Previous Page  2 / 11 Next Page
Information
Show Menu
Previous Page 2 / 11 Next Page
Page Background

2

№409 469

Дамбадаржаагийн

ЖАРГАЛСАЙХАН

Долоо хоног бүрийн нийтлэл,

http://jargaldefacto.com/category/23

НИЙТЛЭЛ

ДеФакто

Х

үн төрөлхтний бүтээсэн хамгийн аугаа нээлт

бол мөнгө гэдэг. Мөнгө байгаагүй бол соёл

иргэншил үүсэхгүй байсан ч гэх. Хүн биет

хөрөнгөө биет бус зүйлээр (зоос, цаасаар) солиод

буцаагаад биет хөрөнгөд хувиргах боломжийг

зөвхөн мөнгө олгосноор хөдөлмөрийн бүтээмж эрс

нэмэгджээ. Мөнгө гучаад мянган жилийн өмнө анх

үүсчээ.

Харин дөнгөж 600 жилийн өмнө Бельгид анх үнэт

цаас (stocks) бий болсноор мөнгөний үнэ цэнийг

хэмжээнээс нь гадна, хугацаагаар нь үнэлэх болов.

Хуримтлалтай хэсгийнх нь мөнгийг хэрэгцээтэй

хэсэгт нь урт, богино хугацаагаар ашигтайгаар

шилжүүлдэг зуучлах үйлчилгээ бий болж санхүүгийн

зах зээл үүсэв. Энэ зах зээл сүүлийн зуун жилд улам

хүчээ аван хөгжин томорч, эдүгээ хүн төрөлхтний

бүтээн байгуулах үйлсийг хөрөнгийн биржийн

оролцоогүйгээр төсөөлөх аргагүй болоод байна.

Санхүүгийн зах зээлийг нэг жил хүртэлх хугацаатай

буюу мөнгөний, нэг жилээс урт бол хөрөнгийн зах

зээл гэж ангилдаг. Компаниуд мөнгөний зах зээлээс

зээл авч хүү төлдөг бол, хөрөнгийн зах зээл дээр

хувьцаагаа зарж, ногдол ашиг тараадаг.

Монголчууд бид мөнгөний зах зээлийг мэдэх

болохоос, хөрөнгийн зах зээлтэй одоо л танил болж

байна. Их хувьчлал хөрөнгө босгох биш хөрөнгө

хуваах зорилготой байсан учир гучин жилийн дараа

ч бид гажсан үр дагавраас нь салж чадахгүй байна.

Манайд саяхан болтол бүх бизнес мөнгөний зах

зээлээс буюу арилжааны банкнаас зээл авах замаар

санхүүжилт босгож ирлээ. Сүүлийн хэдэн жилд

цөөн компаниуд хөрөнгийн бирж дээр хувьцаа

гаргаж (listed) хөрөнгө босгож байна. Компаниуд

бас гадаадын нэг, зарим нь бүр хоёр ч хөрөнгийн

биржээс (dual listed) олон зуун сая долларын хөрөнгө

босгожээ. Гэхдээ том хөрөнгө босгохын хэрээр том

хяналтад ордог жамтай.

Монголын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ

сүүлийн хоёр жилийн дотор хоёр дахин өсч,

2.5 их наяд төгрөг болсон нь ДНБ-ий 9 хувьтай

тэнцэж байна. Өнгөрсөн 2018 оны эцэст аж ахуйн

нэгж, байгууллага, иргэдэд олгосон зээл 17.2 их

наяд төгрөг болсон нь ДНБ-ий 62 хувьтай тэнцэж

байна. Ийнхүү манай улс эдийн засгийнхаа 70

хувьтай тэнцэх санхүүгийн хөрөнгөтөй болсноос,

мөнгөний зах зээлийнх нь хөрөнгийнхөөс 7

дахин том байна. Хөрөнгийн зах зээл өсөх орон

зай маш их гэсэн үг.

Манай компаниуд дотоод, гадаадын хөрөнгийн

бирждээрээс мөнгө босгож сурч байна. Жишээ нь

Монголиан Майнинг Корпорайшн Хонгконгийн

биржээс 670 сая ам. долларын хөрөнгө босгов.

Петроматад компани Лондонгийн хөрөнгийн

бирж дээр гарав. Хоёр өөр орны хөрөнгийн

биржээс зэрэг мөнгө босгосон компани ч

байна. Саусгоби Сэндс компани Хонгконг

болон Торонтогийн, Туркойз Хилл (Оюутолгой

компани 66 хувийг эзэмшигч) Нью-Йорк болон

Торонтогийн хөрөнгийн бирж дээр гарч хоёулаа

үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Мөн

Эрдэнэ Ресурс компани Торонто, Монголын

хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргав. Эдгээр

компаниуд бүгд л уул уурхайн салбарынх, учир

нь энэ салбарт хайгуул, олборлолт явуулахад

эхлээд асар их хөрөнгө оруулалт шаарддаг.

Энэ компаниуд хөрөнгийн бирж дээр ийнхүү

анхдагч хувьцаагаа гаргаж (IPO) хөрөнгө

босгохын тулд маш том хариуцлага хүлээдэг.

Учир нь тухайн компанийг оруулсан хөрөнгийг

нь өсгөж ашгаа өгч чадна гэж хувьцааг нь

худалдан авагчид (хөрөнгө оруулагчид) үзэж буй

хэрэг. Зарим нь компанийн үнэ цэнэ өсөхөөр

хувьцааны үнэ өснө, тэр үед нь хувьцаагаа зарж

ашиг унагаана гэж тооцдог.

Хөрөнгийн биржийн үүрэг бол тухай

компанийн холбогдолтой бүх мэдээлэл үнэн зөв

байх, мэдээлэл бүх хөрөнгө оруулагчдад нэгэн

ХУВЬЦААГАА ЗАРЖ ХӨРӨНГӨ БОСГОХ НЬ

ЭМЗЭГ ЕРТӨНЦ

Капиталын