Previous Page  7 / 11 Next Page
Information
Show Menu
Previous Page 7 / 11 Next Page
Page Background

7

Тэгэхээр миний дүгнэлт бол боловсрол гэдэг

нь хүний үг, үйлдэл хоёрын нэгдэл юм байна.

Энэ нь Англи хэлний integrity гэдэг үгээр илүү

тодорхой ойлгогдоно. Өөрөөр хэлбэл үг, үйлдэл

хоёр нь нийлж байгаа хүнийг боловсролтой хүн,

нийлж чадахгүй байгааг нь боловсролгүй нэгэн

гээд ойлгочихож болно. Жишээ нь боловсролтой

хүн цаг яс барина гэсэн үг. Гэхдээ энэ нь улс орны

хувьд яаж илрэх вэ, улс орны хэмжээнд тийм

чухал нөлөөтэй байж чадах уу гэж хэн нэгэн

асууж болох юм. Ер нь хүмүүс хэлсэндээ хүрдэг

хүнд л итгэдэг. Тэгэхээр хэлсэндээ хүрнэ гэдэг

итгэлцлийн суурь, харин итгэлцэл нь нийгмийн

ч, эдийн засгийн ч суурь болдог. Үүнийг

нийгмийн шинжлэх ухаанд нийгмийн капитал

(social capital) гэж нэрлэдэг. Нийгмийн капиталыг

хүмүүс хоорондын хамтын ажиллагааг чиглүүлж

байдаг үнэт зүйл, ойлголтуудын нэгдэл гэж

тодорхойлсон байдаг. Нийгмийн капиталыг

хамтын ажиллагаа, солилцоо, инновацийг

холбож байдаг цавуу ч гэж ойлгодог (OECD, 2001).

Учир нь эдийн засаг дахь бизнес, технологийн

хөгжилд бизнесүүдийн хоорондын хамтын

ажиллагаа итгэлцлийг нэмснээр бий болдог

(Chou, 2006).

Нийгмийн капитал буюу итгэлцэл өндөртэй

оронд хүмүүс нь хэлсэндээ хүрдэг, бас эдийн

засгийн солилцоо илүү хурдан хийгддэг. Үүний

жишээ нь онлайн худалдаа. Алибаба компанийг

үүсгэн байгуулагч Жек Ма “Хятадад Алибабаг

үүсгэн байгуулахад нийгэмд итгэлцэл бий болгох

л хамгийн хэцүү даалгавар байсан” гэж Давосын

чуулганд оролцохдоо хэлсэн байсан.

Судлаач Вайтали 2000 онд 1970-1992 он хүртэлх

хугацаанд нийтдээ 34 орны эдийн засгийн

өсөлтөд нийгмийн капитал хэрхэн нөлөөлдөг

болохыг харьцуулж судлаад нийгмийн капитал

эдийн засгийн өсөлтөд хүчтэй нөлөөлдөг

гэсэн дүгнэлтэд хүрсэн байдаг (Whiteley, 2000).

Рупашинга нар ч мөн зөвхөн Америкийн Нэгдсэн

Улсад нийгмийн капитал, эдийн засагт хэрхэн

нөлөөлж буйг судалсан байдаг (Rupasingha et al,

2000). Уг судалгааны дүнгээс харахад нийгмийн

капитал, нэг хүнд ногдох ДНБ-ий өсөлтөд шууд

нөлөөлдөг байна.

Монголд нийгмийн капитал хэр зэрэг байгаа

талаар Жонсон 2007 онд, Аптон 2008 нар

судалгаа хийсэн байдаг. Тэдний судалгаанаас

харахад монголчуудын дунд итгэлцэл маш сул

болох нь харагдсан. Тиймээс ч одоог хүртэл

онлайн худалдааны Алибаба шиг том платформ

хөгжөөгүй байна.

Тэгэхээр

боловсролыг

зөвхөн

сургууль

төгссөнийг илтгэх дипломоор хэмжихгүй. Харин

таны боловсрол эзэмшсэн эсэх үг, үйлдэл хоёрын

чинь нэгдлээр л харагдах ба бидний олонх нь

ийм болж чадвал хүмүүсийн дунд итгэлцэл өсч,

эдийн засаг ч хурдасна.

2019 оны 2-р сар

Ашигласан материал

Б.Ренчин (1968) Монголын За-Андагаар буй за, “Залуучуудын үнэн” 1968.4.26 Дугаар: 48

Chou, Y. K. (2006). Three simple models of social capital and economic growth. The Journal of Socio-Economics, 35(5), 889-912.

Johnson, C. A. (2007). Social capital and the search for information: Examining the role of social capital in information seeking

behavior in Mongolia. Journal of the Association for Information Science and Technology, 58(6), 883-894.

Sen, A. (2003). Human Development Index: Methodology and Measurement.

Rupasingha, A., Goetz, S. J., & Freshwater, D. (2000). Social capital and economic growth: a county-level analysis. Journal of

Agricultural and Applied Economics, 32(3), 565-572.

OECD. (2001). The new economy: beyond the hype. Final Report on the OCDE Growth Project.

Upton, C. (2008). Social capital, collective action, and group formation: developmental trajectories in post-socialist Mongolia.

Human Ecology, 36(2), 175-188.

Whiteley, P. F. (2000). Economic growth and social capital. Political studies, 48(3), 443-

НИЙГМИЙН КАПИТАЛ

ХӨГЖЛИЙН ТУХАЙ

япон хүн ч гэсэн боловсрох тусмаа бөхөлздөг

гэж. Энэ бол боловсролын ерөнхий утга нь

боловсрох гэдгийг харуулж буй өөр нэг соёлын

жишээ.