Previous Page  6 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 6 / 12 Next Page
Page Background

Бидний ойлгож буйгаар зөвлөх гэдэг нь

“олон салбарын мэдлэгтэй, нарийн мэргэшсэн,

шаардлагатай мэргэжил, туршлага бүхий хувь хүн

болон хуулийн этгээд\байгууллага

аж .

Социализмын

үед

монголд

“зөвлөлтийн

мэргэжилтэн”-ээрзөвлөхөөхийж,зөвлүүлдэгбайлаа.

Бид тэднээс их юм сурсан, багагүй мөнгө төлсөн. Их

өрийн тодорхой хэсэг “зөвлөлтийн мэргэжилтний”

цалин хөлс, хангамжид явсан нь ч бас үнэн. Харин

шинэ үеийн монголын төр засгийн хувьд “төсөл”,

“зөвлөх, зөвлөх үйлчилгээ ” гэдэг ойлголтыг 1990-

ээд оны үеэс олон улсын донор байгууллагууд анх

оруулж ирэв. Шинэ нийгэмд шилжихэд мэдэхгүй

чадахгүй юм их гарч ёстой л “нохойн битүү туурай,

ногоон хурганы арьс” гэдэг шиг нүд бүлтийлгэж,

чих дэлдийлгэсэн зүйлс олонтоо учирсан он жилүүд

байлаа. Шинэ содон зүйлийг, тэгээд бас анх удаа

хийж байхад эдгээр зөвлөхүүд, тэдний зөвлөгөө

саналууд монголчуудад хэрэг болсон, бид ч тэднээс

их зүйл сурсан гэдэг бас нэг үнэн. Гэхдээ энэ бүхэн

үнэ төлбөргүй байгаагүй, донор байгууллагуудаас

авсан буцалтгүй тусламж, зээлийн тодорхой хэсгийг

үүнд зарсан нь ч бас үнэн.

Өнөөдөр монголд зөвлөх, зөвлөх үйлчилгээний

хоёр төрлийн тогтолцоо байна гэж үзэж болно.

Нэгдүгээрт,

Монгол улс “төр, орон нутгийн

өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ

худалдан авах тухай” зэрэг хууль тогтоомжийн

хүрээнд зохицуулагддаг, сонгон шалгаруулалтаар

шалгаруулдаг, зорилго, зорилт, хүрэх үр дүн, хийх

ажил, хугацааг заасан ажлын даалгавартай (ToR гэх

нь бий), эргэн тайлагнадаг зөвлөх үйлчилгээний

тогтолцоо байна. Энэ тогтолцоо, түүний хууль

эрх зүйн орчин хэдийгээр улс төрчдийн ашиг

сонирхлын зөрчлөөс үүдэн олонтоо өөрчлөгддөг ч

сайнтай муутай үүргээ гүйцэтгэж байна.

Хоёрдугаарт,

Төр засгийн бараг бүх шат

дахь “зөвлөх” гэсэн албан тушаалын тогтолцоо.

Анхлан Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын гишүүд

зөвлөхтэй болов. Дараа нь агентлаг, газрын дарга

нар зөвлөхтэй болов. Зөвлөхүүд бас “орон тооны”

болон “орон тооны бус” гэгдэнэ. Мөн зөвлөх

даалгавартай ажлын хэсгүүдийг байгуулдаг болов.

Харин зөвлөхийн статус нь тодорхойгүй хэвээр,

гагцхүү Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий

сайдын зөвлөхийг “Төрийн албаны тухай”

хуулиар

төрийн улс төрийн тушаалтан гэж тодорхойлсноос

өөр тоймтой зүйлгүй. Тэд төсвөөс цалинжиж, албан

өрөө, унаа тэрэгтэй, эрх мэдэл, нэр нөлөөтэй гэдэг

нь олонд ил. Энэ ч зөв. Төрд зөвлөх ажлыг “сайн

дурын” цалин хөлсгүй, буяны үйлс мэтээр харж

болохгүй. Хэрэв тэгвэл хариуцлага тооцох ямар ч

үндэслэлгүй болно, учир нь сайн дураараа ажиллаж

бас цалин хөлс аваагүй учраас. Хэрэв ингэвээс

шийдвэр гаргах үйл явц бүхэлдээ аюулд орно. Гол

нь Төрийн албаны тухай хуульд заагаагүй энэ олон

зөвлөхүүдийг яаж сонгодог, тэдэнд ямар шаардлага

тавьдаг нь маш тодорхойгүй байна.

1. Хөндлөнгийн, хараат бус байр суурийг сонсох

боломж олгоно. Эрх мэдлийг “Даннинг-Крюгерийн

үр нөлөө” дагах нь нийтлэг байдаг. Энэ нь шийдвэр

гаргагч өөрөө бүгдийг мэддэг мэт аливаад хандах

бөгөөд мэддэггүй гэдгээ огт “мэддэггүй” бөгөөд

энэ нь буруу шийдвэр гаргахад түүнийг түлхэж

байдаг тул нийгэм үүнээс сэргийлж “зөвлөх, зөвлөх

үйлчилгээ” авах боломжийг хангадаг байна. Мөн

энэ нь “хуурмаг зөвшлийн үр нөлөө” буюу шийдвэр

гаргагч өөрийн бодож санаж байгаагаа бусад

хүмүүс бүгд адилхан боддог мэтээр ойлгох эрсдлээс

сэргийлж өгөхөд тустай.

2. Нарийн мэргэшсэн мэргэжлийн мэдлэг, ур чадварыг

ашиглах боломж олгоно. Шийдвэр гаргагч асуудал

бүрийг мэдэх албагүй мөн боломжгүй, гэхдээ

шийдэх ёстой байдаг. Шийдэх нийгмийн асуудал

нь ганц нэг хүчин зүйлээс бус бүлэг, олон үзэгдэл

юмсаас хамаардаг тул чиглэл бүрээр мэргэшсэн

хүмүүсээс зөвлөгөө авах боломжийг хангадаг тул

зөвлөх авдаг.

3. Эрсдэл, аюулаас сэргийлэн зайлсхийх нэг хүчин

зүйл болно. Шийдвэр гаргахуйн аюулгүйн

байдлыг хангахад зөвлөх чухал үүрэгтэй бөгөөд

зөв шийдвэрийн алхмуудыг хэрэгжүүлэхэд ач

холбогдолтой. Мөн тухайн удирдагч-хамт олны

хооронд итгэлцсэн, хариуцлагатай, мэргэшсэн

харилцаа тогтоход зөвлөх хэрэгтэй.

4. Ажиллах нэмэлт хүч болно. Шийдвэр гаргагч нь

хэдийгээр төрийн алба гэсэн хүн хүчний нөөцтэй ч

бусад өөр ажлаас ангид байж тодорхой асуудлаар

дагнан ажиллах хүн хэрэгтэй болно. Энэ утгаараа

зөвлөх нь нэг ёсондоо нэгэн мөрний хүч болж

ажиллана. Мөн тухайн асуудлаар нийгмийн санаа

бодлыг тусгах, хамтран ажиллах боломжийг хангаж,

шийдвэр гаргах үйл явцыг хурдасгахад зөвлөх

хэрэгтэй.

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ГЭЖЮУ БОЛОХ

ЗӨВЛӨХ, ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ЮУНЫ ТУЛД БАЙДАГ ВЭ?

САЙН ЗАСАГЛАЛ

6

Төрийн бодлого шийдвэр гаргахад нөлөөлдөг “зөөлөн хүч” яагаад хэрэг болдгийг

судлаачид дараах байдлаар тайлбарладаг. Үүнд: