Previous Page  10 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 10 / 12 Next Page
Page Background

10

ТОЙМ

ДеФакто

ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ХУУЛЬ ХЭНД АШИГТАЙ ВЭ?

Үйл явдлын товч:

Цаг үеэ дагаад технологийн хөгжил дэвшилтэй

хамтхувьсанөөрчлөгдөжбуйөргөннэвтрүүлгийн

салбарын үйл ажиллагаатай холбоотой эрх зүйн

зохицуулалтын асуудал ойрын үед нийгмийн

сүлжээгээр ихээхэн яригдлаа. Өнгөрсөн өдрүүдэд

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг УИХ-

ын байнгын хороодоор хэлэлцэн дэмжиж УИХ-

ын чуулганаар хэлэлцүүлэхээр болоод байна.

Дүгнэлт тайлбар:

Өнөөдрийг хүртэл өргөн нэвтрүүлгийн тухай

хууль гэж байгаагүй. Олон нийтийн радио,

телевизийн тухай хууль байгаа ч энэ нь яг л

үүндээ зориулсан хууль. Бусад 140 гаруй үйл

ажиллагаа эрхэлж байгаа радио, телевизүүдэд

зориулсан хууль байхгүй явж ирсэн. Бусад

орнуудын туршлагаас харсан ч энэ хуулийг

батлах нь бол зайлшгүй. 2016 онд хамгийн анх

энэ хуулийн төсөл орж ирж, өнөөдрийг хүртэл

хэлэлцэгдэж байна.

Асуудал нь IPTV буюу телевизүүдийг

дамжуулж байгаа компаниуд байгаа. Эдгээр

нь хэрэглэгчдээс төлбөр авдаг ч орлогоо

буцааж телевизүүдтэй хуваалцдаггүй байна.

Энэ хууль гарснаар контент үйлдвэрлэж байгаа

телевизүүдэд илүү боломж олдох байх. Энэ

хуулийн дагуу IPTV бүх телевизүүдтэй гэрээ

хийж, төлбөрөө тохирох ёстой гэж байгаа.

Гадны телевизүүдэд тэртээ тэргүй мөнгө өгч

байгаа. Харин монголынхоо телевизүүдэд

хуваалцахгүй байна. Хуулийн төслийг уншиж

үзэхэд айл бүрээс 20 мянган төгрөг авна гэсэн

заалт байхгүй байсан. 20 мянган төгрөг авна

гэсэн асуудал нийгмийн сүлжээгээр явж байсан

нь худал мэдээлэл юм.

Ер нь телевизүүд чанартай контент бүтээхийн

тулд хаанаас орлого олох вэ гэдэг асуудал

байгаа. Реклам сурталчилгааны зах зээлд 140

гаруй телевиз хуваагаад авахаар чанартай

контент үйлдвэрлэх боломжгүй. Яагаад ийм

олон телевизид тусгай зөвшөөрөл өгсөн бэ?

Энэ олон телевизүүд бүгд стандарт шаардлагаа

хангаж байгаа юу? Үүнийг нэг бүрчлэн эргэж

шалгах ёстой байх. Хоёрдугаарт, зохиогчийн

эрхийн асуудал байна. Хэрвээ зохиогчийн

эрхийг зөрчсөн контент гарч л байгаа бол тэр

контентуудыг хянаад телевизүүдийг хаадаг

арга хэмжээ авах хэрэгтэй. Шударга өрсөлдөөн

хэрэглэгчийн төлөө газар энэ тал дээр уг нь их

дуугарч, ажиллах ёстой.

Хуулийн төсөл дээр бол Үндэсний нэвтрүүлэг

хөгжүүлэх сан гэж бий болгоно гэсэн байгаа.

Энэ сангийн гол зорилго нь улсын төсвийн эх

үүсвэрээс тодорхой контентуудыг санхүүжүүлэх

юм. Үндэсний соёл урлагийг сурталчлах

зорилготой. Гэхдээ МУ-д энэ мэтчилэн сангууд

яаж байгааг бодох хэрэгтэй байх. ЖДҮХС

шиг тодорхой нэг эрх мэдэлд ойрхон байгаа

телевизийг дэмжихэд зарцуулагдчихгүй байгаа

гэсэн болгоомжлол төрж байна. Хэрвээ ийм

сан байгуулж л байгаа бол яаж бие даасан,

хараат бусаар ажиллах вэ гэдгийг зохицуулах

ёстой. Энэ тухай хуулийн төсөлд байхгүй.

Хуулиндаа болохоор ЗГ-аас журам гаргаад энэ

асуудлыг шийднэ гэсэн байгаа. Энэ төрлийн

хуульд дандаа тодорхой асуудлыг журмаар

шийднэ гэж бичсэн байдаг. Журмаар шийднэ

гэдэг нь бидний сонгоогүй хүмүүс үүнийг нь

батлаж, өөрсдийнхөө эрх ашигт тааруулдаг юм.

Хуулийн цоорхой ялангуяа журмаар дамжиж

хэрэгжээд байна уу гэж хардаг. Нарийвчилсан

зохицуулалтыг хуулин дээр нь л хийх ёстой.

Махны экспортыг хязгаарлавал эдийн засгийг

төрөлжүүлэхийн эсрэг үйлдэл болох болов уу.

Мэдээж нэмүү үнэ цэнэ бүхий бүтээгдэхүүн

болгоод гаргавал Монгол улсад ашигтай. Гэхдээ

одоогийн нөхцөл байдалдаа аль нь тохиромжтой

вэ гэвэл тодорхой хэмжээнд хөлөөр нь гаргах

байж болох юм.