манайд давамгайлж, шийдвэр гаргах аюулгүй байдлыг эрсдэлд

оруулж байгааг уншигч та өөрөө эргэцүүлэн бодно биз ээ.

Хамгийн гол нь төр улс, ард түмний хувь заяатай холбоотой шийдвэр гаргахад нөлөөлж байдаг

зөвлөхүүдийг өнөөгийнх шиг тодорхойгүй, эрсдэлтэй байдлаар бус улс орны язгуур эрх ашигт нийцүүлсэн

хариуцлагатай тогтолцоог бүрдүүлэх, түүнд тавих шаардлага, хариуцлагыг тодорхой болгож, “нүдээ олсон”

зөвлөхтэй байж, “загатнасан газар маажих шиг” бодлого шийдвэр гаргадаг болох хэрэгтэй байна даа, бидэнд.

2019 оны 6-р сар

МАНАЙД АСУУДАЛ ЯМАР БАЙНА ВЭ?

Монгол зөвлөхийн хувьд дараах хэв шинж ажиглагддаг.

7