Previous Page  6 / 11 Next Page
Information
Show Menu
Previous Page 6 / 11 Next Page
Page Background

6

Б О Л О В С Р О Л Ы Г

Ш И Н Э Ө Н Ц Г Ө Ө Р Х А Р Ъ Я

У

лс орнуудын түвшинд хөгжлийг хэмжих

олон аргачлал байдаг боловч хүний

хөгжлийн индекс л хамгийн оновчтой

хувилбар гэжолон эрдэмтэд үздэг. Уг хэмжүүрийн

нэг чухал хэсэг нь боловсрол. Үүнийг хэмжихдээ

иргэд нь хэдэн жилд сургуульд сурах ёстойгоос

хэдэн жилд нь сургуульд сурч байна вэ гэдгээр

тооцож гаргадаг (Сэн, 2003). Гэхдээ энэ бол

улс орнуудыг харьцуулах зорилгоор гаргасан

тун чиг ерөнхий хэмжүүр юм. Бараг бүх

орныг хамруулсан, нарийн хэмжүүр гаргахад

хүндрэлтэй учраас одоохондоо энэ хэмжүүрийн

хүрээнд л боловсролын талаарх ойлголт

хязгаарлагдаж байна. Миний хувьд хувь хүний

түвшинд боловсролыг хэмжихэд арай өөр

хэмжүүр хэрэгтэй гэж үздэг. Тийм хэмжүүрийг

гаргахын тулд эхлээд боловсрол гэж юу вэ

гэдгийг тодорхойлохоос эхэлнэ.

Хэдэн жилийн өмнө би Б.Ренчин (1968) гуайн

"Монголын За-Андагаар буй заа" гэсэн ном

уншсан юм. Түүний бичсэнээр Монголын нууц

товчоонд "Монголун жа андагаар буй заа" гэсэн

өгүүлбэр байдаг аж. Үүнийг орчин цагийн монгол

хэлэнд хөрвүүлвэл Монголын За-Андагаар буй

заа гэсэнөгүүлбэр болно. Утгачилвалмонголчууд

За гэж хэлсэн л бол андгай, тангараг өргөсөнтэй

адилтган үздэг байж. Хамгийн сонирхолтой нь

Б.Ренчин гуай За гэсэн үгээ тангараг мэт үзэхийг

хамгийн “том боловсрол” юм шүү дээ гэж бичсэн

байх юм. Яагаад боловсрол гэж хэлсэн юм бол

гэж би их гайхсан. Тухайн үед миний ойлголтоор

боловсрол гэдэг нь их дээд сургууль төгсөж,

тал бүрийн мэдлэгтэй, мэдээлэлтэй болох тухай

байсан. Ер нь монголчууд бид гадаадад сургууль

төгссөн, гадаад хэлээр ярьдаг нэгнийгээ тэр их

өндөр боловсролтой хүн гэж ярьдаг биш билүү.

Гэтэл Б.Ренчин гуай яагаад хэлсэндээ хүрдэг

хүнийг л боловсролтой гэж хэлж байгаа юм бол?

Энэ асуултад хариулахын тулд эхлээд би

өөрөөсөө хэлсэндээ хүрдэг билүү гэж асуусан

юм. Үүнийг хариулах гэж оролдохдоо За гэж

хэлсэндээ хүрнэ гэдэг тийм ч амар зүйл биш

болохыг ойлгосон. Хамгийн энгийнжишээ нь, нэг

найзтайгаа уулзана гэж хэлчихээд яг очих гэхээр

өөр ажил гарчихав. Бас нэг найзаасаа чадна

гээд нэг ажил авчихлаа. Нөгөө ажлаа хийх гэж

хойшлуулсаар байгаад цагийг нь дөхүүлчихэв.

Тэгээд амжсангүй.

Тэгэхээр "за" гэж хэлсэндээ байхын тулд хүн

ажлаа төлөвлөдөг байх шаардлага гарч байна.

Энэ нь ирээдүйд юу болохыг тодорхой хэмжээнд

таамаглана гэсэн үг. Үүнд амьдралын туршлага

хэрэгтэй. Бас хэн нэгэнд За гэж хэлээд нэг ажил

хийхээр боллоо гэхэд тухайн ажлыг хугацаанд

нь амжуулахын тулд залхуурлаа даван туулахаас

эхлээд өөрийгөө удирдах чадварт суралцах

шаардлагатай болчихож байгаа юм. Нөгөө

талаас зарим чадахгүй, амжихгүй зүйлдээ

шударгаар "үгүй" хэлж сурахыг ч бас шаардана.

Тэгэхээр хүн “боловсорч” байж л хэлсэндээ хүрэх

юм байна.

Ер нь миний хувьд тухайн нэр үгийн утгыг үйл

үгнээс нь хаймаар юм шиг санагддаг. Боловсрол

гэдэг үгийн үйл үг нь "боловсрох". Боловсрох

гэдэг үг нь аливаа амьтан нас бие гүйцэх,

жимс ургамал бүрэн гүйцэд ургах гэх мэт утга

илэрхийлнэ. Япон судлаач Д.Төмөрбаатар нэг

удаа зурагтаар япончууд бол будааны соёлтой

хүмүүс гэж ярьж байсан. Учир нь будаа ургаад

илүү сайн болох тусмаа бөхийдөг. Яг түүн шиг

ЗА-АНДАГААР БУЙ ЗАА

ХӨГЖЛИЙН ТУХАЙ

5

Алтанхуягийн

БАТ-ОРГИЛ

Бодлогын судлаач

Засаглал гэх

З

аса лал гэх үг сүүлийн үед хаа саагү

харагдах болсныг та анзаарсан байх.

Я ангуяа

ерөнхий өгчийн

засаглал

уу, парламентийн засаглал уу гэх мэтгэлцээн

эрчимжсэнтэй холбоотойгоор хүн бүр ярих

болжэ . Гэхдээ “засаглал” гэх э э үгийг оло

улсын байгууллагууд моодонд оруулсан юм.

Хөгжиж буй мана х шиг орны эдийн засаг, улс

төрийн хөгжилтэй холбоотой бүхий л асуудалд

“засаглал” л ганц шийдэл мэт ойлгогдох болжээ.

Монголчууд бид ерөнхийлөгчийн засаглал,

парламентийн засаглал гэж их ярьж, мэтгэлцэж

байна. Тэгэхээр энэ хоёр үгийг англи хэл рүү

хөрвүүлвэл presidential governance, parliamentary

governance гэж бууна. Улс төр судлалын ямар

ч сурах бичгийг нээгээд харсан ий нэр

томьёо байдаггүй. Харин parliamentary system

and presidential system буюу парламентийн

тогтолцоо, ерөнхийлө чийн тогтолцоо гэж

нэрлэсэ байгааг харах болно. Нэр т мьёоны

энэ эндүүрлийг манай үндсэн хуулийн эцэг

Б.Чимид (2008) “Төр, нам, эрх зүйн шинэтгэлийн

эгзэгтэй асуудлууд” номондоо дурдсан байдаг.

Б.Чимид гуай парламентийн, ерөнхийлөгчийн

гэх нь засаглал хэлбэр биш бөгөөд энэ нь төрийн

удирдлагын хэлбэр гэжээ.

Зарим хүмүүс ардчилсан засаглал гэж ярьдаг.

Ернь ардчилал бол дэглэмюм. Улс төрийн ухаанд

улс орнуудыг төрийн дэглэмээр нь ардчилсан,

авторитари, тоталитари гэж гурав хуваадаг. Эрх

мэдэл хэрхэн хэрэгжиж байгаагаар энэ дэглэмүүд

ялгагдана.

Бидний бас нэг яриад хэвшчихсэн нэ томьёо

бол “компани н засаг ал”. Гэтэл мөн л англи

хэлэнд “company governance” гэж хэлдэггүй.

Ха ин “corporate governance” буюу “корпорацийн

засаглал” гэж хэлдэг. Ер нь яагаад компанийн

засаглал гэхгүй корпорацийн засаглал гэж

нэрлэсэн нь тодорхой шалтгаантай бөгөөд уг

шалтгааныг би энэ нийтлэлдээ тайлбарлах юм.

Эхлээд нэг ойлголтыг тайлбарлах хэрэгтэй.

Эдийн з гийн уха нд “Principal agent problem”

буюу эзэн албатын проблем эж бий. Товчхондоо

албат нь эзний өмнөөс шийдвэр гаргахтай

холбоотойгоор үүсдэг проблем гэж ойлгож

болно. Жишээлбэл төр, ард түмэн хоёрын

хооронд үүснэ. Эзэд буюу ард түмний өмнөөс

албатууд буюу төрийн албан хаагчид шийдвэр

гаргадаг. Ийм үед эзний зүгээс албатуудын

гаргаж байгаа шийдвэр нь зөв эсэх, тал тохой

татсан эсэх, өөртөө ашиг хонжоо хайсан эсэх гэх

мэт олон зүйлийг хя ах шаардлага тулгарна.

Корпорацийн хувьд эзэн болох олон мянган

ЗАСАГЛАЛ ГЭЖЮУ БИШ ВЭ?

ТЭГВЭЛ ЗАСАГЛАЛ ГЭЖ ЧУХАМЮУ ЮМ БЭ?

“шидэт” үг

НИЙТЛЭЛ