Previous Page  9 / 11 Next Page
Information
Show Menu
Previous Page 9 / 11 Next Page
Page Background

9

Ням гараг бүр VTV телевизээр 21 цагт гардаг Дефакто тоймын эмхэтгэл:

2019.02.17-ны дугаар

Долоо хоног бүрийн тойм,

http://jargaldefacto.com/category/12

ТОЙМ

ДеФакто

МУ-ЫН 2018 ОНЫ СТАТИСТИК

Үндэсний статистикийн хорооноос 2018 оны IV

улирлын ДНБ-ий мэдээлэл болон нийгэм, эдийн

засгийн байдлын мэдээллийг танилцууллаа.

2018 оны тоогоор нэг өрхийн сарын дундаж

бодит мөнгөн орлого 1 сая төгрөг байгаа бол

зарлага нь 1.1 сая төгрөг байна гэж гарсан.

Орлогоосоо давж зардаг хандлагын шалтгаан

юу вэ, зан үйлийн эдийн засагтай холбож

тайлбарлаж болох уу?

Үндэсний

статистикийн

хорооны

танилцуулснаар нэг өрхийн сарын дундаж бодит

мөнгөн орлого 2018 оны IV улиралд 1.0 сая төгрөг

болж, өмнөх оны мөн үеэс 77.7 мянган төгрөгөөр

өссөн гэв. Гэхдээ өрхийн сарын дундаж зарлага

1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 117.6

мянган төгрөгөөр өссөн байна. Шалтгаан нь

хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусад

зарлага 99.4 мянган төгрөг буюу 12.8% өссөн нь

нөлөөлсөн гэж статистикийн хороо үзсэн байна

лээ.

Гэхдээүүнийгзанүйлийнэдийнзасагтайхолбон

тайлбарлаж болно. 2002 оны эдийн засгийн

ухааны Нобелийн шагналыг АНУ-н сэтгэлзүйч

(психолог) Д.Канэманд олгосон. Эдийн засгийн

гол том урсгалын төлөөлөл болох неоклассик

онолчид хүн үргэлж рациональ (ухаалаг)

шийдвэр гаргадаг гэж үздэг бол зан үйлийн

эдийн засагчид хүний шийдвэрт сэтгэл зүйн

хүчин зүйл давуу нөлөөлдөг, шийдвэр нь үргэлж

ухаалаг байдаггүй гэж үздэг. 2017 оны Нобелийн

шагналыг мөн зан үйлийн эдийн засагч Р.Тэйлер

саяхан хүртэв. Түүний бичсэн “Misbehaving: The

making of behavioral Economics” (Төрхгүйтэл: Зан

үйлийн эдийн засгийг бүтээх нь) номонд хүний

зан үйл нь эдийн засагт нөлөөлдгийг баталжээ.

Хүн жишээ нь яг адилхан хоёр юмыг өөрийн эрх

мэдэлд байгаа бол байхгүйгээс нь илүү үнэлдэг

болохыг тогтоожээ. Мөн өөрт нь хэрэгтэй ч,

өндөр үнэтэй зүйлийг шударга биш гэж үзвэл

худалдан авдаггүй гэжээ. Бас хэрэв цалингаасаа

тодорхой хувийг нь хадгаламжийн данс руугаа

шилжүүлдэг болчихвол тэр хадгаламжиндаа

бараг хүрдэггүй гэнэ. Харин бүх цалингаа

гар дээрээ авдаг хүн бүгдийг нь дуустал үрэх

магадлал өндөр ажээ. Жишээ нь монголчууд

баяр ёслолыг зээл аваад тэмдэглэчихдэг.

Статистикийн хороо 2018 оны дотоодын

нийт бүтээгдэхүүний урьдчилсан гүйцэтгэлийг

мөн танилцуулсан. Онцлох тоо юу байсан бэ?

Улс орны ДНБ бол тухайн орны бүх хүмүүс

нийлээд жилд бүтээсэн үнэ цэнэ юм л даа. Үүнийг

гурванаргаартооцдогоосманайдүйлдвэрлэлийн

арга, эцсийн хэрэглээний аргыг илүү ашигладаг.

ДНБ-ий эцсийн хэрэглээнд хэрэглээ, хөрөнгө

оруулалт, Засгийн газрын худалдан авалт гэсэн

гурван бүлэг байдаг. Манай эдийн засаг бүтээсэн

юмныхаа бараг 50 хувийг өөрсдөө хэрэглэдэг.

Энэ тоо 2018 онд 48 хувь болсон. Тэгэхээр хоёр

хувийг нь бид хуримтлал, хөрөнгө оруулалт

руугаа явуулсан гэсэн үг. Хөрөнгө оруулалт 2017

онд 34 хувь байснаа 2018 онд 43 хувь болсон

байна. Засгийн газрын хэрэглээ (худалдан авалт)

2017 онд 13 хувь байснаа 2018 онд 11 хувь

болсон байна. Энэ хоёр тоог эдийн засагт зөв

хандлага болж орж ирж байна гэж харж байна.

Мөн 2018 онд анх удаа улсын төсөв алдагдалгүй

гарсан буюу орлого нь зарлагаасаа давсан гэсэн

үг. Төсөв алдагдалгүй гарсны гол шалтгаан

бол НӨАТ-ын татвар 35 хувиар, Онцгой татвар

45 хувь, гадаад худалдааны татвар 33 хувиар

нэмэгдсэн.