Previous Page  5 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 5 / 12 Next Page
Page Background

5

САЙН ЗАСАГЛАЛ

Шийдвэр гаргах үйл явц гэдэг нь аливаа нэгэн

асуудлаар шийдвэр гаргах эрх бүхий этгээд юуг

хийх, юуг эс хийхээ буюу бодлогоо сонгох үйл явц

гэжойлгоё. Энэ үйлявцасуудлаа тодорхойлжсудлан

шинжлэх, шийдлийн хувилбар боловсруулах,

тухайн хувилбаруудаас сонголт хийх гэсэн замаар

явна. Энэ бол алхам алхмаар шийдвэр гаргах үйл

явц агаад эрдэмтэн судлаачдын санаа бодлыг

тоймлон дараах байдлаар тодорхойлж болох юм.

Үүнд:

Алхам 1.

Асуудлаа тодорхойлж, судалгаа хийнэ:

чухам юуг шийдэх, яагаад шийдэх ёстой вэ

гэдгээ тодорхойлно. Бодлого шийдвэр гаргахтай

холбоотой судалгаа шинжилгээ хийнэ. Энд ямар

мэдээлэл шаардлагатай болох, мэдээллийн эх

сурвалж; тухайн мэдээллийг хэрхэн олж авах арга

замаа тодорхойлон ажиллана. Мөн мэдээлэл,

нотолгоог үнэлэн цэгнэх буюу бодлогын хувилбар

бүрээр мэдээ нотолгоог үнэлнэ гэсэн үг.

Алхам 2.

Шийдлийн хувилбар боловсруулна.

Тухайн асуудлаар хэд хэдэн шийдвэр байж болох

буюу хувилбаруудтай байна. Бодлого шийдвэр нь

хууль тогтоомжтой нийцэх эсэх, ямар зардал, нөөц

шаардлагатай болох, ямар үр дүнд хүрэх, арга зам

зэргээ тооцно.

Алхам 3.

Хувилбаруудаас сонголт хийнэ. Ингэхдээ

зөвхөн нэгийг сонгох, эсвэл хэд хэдэн хувилбарыг

хослуулах байдлаар сонголт хийж болно. Цаг

хугацаа, хүн хүч, хөрөнгө мөнгө бол нөгөө л

нийгмийн хомс баялаг тул “Хүн хэрээрээ, тэмээ

тэнгээрээ” гэдэг зарчмаар сонголт хийх, алдаа

эрсдлээс сэргийлэхийн тулд энэ алхмыг хийнэ.

Алхам 4.

Хэрэгжүүлэх, хянан магадлах, үнэлэх.

Хэрэгжилтийг хангахын хамт гаргасан бодлого

шийдвэрээ хянан шүүж, алдаа байвал бага дээр нь

засч залруулна.

Төрийн бодлого, шийдвэр гаргахуйн аюулгүй

байдлын тогтолцоо чухамдаа “хатуу, зөөлөн”

хүчнээс бүрддэг гэж хэлж болно.

“Хатуу хүч

гэж

эрх, чиг үүрэг, хариуцлага дээр суурилсан, бүгд

заавал даган мөрдөх хэм хэмжээтэй төрийн алба

түүний дотор судалгаа, шинжилгээ, хууль хяналт,

тагнуул зэрэг институтийг хэлнэ. Энэ хүч нь төрийн

бодлого боловсруулах, шийдвэр гаргах бүхий л үе

шатанд оролцох чиг үүрэгтэй, түүний хэрэгжүүлэх

эрх мэдэл, хөрөнгө хүч, хүний нөөцөөр хангагдсан

байдгаараа шийдвэр гаргах аюулгүй байдлын

тулгуур болно. Нийгмийн зүгээс “ташуур болон

танзуурын” тусламжтайгаар буюу цалин хөлс,

эрх мэдэл, гавьяа шагнал болон шийтгэл зэргээр

тэднийг хийж буй ажлынхаа үр дагаврын төлөө

хариуцлага хүлээх нөхцөл бүрдүүлнэ.

Харин

“зөөлөн хүч”

гэж бодлого боловсруулах,

шийдвэр гаргахад зөвлөх үйлчилгээ үзүүлдэг

хувийн, төрийн бус, олон улсын байгууллага

болон хувь хүмүүсийг хэлэх бөгөөд тэд шийдвэр

гаргагчийг алдахаас сэргийлж, зөв шийдвэр

гаргахад шинжээчийн байр сууринаас оролцоно.

Энэ хүч нь аливаа бодлого шийдвэрийн хэрэгцээ

шаардлага, үндэслэл, хувилбар боловсруулахад

шаардлагатай мэдлэг, ур чадвар, туршлагыг

шийдвэр гаргагчаас хараат бусаар нийлүүлж

байдгаараа маш чухал ач холбогдолтой. Харин

шийдвэр гаргахад нөлөөлдөг атлаа хуулийн

гэхээсээ илүүтэй ёс зүйн хариуцлага хүлээдгээрээ

онцлог. Тэд зөвлөж харин эцсийн шийдвэрийг эрх

бүхий албан тушаалтан, байгууллага гаргадаг.

ШИЙДВЭР ГАРГАХУЙ ГЭЖЮУ БОЛОХ

ШИЙДВЭР ГАРГАХУЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ:

мэдэлтэй хэн нэгэн албан тушаалаасаа огцорно.

Хохирол энэ тэрийг бол барагдуулахгүй. Яагаад

гэвэл хуулийн дагуу бид тэдэнд эрх мэдэл, албан

тушаал өгөхдөө бас “санаатайгаар бус алдаа”

гаргах эрхийг хамт өгдөг аж.

Шийдвэр гаргагчгэжхэнболохыг хуультогтоомжид

юу гэж заасныг үзье.

Зөвлөлдөх санал асуулгын тухай хуульд зааснаар

бол “шийдвэр гаргах эрх бүхий этгээд” гэж хууль

тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн бүх шатны

байгууллага, хуулиар тусгайлан олгосон бүрэн

эрхийн дагуу захиргааны хэм хэмжээний акт гаргах

нийтийн эрх зүйн бусад этгээд, бүх шатны нутгийн

өөрөө удирдах байгууллага (УИХ, 2017) аж.

Шийдвэр гаргахад шууд болон шууд бусаар оролцогч талууд улс орны аюулгүй байдал, улс үндэсний

язгуур эрх ашиг, тусгаар тогтнол, ард олны сайн сайхан байдалд нөлөөлж байдгаараа онцлог. Төрийн

бодлого, шийдвэр гармагц нийгмийн хомс баялагийг дайчлан хэрэгжүүлдэг бөгөөд үр дагавар нь улс

орон, нийгмийн бүлэг давхраанд шууд болон шууд бусаар нөлөөлж эхэлнэ. Алдаатай буруу бодлого

шийдвэр их бага гэлтгүй аажмаар засч боломгүй алдаа, асар их үнэ төлөхөд хүргэдэг тул аливаа

нийгэм шийдвэр гаргахуйн аюулгүй байдалд онцгой анхаардаг.