Previous Page  4 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 4 / 12 Next Page
Page Background

4

Ангарскийн үйлдвэр бол монголд хамгийн

ойрхон, сайн чанартай бүтээгдэхүүн гаргадаг.

Роснефть жилд 118 сая тонн газрын тос

боловсруулж, Оросын зах зээлийн гуравны

нэгийг барьдаг том компани. Тэгвэл Ангарск

үүний 8.4 хувийг буюу жилд 10 сая тонн газрын

тос боловсруулж байна. Гэхдээ энэ үйлдвэрийн

зах зээлийн үнэлгээ хэд болох, түүний хэдэн

хувийг нь монгол худалдан авах нь оновчтой,

боломжтой талаар ярилцахад бол гэмгүй.

Роснефть Хөшгийн хөндийн шинэ онгоцны

буудлыг авиа керосиноор хангах, хуучин

шинэ хоёр буудлын онгоцны түлш цэнэглэх

комплексийг ашиглах урт хугацааны концессийн

гэрээ яаралтай байгуулах, өөрийн шатахуун

түгээх станцыг монголд барих санал тавьжээ.

2008 онд С.Баяр Ерөнхий сайд байхдаа энэ

компанийг монголд 100 шатахуун түгээх станц

барихыг дэмжижбайсанчУИХ дээрочоод гацсан.

Эдүгээ монголд газрын тосны бүтээгдэхүүний

(ГТБ) дотоодын зах зээлд борлуулах тухай

тусгай зохицуулалт хуулинд орсон. ГТБ-ий тухай

хуулийн 7.2-т “Монгол улсад ГТБ-ий 30-аас дээш

хувийг дангаараа нийлүүлж байгаа гадаадын

хуулийн этгээд дотоодын зах зээлд өөрийн

хөрөнгө оруулалт бүхий хуулийн этгээд болон

өөрийн харьяалал, хяналтад байдаг нэгжээрээ

дамжуулан

бүтээгдэхүүнээ

борлуулахыг

хориглоно” гэж заасан байгаа.

Роснефть сүүлийн жилүүдэд Сод Монгол

компанитай 50:50 хувиар хамтарсан Мэргэ ван

компаниар дамжуулан Буянт Ухаа дахь онгоцны

буудалд керосин нийлүүлж ирсэн. Монголд

керосин нийлүүлдэг бас А-жет гэдэг өөр компани

(Eznis co) байдаг учир авиа компаниуд саяхан

болтол сонголттой байжээ.

Шинэ онгоцны буудлыг ажиллуулахдаа

шатахууныг нь бас л сонголттой байхаар

зохицуулах хүлээлт байгаа. Онгоцны бензин

дээр хоёр төрлийн стандарт буюу Оросын ТС-1 ба

олон улсын JetA-1 гэсэн төрөл байдаг. Хоёуланг

нь авиа компаниуд хэрэглэдэг бөгөөд харин

далавчинд нь ортол нэг саванд хольдоггүй ажээ.

Тэгвэл Засгийн газраас Япончуудад удаа дараа

хүсэлт тавьсаар шинэ онгоцны буудал дээр тус

бүр нь 2000 тоннын дөрвөн саваа бүгдийг нь

зөвхөн ТС-1 байхаар тоноглуулжээ. Хэрэв нөгөө

стандартыг сонгох боломжтой байлгана гэвэл

шинээр хоёр ч сав барих ажээ.

Монголын улс төр-бизнесийн бүлэглэлүүд

шинэ онгоцныбуудлын онгоцыг цэнэглэх эрхийн

төлөө ширүүн өрсөлдөж байна. Харин эцсийн

дүндээ онгоцны болон машины шатахууны

хангамжийг Роснефть бүхлээр нь авах үйлдэл

өрнөж байна.

Улс орны шатахуун түгээх салбарыг гадаадын

нэг компанид өгөх нь эдийн засгаа хараат

болгох магадлал өндөр. Тиймээс Монголчууд

Оросуудаас гадна, урд хөршөөсөө, эсвэл түүгээр

дамжуулж авдаг үнэ өндөр ч гэсэн зүүний сүвэг

шиг жижиг боломжоо авч үлдэх хэрэгтэй. Бид

шатахуунаараа бяцхан ч бай, сонголттой байх

учиртай.

2019.01.02

ШИНЭ БУУДЛЫН ШАТАХУУНЫ ХАНГАМЖ

ШАТАХУУНЫ ХАНГАМЖИЙН БЯЦХАН СҮВЭГ

НИЙТЛЭЛ

ДеФакто