Previous Page  4 / 11 Next Page
Information
Show Menu
Previous Page 4 / 11 Next Page
Page Background

4

А

мартия Сэн нь 1933 онд Энэтхэгийн

Бенгал

хотод

төрсөн.

Тэрээр

төрөхөөсөө л эрдэмтэн болох нь

тодорхой байсан гэлтэй Их сургуулийн

кампус дотор төрсөн гэдэг. Сэн Колкатагийн

Ерөнхийлөгчийн

коллежийг

Эдийн

засагчаар төгссөн. Дараа нь Кэмбрижийн

их сургуульд эдийн засгийн бакалавр,

докторын зэрэг хамгаалсан. Төгссөнийхөө

дараа Энэтхэг, Англи, Америкийн олон

их сургуульд багшилсан бөгөөд одоогоор

Харвардын их сургуульд ажиллаж байна. Сэн

1998 онд Эдийн засгийн ухааны Нобелийн

шагнал хүртжээ. Амартия Сэн бол хөгжлийн

эдийн засаг, үүн дотроо ядуурал, өлсгөлөн,

шударга ёсны асуудлуудыг судалдаг,

хамгийн нэр хүндтэй эдийн засагчдын нэг

юм.

Амартия Сэнийн бичсэн "Development

as freedom" гэдэг хөгжлийн онолын гол

бүтээл бий. Уг ном монгол хэлнээ "Хөгжил

бол эрх чөлөө" гэдэг нэрээр орчуулагдсан.

Түүний онолын гол санаа нь хөгжил гэдэг

бол эцсийн дүндээ эрх чөлөө гэнэ. Жирийн

нэг хүн өөрийнхөө хүсч буй, үнэ цэнэтэй гэж

бодож байгаа тэр амьдралаараа амьдрах

эрх чөлөө бас боломж, чадавх байгаа

эсэхээр л хөгжлийг хэмжинэ гэж Сэн үзжээ.

(Жич: Эрх чөлөөний тухайд ерөнхийд нь

позитив, негатив гэж хоёр ангилж үздэг.

Негатив гэдэг нь хэн нэгэн миний амьдралд

хүсээгүй байхад хөндлөнгөөс оролцохгүй

байх тухай. Харин позитив эрх чөлөө гэдэг

нь чадавх, боломжтой байж л хүн сонголт

хийж чадна, тэр үед л хүн эрх чөлөөтэй гэж

үздэг.) Энэ онолыг НҮБ, Дэлхийн Банк гэх мэт

олон улсын томоохон байгууллагууд хүлээн

зөвшөөрдөг гээд хэлчихэд буруудахгүй

байх. Энэ онолоос л ургаж "Хүний хөгжлийн

индекс" гэдэг үзүүлэлтээр дэлхий нийтийн

хөгжлийг хэмждэг жишиг тогтсон. Хүний

хөгжлийн

индекс,

чадавхын

асуудал

ярихаар боловсролын тогтолцооны тухай

ярьж байна гэж ойлгож болохгүй.

Сэн үндсэн хоёр шалтгаанаар эрх чөлөөг

хөгжил гэж харсан. Нэг дэх нь үнэлгээний

зорилгоор буюу эрх чөлөө хэр зэрэг тэлсэн

бэ гэдгээр хөгжлийг хэмжиж болох юм байна

гэсэн санаа. Энэ хүрээнд тэрээр хүмүүсийн

орлого, чадавх, ядуурал, тэгш бус байдал,

дундаж нас зэрэг ойлголтуудыг авч үзсэн

байдаг. Өөрөөр хэлбэл эрх чөлөө тэлэхийн

тулд хүний орлого, чадавх нэмэгдэх ёстой

гэсэн үг. Эдгээр үзүүлэлтүүдийг хэмжиж

чадвал эрх чөлөө хэр зэрэг тэлж байгааг

хэмжиж болно. Хоёр дахь нь эрх чөлөөг

хөгжлийн мотор гэдэг өнцгөөр харсан.

Хүний бодит эрх чөлөө л нэмэгдэж байж

хөгжил бий болох юм байна гэсэн санаа юм.

Хөгжлийг эрх чөлөөний үр дүн гэж харах

НОМЫН ХЭСГЭЭС ...

“ХӨГЖИЛ БОЛ ЭРХ ЧӨЛӨӨ” (1999)

Амартия Сэн