Previous Page  5 / 11 Next Page
Information
Show Menu
Previous Page 5 / 11 Next Page
Page Background

5

НОМЫН ХЭСГЭЭС ...

нь тийм ч амархан ойлгогдох зүйл биш. Сэн

улс төрийн болон нийгмийн эрх мэдэл бол

эдийн засгийн өсөлтөд маш чухал хүчин

зүйлүүдийн нэг гэж үзсэн. Мэдээж хэрэг

нэг хүнд ногдох орлого нь хувь хүний эрх

чөлөө хөгжих, эс хөгжихөд тун чухал хүчин

зүйл. Сэн чөлөөт зах зээл бол хөгжлийн

бас нэг түлхүүр гэдэгтэй маргахад бараг

боломжгүй гэж хэлсэн байдаг. Бараа, таваар

солилцох нь бараг үг солилцож ярилцахтай

адилхан болчихсон хорвоод бид амьдарч

байна. Тийм учраас Сэн эдийн засгийн

эрх чөлөө нийгмийн эрх чөлөөг дэмждэг,

мөн эсрэгээрээ ч үйлчилнэ гэж хэлжээ.

Боломжийг бий болгогч гэдэг утгаараа эрх

чөлөө бол хөгжлийн мотор юм. Амартия Сэн

хэлэхдээ хөгжлийнэрхчөлөөндтулгуурласан

аргачлал нь оролцоог шаарддаг. Жишээ нь

соёлоо хадгалж үлдэх үү, эдийн засгаа өсгөх

үү гэсэн сонголт тулгарлаа гэж бодоход

хүмүүс өөрсдөө оролцоод л шийдэх хэрэгтэй

(Стрээтэн, 2000).

Ардчилсан оронд хэзээ ч өлсгөлөн болж

байгаагүй гэдэг алдарт дүгнэлтийг тэрээр

энэ номондоо бичсэн нь бий. Сэнийн

анализ болох ардчиллаас болж ядуу орнууд

өлсгөлөнгүй байх нь мэдээлэл чөлөөтэй

урсах, улс төрчдийн хариуцлагаас болдог

ажээ (Стрээтэн, 2000). Тиймээс ардчиллыг

бэхжүүлэх

нь

хөгжлийн

зайлшгүй

чухал алхам юм. ДНБ-ий өсөлт, техник,

технологийн

хөгжил,

үйлдвэржилтийг

шууд утгаар нь хөгжил гэж харахад учир

дутагдалтай гэдгийг харуулснаараа түүний

бүтээл үнэ цэнэтэй. Сэн хэдийгээр чөлөөт

зах зээлийг дэмждэг боловч бүх зүйлийг

зах зээлд найдаж орхиж болохгүй гэж үздэг

нэгэн. Жишээ нь боловсрол, эрүүл мэндийн

үйлчилгээг төрөөс чанартай хүргэж байж

эдийн засгийн өсөлтийг бий болгоно гэж

үзсэн. Тийм ч учраас түүний аргачлал бол

аль нэг туйл руу чиглэсэн биш дундын зам

гэж ойлгож болно. Сэнийн онол нэрнээс нь

харахад маш хялбархан ойлгож болохоор

харагддаг. Гэвч бодит байдалд эсрэгээрээ.

Магадгүй хөгжил гэдэг өөрөө тийм нарийн,

комплекс ойлголт учраас тэр байх.

А.Бат-Оргилын “Хөгжлийн тухай онолууд:

Монголын хөрсөнд” номын хэсгээс ...