Previous Page  6 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 6 / 12 Next Page
Page Background

6

НИЙТЛЭЛ

тогтолцоонд суурилсан тул газрын бүртгэлийн

итгэлцэл өндөр байх нь ойлгомжтой. Өөрөөр

хэлбэл, газрын эзэн хэн, хэнээс хэнд очсон

гэдэг бүртгэл нь ойлгомжтой, хэн ч дураар

өөрчлөх эрхгүй гэдэгт гол санаа нь оршино.

Ингэснээр газар өмчлөлийн эрх зуун хувь

баталгаажна. Манайд төрөөс хувь хүнд

өмчлүүлсэн,

эзэмшүүлсэн,

ашиглуулсан

газрын бүртгэл нууц шинжтэй, заримдаа ямар

нэг шалтгаанаар “эзэн” гэнэт өөрчлөгддөг,

эсвэл давхацсанаар маргаан гардаг тохиолдол

нэлээн ажиглагддаг. Энэ шударга бус байдлыг

блокчэйн технологиор бүрэн шийдвэрлэх

боломжтой гэсэн үг. Газар эзэмших, өмчлөх

бүртгэл илүү баталгаатай болсноор ХАА-н

хөгжилд эерэгээр нөлөөлөхөөс гадна газраар

барьцаалсан зээл хөгжих гэх мэт эдийн засгийн

аливаа харилцаа идэвхжинэ.

Эстони улсын жишээг харъя. Интернетийг

иргэний үндсэн эрхэд тооцож, нийгмийн

хөгжлийн суурь болгосон тус улсад төрийн

үйлчилгээний 99 хувь нь бүрэн цахимжжээ.

Гэрлэх, үл хөдлөх хөрөнгийн борлуулалтаас

бусад тохиолдолд төрийн үйлчилгээг цахимаар

гүйцэтгэнэ. Төр агаар мэт оршино гэсэн үг.

Агаар бидний амьдралын үндэс боловч бид

амьсгалах тоолондоо үүнийг мэдэрдэггүй.

Төрийн үйлчилгээ үүний адил байх ёстой.

Төрийн үйлчилгээг цахимжуулсныг цахим

засаглал буюу e-Governance хэмээн нэрлэнэ.

Эстонийн цахим бодлогын бас нэг онцлог

нь e-Residency буюу цахим харьяатын асуудал

юм. Энэ нь гадаадын харьяат хүнд Эстонийн

Засгийн газраас цахим харьяалал олгон,

Эстонийн төрийн цахим үйлчилгээг олгодог

систем. Цахим харьяат болсон хүн Эстонид

бизнес эрхлэх, хуулийн этгээд байгуулах, данс

нээх, интернетээр татвар төлөх боломжоор

хангагддаг. Энэ нь гадаадын хөрөнгө

оруулалтыг нэмэгдүүлэх нэгэн суваг болдгийг

биданхааралтайажиглаххэрэгтэй.Хүнамцөөн,

гадны хөрөнгө оруулалт байнга шаардлагатай

болдог манай жижиг зах зээлд Эстонийн энэ

туршлага нэмэр болох нь дамжиггүй. Эстонид

блокчэйн

технологийг

хувь

хүмүүсийн

эмчилгээ, эмнэлгийн үйлчилгээний салбарт

нэвтрүүлж буй ажээ.

Хөгжиж буй орнуудад цахим технологи

олон боломжийг бий болгожээ. Нийгэм,

эдийн засгийн дэд бүтцийг ХХ зуунд

бүрдүүлж чадаагүй хөгжиж буй орон цахим

технологийн хүчинд дулдуйдан хөгжингүй

оронтой эн зэрэгцэх эсвэл давуу байдалтай

болох боломжтой болжээ. Үүнийг REVERSE

INNOVATION буюу УРВУУ ИННОВАЦИ гэдэг.

Монгол дахь гар утасны үйлчилгээ үүний

нэг жишээ. Монголчууд суурин утсыг бүрэн

нэвтрүүлж чадалгүй XXI зуунтай золгосон

ч гар утасны хэрэглээгээр аль ч хөгжингүй

орноос дутахгүй түвшинд богино хугацаанд

хүрсэн. Бид өнөөдөр гар утсаар төлбөр

тооцоо, нийгмийн сүлжээ, интернет, зээл,

холбоо гээд бүхий л зүйлийг гүйцэтгэж байна.

Богино хугацаанд ийм үр дүнд хүрсэн нь угаас

холбоо харилцааны дэд бүтэц сул байсантай

холбоотой. Тиймээс суурин утастай зууралдаад

байх шаардлага монголын холбооны салбарт

байсангүй.

Монгол улс далай тэнгисээс алслагдан

эх газрын гүнд оршдог нь олон улсын

эдийн засгийн харилцаанд ороход “ЗАЙН

ДАРАНГУЙЛАЛ”-д өртөхөд хүргэдэг. Бидэнд

шударга зөв, нээлттэй нийгмийг цогцлоон,

“зайн дарангуйлал”-ыг арилгах боломж байна.

Энэ бол цахим засаглал, блокчэйн болой.

Нэхэж бус амдаж хөгжицгөөе.

2019 оны 1-р сар