Previous Page  7 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 7 / 12 Next Page
Page Background

7

Ням гараг бүр VTV телевизээр 19 цагт гардаг Дефакто тоимын эмхэтгэл:

2018.12.23-ны дугаар

Долоо хоног бүрийн тойм,

http://jargaldefacto.com/category/12

ТОЙМ

ДеФакто

МАН-ЫН ХУРЛААР ЮУ БОЛОВ?

Үйл явдлын товч:

12-р сарын 19-нд төрийн эрхийг барьж байгаа

МАН-ын бага хурал Тусгаар тогтнолын ордонд

болсон. 11.40 цагт эхэлсэн хурал намын дотоод

асуудлаа хэлэлцэж шөнийн 01.00 цагт дууссан.

Энэ намын бага хурал сэтгүүлчдийг оруулаагүй,

үүд хаалга нь цоожтой бүрэн хаалттай болсон.

Дүгнэлт тайлбар:

Их хурлын гишүүд хоёр хуваагдчихсан

энэ нөхцөлд МАН-ын хурлаас онцгой шийд

хүлээгээгүй. Харин энэ хурлын явцад тодорхой

хэргүүд, бүлэглэлүүдийн үйл ажиллагааг ил тод

болгосон, нэр устай нь зарласныг тэмдэглэх

хэрэгтэй. МАН ба АН нийтийн хөрөнгийг завшиж,

ямар ч хариуцлага хүлээлгүйгээр өдий хүртэл

явсаар сүүлдээ дийлэхээ болиод төрийн үйл

ажиллагаа гацаанд орчихсон. Их хурлын дарга

М.Энхболдын асуудал бол МУ-ын төрийн эрх

мэдлийг 2 намд ч бус хэдэн бүлэглэл авчихсан,

энэ хүмүүсийг хөдөлгөхгүй айлгаж байгаа байдал

ба зөвхөн хувийн асуудал ч биш асар том асуудал

хойно нь байна гэсэн бодол төрсөн.

Ц.Нямдорж болон Л.Оюун-Эрдэнэ гишүүдийн

ярьснаас дүгнэхэд МАНАН гэж мафийн бүлэглэл

байна, түүнийг дөрвөн хүн толгойлдог ба

үүнд Д.Эрдэнэбилэг ХХБ; Зам тээврийн сайд

байсан, Өндөр буянт компанийн эзэн, Ардын

намын цагаан ордонг барьсан Н.Төмөрхүү;

Зам тээврийн сайд байсан, Ардчилсан намын

Үндэсний дэвшлийн фракцынх ба Төмөрхүүтэй

хамт 35км төмөр зам барина гэж 90 сая долларыг

ХХБ-ны эзэнд өгсөн гэх Д.Ганбат; мөрийтэй

тоглодог, хотын цагдаагийн дарга Энхтөрийг

өөрөө манлайлж томилсон Т.Бадамжунай нар

юм. Д.Эрдэнэбилэг нь ХХБ-аар дамжуулан Дархан

Сэлэнгэ аймгийн хамгийн том үйлдвэрүүдийг

авсан буюу Дарханы төмөрлөгийн үйлдвэр,

Хөтөлийн цемент шохойн үйлдвэр, Эрдэнэтийн

49 хувь гэх мэтийг авсан, өнгөт металлын 50

лиценз эзэмшиж байна гэсэн яриа гарч байна.

Энэ дөрвөн хүн нийлсэн компанитай бөгөөд

ХХБ-ны одоогийн байшинд 3000 м2 талбайг нь 27

тэрбум төгрөгөөр Хөгжлийн банкинд шахсан гэж

байна. Ардын намын цагаан ордон тэр чигээрээ

энэ орчим мөнгөөр боссон шүү дээ. М.Энхболд

Д.Эрдэнэбилэгт Улаанбаатар банкийг авч

өгсөн, Улаанбаатар банкинд хотын бүх аж ахуй

нэгжийн татварын харилцах дансыг нээчихсэн

ба хамгийн түргэн хөрвөх чадвартай банк. Энэ

банкийг ганц хүн эзэмшдэг ба байгуулахыг нь

М.Энхболд төрийн мөнгөөр байгуулсан.

“2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд орохдоо

М.Энхболд АН-ын нэр дэвшигчдээс Х.Баттулгыг

тавьсан нь дээр гэж өөрөө шийдээд Сингапурт

байсан Т.Бадамжунайг авчирч хэлэлцээр

хийлгээд, ялна гэж бодож тавьсан хүндээ

ялагдсан. Ц.Элбэгдоржийн гар хөл болсон

Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой хэрэг хууль

хяналтын байгууллага дээр очихоор л зогсоодог”

гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж

ярьсан. Мөн бүх хувьчлалууд нэг хүн дээр очоод

гацчихдаг, энэ бүхнийг АТГ-ын дарга Х.Энхжаргал

чагтлаад хэвтчихэж байна гэж хэлсэн. АТГ-ын

дарга Х.Энхжаргал “Хэрвээ миний асуудлаар та

нар оролдвол 3 байсан асуудлыг чинь 30 болгоно

шүү” гэж занадаг гэж байна.

МАНАН бүлэглэл шинэ жилээ Сингапурт

тэмдэглэж, хэнийг хаана шүүх, томилохоо

шийддэг гэсэн байна. Үүнээс харахад ер нь

энэ хүмүүс төрийг авч явж чадахгүй болсон нь

улам батлагдаж байна. Нөгөө талаас ЖДҮХС-ийн

хэргийг үргэлжлүүлэн илчлэх хэрэгтэй. Гагцхүү

үүнийг ямар дарааллаар явахыг цаг хугацаа

шийдэх байх. Ямар ч дарааллаар явсан энэ

хүмүүс бидний итгэлийг хөсөрдүүлж, хөрөнгийг

завшиж, бүлэглэж байгааг ил тод харсан бага

хурал боллоо гэж үзэж байна.

Ардчилсан оронд мэдээж ингэж “хэрэлдэх” нь

зөв л дөө. Бид хоорондоо хэлэлцэж цаас барьж

байлддаг. Харин ардчилалгүй оронд буу барьж

байлдаад нэг хүний гарт орчихоод, хэдэн үеэрээ

дарлуулж амьдардаг. Энэ хүмүүс чинь өөрсдөө

“бантангаа” ил тод болгож байгаа нь манай

ардчиллын хүч.