Previous Page  10 / 11 Next Page
Information
Show Menu
Previous Page 10 / 11 Next Page
Page Background

10

ХӨГЖЛИЙН БАНК

ТОЙМ

ДеФакто

Монгол Улсын Засгийн газар 2010 оны 7-р

сарын 20-ны өдөр Монгол Улсын Хөгжлийн

банкийг байгуулахаар шийдвэрлэсэн. Үүний

дараагаар Монгол Улсын Их Хурлаас Монгол

Улсын Хөгжлийн банкны тухай хуулийг 2011 оны

2-р сарын 10-ны өдөр батлаж, Хөгжлийн банкийг

Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл,

хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилго бүхий

үйл ажиллагааг эрхлэх тусгайлсан чиг үүрэгтэй,

ашгийн төлөө, төрийн өмчит хуулийн этгээд

байхаар уг хуульд зааж өгсөн. Монгол Улсын

Хөгжлийн банк 2011 оны 5-р сарын 12-ны өдөр

албан ёсоор нээлтээ хийж үйл ажиллагаагаа

эхлүүлсэн.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга

Л.Оюун-Эрдэнэ 2-р сарын 8-нд Хөгжлийн банкны

ТУЗ-ийн удирдлагуудыг дуудаж, зээлийн төлөлт,

чанаргүй зээлийн эзлэх хувь зэргийг яаралтай

нэгтгэж, ирэх долоо хоногийн Мягмар гаригт

танилцуулахыг үүрэг болгосон. Мөн бондуудын

эргэн

төлөлтөд

шалгалт

оруулахаар

шийдвэрлэж байгааг хэлсэн. “Хөгжлийн банкны

хууль ёсны, де-юрэ эзэн нь монголын Засгийн

газар учраас эргэн төлөлт нь 7 хувь, 70 хувь нь

чанаргүй болсон зээлийг улсын төсвөөс буюу

иргэд бидний татвараар төлөх гэж байгаа”

тухай 2016 оны 12-р сард та бичсэн. Одоо энэ

байдал өөрчлөгдсөн болов уу ?

Манай төр засгийн удирдлагууд ажил ярихдаа

их сайн л даа. Гэхдээ яг хийх хэрэгжүүлэх

болохоор л өөрсөддөө ашигтай байдлаар

хийчихээд байгаа юм. Үүний тодорхой жишээ нь

Хөгжлийн банк.

Банкны зээлийг авсан этгээд нь биш гуравдагч

тал төлдөг явдал зөвхөн Монголд л байна.

Зээлийг захиран зарцуулсан этгээд биш, харин

ажлаа хийлгэсэн “эзэн” нь төлж буй бол үүнийг

олгосон газрыг банк биш, бэлэн мөнгөний касс

гэдэг. Кассаа банк гэж томоор нэрлэснээр нэг

талаас гадаадаас хөрөнгө босгоход, нөгөө талаас

төсвөөс гадуур санхүүжилт хийх сайхан боломж

гэдгийг 2011 онд төр засгийн эрхийг эвсэн барьж

ирсэн хүмүүс-МАНАН, тэднийцаад эзэд ньнарийн

тооцсон. Хөгжлийн банкаар гадаадаас бага

хүүтэй зээл авахуулж, тэр хөрөнгийг нь дефакто

захиран зарцуулж буй тодорхой бүлэглэл нь

өөрсдөө хямдхан хөрөнгөтэй болсноос гадна

нөлөө бүхий улс төрчдийг болон намуудыг нь

санхүүжүүлэгчид,

хандивлагч

компаниудыг

бүгдийг нь энэ кассаар дамжуулан үүгээр

урхиндаа оруулж авсан бололтой.

ЗГХЭГ-ын шинэ дарга болсон Л.Оюун-эрдэнэ

Хөгжлийн банкны зээлийн 85 хувь нь төлөгдөх

боломжгүй болчихсон гэж хэлсэн. Маргааш нь

Хөгжлийн банкны захирал чанаргүй зээлийн

хувь нэг оронтой тоонд багтаж байгаа шүү дээ

гэж хэлсэн. Тэгэхээр хамгийн их нэг оронтой тоо

9 байх нь дээ.

2018 оны эцсээр МУ-ын чанаргүй зээл 10 хувь

байгаа. 2017 онд 8.5 байсан. Бүх зээлийн 10

хувь нь чанаргүй байна гэдэг бол маш ноцтой

тоо. Арилжааны банкууд, Монголбанк үүн дээр

дүгнэлт хийх ёстой. Энэ бол маш том эрсдэлд

банкны хадгаламж эзэмшигчдийг оруулж явна

шүү гэдгийн дохио. Энэ тоог багасгана уу гэхээс

ихэсгэж болохгүй. Яг ийм байдал Хөгжлийн

банкинд үүсчихсэн байна гэсэн үг.

Хөгжлийн банкны асуудлыг гаргаж ярьсан

энэ долоо хоногт энэ банкны зээлээр яс

боловсруулах үйлдвэр ашиглалтанд орж байгаа

мэдээлэл мөн гарлаа. Улаанбаатар хотын мах

боловсруулах хамгийн том цэг болох Эмээлтэд

Итали технологитой малын гаралтай түүхий

эдийн хаягдлыг боловсруулах “Протейн” үйлдвэр

нээсэн. Үйлдвэр нийт 20.5 тэрбум төгрөгөөр

боссон. Үүний 16 тэрбум төгрөгийг нь Хөгжлийн

банкнаас авсан, 4 тэрбум төгрөгийг компани нь

гаргасан байна.

Дефакто тоймын гол агуулгыг хураангуйлан бэлтгэв

Тоймын бүрэн эхийг

jargaldefacto.com

вебсайтаас үзэх

боломжтой.

GOOGLE STORE

APP STORE