Previous Page  3 / 11 Next Page
Information
Show Menu
Previous Page 3 / 11 Next Page
Page Background

3

НИЙТЛЭЛ

ДеФакто

Хувьцаат компаниудын үйл ажиллагаанд

хувьцааных нь үнэ маш чухал үүрэгтэй. Үнэ

тогтвортой эсвэл өсөлттэй байгаа бол тухайн

компанийн үйл ажиллагаа сайн яваа гэсэн

үг. Компани бүх хувьцаагаа бүхлээр нь биш

хэсэгчлэн гаргадаг учраас өмнө нь гаргасан

хувьцааны хоёрдогч зах зээл буюу хамааралгүй

этгээдүүдийн хооронд хувьцааг нь худалдаж,

худалдан авч буй үнэ нь дараагийн хувьцаагаа

гаргах суурь нь болдог.

Тухайн компанийн хувьцааны үнэ хөрөнгө

оруулагчдын

хүлээлтийг

илэрхийлдэг.

Санхүүгийн судлаачид, хэвлэл мэдээллийн

хэрэгсэл (ХМХ) хөрөнгө оруулагчдын өмнөөс

тухайн компанитай холбоотой бүх мэдээллийг

олж авч, тайлбарлах үүрэгтэй. Тийм учраас аль

нэг хувьцаат компанийн тухай ХМХ-ээр цацагдаж

буй мэдээ, судалгаа нь үнэн зөв байх ёстой. Аль

нэг алдаатай мэдээлэл, тухайн компанийн үйл

ажиллагаанд ноцтой нөлөөлж, хувьцааны үнийг

огцом унагадаг.

Өнгөрсөн оны 11-р сарын 28-нд Bloomberg

ТV Mongolia сувгаар “Саус Гоби Ресурс” дефолт

зарлалаа гэсэн гарчигтай “Овоот толгойд

олборлолт хийж байгаа энэ компани “China

Investment Corporation (CIC)”-д 11-р сарын 19-

нд багтан төлөх ёстой 41.8 сая ам. долларын

төлбөрөө хугацаандаа төлж барагдуулаагүй

байна… Компани нь эргэн төлөх нөхцлөө хүлээн

зөвшөөрөөгүй учраас дефолт зарлах нөхцөл

байдал бүрдсэн…” гэж мэдээлэв. Төдөлгүй zindaa.

mn вебсайт дээр энэ “компани дампуурлаа

зарласан” гэж мэдээлэв.

Энэ мэдээ нь 786 сая тонн коксждог нүүрсний

нөөц бүхий орд газар олборлолт явуулж буй

500 хүн ажилладаг компанийн хувьцааны үнийг

унагаж, үйл ажиллагаанд нь нөлөөлж түлш,

хүнс, хувцас гэх мэт хэрэгцээг нь хангадаг 270

нийлүүлэгчдийг сандаргаж, зарим нь төлбөрөө

түрүүлж нэхэхэд хүргэжээ.

Бодит байдал дээр CIC нь өөрөө тус компанийн

хөрөнгө оруулагч бөгөөд өгсөн зээлийнхээ

төлбөрийн нөхцлөө үлдсэн 25 жилийн турш

яаж авахаа нарийвчлан тодруулах үүднээс

энэ удаагийн эргэн төлөлт цагтаа хийгдэхгүй

гэсэн мэдээллийг тухайн хөрөнгийн биржийн

шаардлагааар вебсайтдаа тавих ёстой байдгийг

монголчууд дээрх байдлаар буулгажээ.

Монголчууд

бид

төлбөрийн

дефолт,

компанийн дампуурал хоёрыг ялгаж салгахын

оронд адилхан юм шиг ойлгож, мэдээлсэн нь тус

компанийн хөрөнгө оруулагчид, түүний дотор

тодорхой хувьцааг нь эзэмшдэг ажилчдынх нь

хувьд багагүй сандрал үүсгэв.

Хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргасан

компани нь бусдын хөрөнгийг авч ашиглаж

байгаа учир үйл ажиллагаа нь шилэн дотор

мэт ил тод харагдаж, өчүүхэн алдаа, буруу зөв

мэдээлэл гарвал зах зээл ямар хурдан хариу

барьдаг, хөрөнгийн зах зээл ямар эмзэг ертөнц

болохын нэгэн жишээ энэ юм.

Хөрөнгийн зах зээлийг Монголд хөгжүүлэх,

түүний тулд бүх оролцогчид зөв мэдээлэл, зохих

боловсролтой болох цаг иржээ.

2019.02.20

ХУВЬЦААНЫ ҮНИЙН МЭДРЭМЖ

зэрэг хүрсэн байх, санхүүгийн тайлангаа улирал

бүрийн эцэст цахим хуудсанд тавьсан байхыг

шаардах, мөрдүүлэхэд оршдог. Торонтогийн

бирж уурхай руу нь мэргэжлийн шинжээчийг

нууцаар илгээж газар дээр нь олборлолттой

танилцаж, эрдсийн дээжний хараат бус

лабораторийн үнэлгээг дахин шалгуулдаг

жишээтэй.

Учир нь биржээс босгож буй хөрөнгө бол маш

олон хувь хүний, эсвэл хөрөнгө оруулалтын

тусгай сангууд, ялангуяа аль нэг улсын

тэтгэврийн сангийн мөнгө байдаг. Гадаадын

биржид бүртгэлтэй бүх компаниуд олон нийтэд

нээлттэй учир хэн ч хувьцааг нь худалдан авч,

зарж болно. Монголын иргэд, түүний дотор

тухайн компанийн монгол ажилчид нийлээд

хувьцааг нь авсан компани олон бий. Жишээ

нь Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй

Аспайр Майнинг компанийн 32 хувийг өнгөрсөн

намар монголын иргэн Ц.Цэрэнпунцаг худалдан

авчээ.

Биржийн

анхдагч

үүрэг

нь

хөрөнгө

оруулагчдын ашиг сонирхлыг хамгаалдаг. Бирж

бас хувьцаагаа гаргасан компанийг ил тод

байх, үйлдвэрлэл явуулж буй газар, улс орондоо

нийгмийн хариуцлага хүлээдэг, байгаль орчныг

нөхөн сэргээдэг байхыг шаарддаг. Энэ бүх

шалгуурыг хангах нь хувьцаат компанидаа

ч ашигтай. Зөвхөн тэгж л компанийн үйл

ажиллагаа хэвийн байж, хэрэгтэй бол нэмж

хувьцаагаа гарган, дахин хөрөнгө босгох

баталгаа болдог. Тийм учраас Монголд ажиллаж

буй, хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд

компанийн сайн засаглалыг хэрэгжүүлж, орон

нутгийн ард иргэдтэй уулзаж, ажлаа танилцуулж,

шаардлагатай бол тэдэнд тусламж дэмжлэг

үзүүлдэг. Үүгээрээ хаалттай, нэг эзэнтэй зарим

компаниас эрс ялгаатай.