Previous Page  11 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 11 / 12 Next Page
Page Background

11

ТОЙМ

ДеФакто

Дефакто тоймын гол агуулгыг хураангуйлан бэлтгэв

Тоймын бүрэн эхийг

jargaldefacto.com

вебсайтаас үзэх

боломжтой.

GOOGLE STORE

APP STORE

ИРГЭНИЙ НИЙГМИЙН ДУУ ХООЛОЙ ХУМИГДАХ УУ?

Үйл явдлын товч:

2018 оноос төрийн бус байгууллагуудын

эрх зүйн орчныг шинэчлэх хуулийн төсөл

боловсруулах ажил эхэлсэн. Засгийн газраас

ТББ нэрээр үйл ажиллагаа явуулдаг ашгийн

байгууллагуудыг цэгцэлнэ, ТББ-ууд гадны

төлөөлөгчийн газрууд шиг үйл ажиллагаа

явуулж байна гэх мэт мэдэгдлүүдийг хийж

байсан. Улмаар Хууль зүй, дотоод хэргийн

яамнаас өнгөрсөн оны сүүлээр анх удаа

“Ашгийн бус хуулийн этгээдийн тухай хуулийн

шинэчилсэн найруулга”-ыг боловсруулснаа

танилцуулсан. Энэ үеэс иргэний нийгмийн

байгууллагууд хуулийн төсөлтэй танилцаж

санал хүсэлтээ хүргүүлснээр яамнаас холбогдох

өөрчлөлтүүдийг хийж эцсийн хувилбарыг

танилцуулаад байна.

Дүгнэлт тайлбар:

Зөвхөн манайд энэ хуулийг ярьж байгаа юм

биш дэлхий нийтийг хамарсан гэж хэлж болно.

Сүүлийн 4 жилд дэлхийн 60 гаруй оронд ТББ-тай

холбоотой хуулиудын шинэчилсэн найруулга

батлагдаж байгаа. Шалтгаан нь ардчиллаас

ухрах процесс эхэлж байгаа. 1990 оноос хойш

ардчиллын 3 дахь давалгаа гэж бий болсон. Энэ

давалгаагаар нийтдээ 30 гаруй ардчилсан орон

байсан бол 115 гартлаа өссөн. Энэ давалгаа

хүчтэй явж байгаад 2006 он гээд зогссон. Харин

үүнээс хойш буцаад ардчиллаас ухрах үйл явц

эхэлсэн гээд байгаа юм. Ардчиллын хамгийн

чухал институтийг нураах, хаах, боох байдлаар

хэрэгжиж байна.

Иргэний нийгмийн байгууллагын дуу хоолойг

хаах ажиллагаа маш хүчтэй хэрэгжиж байна.

Үүний манлайлагч нь ОХУ. ОХУ-д гадаадын

агентын тухай хууль гэж батлагдсан. Энэ хууль

батлагдаад л өөр олон оронд батлагдаад

эхэлсэн. ТББ гэдэг нэрээр гаднаас санхүүжилт

аваад гадны үзэл бодлыг олон нийтэд

сурталчлаад байна гэсэн шалтгаантай. Үүнийгээ

терроризм, мөнгө угаахтай холбоотой гэмт

хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой гэж

халхавчлаж байна.

2017 онд дэд сайд Б.Энхбаяр хуулийн төслийг

санаачлахдаа яг л ийм зүйл ярьж байсан л

даа. Б.Энхбаяр дэд сайдын хэлж байгаагаар

МУ-ын ТББ-уудын 80 орчим хувь нь гадаадаас

санхүүжилт авдаг. Үлдсэн 20 хувь нь дотоод

гишүүдээсээ санхүүжилт авдаг гэж хэлсэн

байгаа. Энэ хуулийн төсөл дээр ТББ-ууд маш

идэвхтэй саналаа хэлж байгаа. МУ-д ТББ-ын

эрх зүйн зохицуулалтын хувьд бүрхэг зүйлс их

байгаа.