Previous Page  9 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 9 / 12 Next Page
Page Background

9

ТОЙМ

ДеФакто

УТАА БА ОРОН СУУЦНЫ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ

Үйл явдлын товч:

12-р сарын 21-ний Баасан гарагийн Засгийн

газрын хурлаар эх хүүхдийг ээлжлэн 5 хоног 8

тэрбум төгрөгөөр сувилалд амраах тухай ТББ-

аас ирүүлсэн саналыг Засгийн Газар дэмжээгүй.

Мөн Улаанбаатар хотын агаарын бохирдлыг

бууруулах зарим арга хэмжээний тухай буюу

сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл,

чанар, нөөцлөлт гээд ирэх оноос түүхий нүүрсийг

хорихтой холбоотой бэлтгэл ажлыг ярьсан.

Дүгнэлт тайлбар:

Утааг арилгах богино хугацааны шийдэл бол

гудамжууд руу ус шахах, дэд бүтэц байгуулах,

гэрт нь халуун ус хүргэх, гэр орныг нь дулаалахыг

шаардах юм. Бусад оронд бол байгалийн хийгээр

халаалтаа өгөөд шийдчихсэн байдаг. Баллонтай

шахсан хийгээр үүнийг шийдэж болох ч үнэтэй

болно гэхдээ найдвартай.

Урт хугацааны шийдэл бол орон сууцжуулалт.

УБ хот өөрөө бонд гаргах хэрэгтэй. Бонд

гаргахын тулд УБ хот авч байгаа татварынхаа

талыг нь өөртөө үлдээдэг байх ёстой. Өөрөө

татвар хураадаггүй субьектийн бондыг хэн ч

авдаггүй.

Ипотекийн зээл ийм хиймэл үнээр явахгүй л

дээ. Төв банк бол төв банк л болохоос биш дэд

бүтэц байгуулна гэж мөнгө гаргаж болохгүй. Үр

дүнд нь хүн авч чадахгүй бэлэн болчихсон 66

мянган байр, байр авах гээд чадахгүй байгаа 200

мянган айл байна.

Дефакто тоймын гол агуулгыг хураангуйлан бэлтгэв

Тоймын бүрэн эхийг

jargaldefacto.com

вебсайтаас үзэх

боломжтой.

Манай тогтолцоо нь авч байгаа мөнгөө төсөвтөө

авчихаад, тэтгэврийг нь буцаагаад зардал гээд

гаргаад байгаа юм. Энэ бол явууртай арга биш.

Монголын төр тэтгэврийн санд их хэмжээний

өртэй хэвээрээ л байгаа.

Мөн МУ-д банкны лобби маш хүчтэй байна.

Банкуудын лобби хүчтэй байгаа учраас

л төрийн мөнгийг өөр дээрээ авч хөрвөх

чадвараа нэмэгдүүлж байна. УИХ-ын гишүүдийн

дунд банкгүй юмуу ББСБ-гүй хүн цөөхөн.

Банкууд гадаадын банк оруулахгүй өөрсдөө

монопольдоод,

банкнаас

гадна

даатгал,

андеррайтинг хийгээд, барилгын компани,

хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй болоод байна.