Previous Page  3 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 3 / 12 Next Page
Page Background

3

НИЙТЛЭЛ

ДеФакто

Роснефтийн 10 сая долларыг монголын

шатахууны зах зээлийг хянах сонирхол дагажээ.

Монголын

Засгийн

газрын

төлөөлөгчид

Роснефть компанитай уулзаж Энэтхэгийн 1

тэрбум ам. долларын хөнгөлөлттэй зээлээр

барих гэж буй газрын тос боловсруулах үйлдвэрт

хөрөнгө оруулах тухай энэ өдрүүдэд идэвхтэй

ярилцаж, Москва, Улаанбаатарын хооронд

харилцан зорчсоор байна.

Монголчуудын нарийн царигаар төмөр зам

тавих, усан цахилгаан станц байгуулах, газрын

тосоо боловсруулах зэрэг олон санааг Оросууд

эсэргүүцэж ирсэн. Тэгээд л аль нь ч хэрэгжээгүй.

Харин энэ удаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх

газрын тос боловсруулах үйлдвэр барьж,

түлш шатахуунаар гадны улсаас хамаарахгүй

болно гэж амлаад, энэ төслийг хэрэгжүүлээд

эхэлчихсэн байдаг. Монгол үнэхээр түлш,

шатахууныхаа 95 хувийг Оросоос авдаг. Хоёр

улсын худалдаа эргэлтийн 90 хувь нь монголын

газрын тосны импорт. Монголчууд жилд 1.5 сая

тонн газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэж буйгаа

дотооддоо үйлдвэрлэнэ гэвэл 1.5 тэрбум доллар

шаардлагатай. Энэтхэгийн зээл зөвхөн газрын

тосны үйлдвэр барихад л хүрэх гэнэ ээ. Хятадын

компани газрын тос олборлож буй Дорнод

аймгийн Тамсгийн ордоос Дорноговь аймгийн

Алтанширээ сум хүртэл 670 км урт хоолой татахад

350 сая долларын хөрөнгө нэмэх шаардлагатай.

Роснефть компанийг энэ үйлдвэрт хөрөнгө

оруулалт хийх, цаашдаа дутагдаж болох газрын

тосыг нийлүүлэх саналыг монголын тал тавьжээ.

Хариуд нь танай үйлдвэрийн хүчин чадал

дэндүү бага, нефть чинь өтгөн, хоолой тавихад

технологийн хувьд маш өндөр зардалтай.

Танайх харин Ангарскийн нефть боловсруулах

үйлдвэрт хөрөнгө оруулж, тодорхой хувь

эзэмших боломжтой гэжээ.

ГАЗРЫН ТОСНЫ ҮЙЛДВЭР БОДИТОЙ ЮУ?

ЕрөнхийлөгчХ.Баттулгаавхаалжтайбизнесмен.

Тэрээр ардчилсан хувьсгалын дараа ганзагын

наймаа эрхэлж, улсын хамгийн том махны,

талх чихрийн үйлдвэрүүд, хамгийн том зочид

буудлыг (Баянгол) хувьчилж авсан. Дэлхийд

хамгийн том морьтой хөшөөг барих хөрөнгийг

санхүүгийн зах зээл дээрээс босгосон овсгоотой

хүн. Тэр 2004 оноос хойш гурван удаа УИХ-ын

гишүүн, төрийн сайдын алба хашсан. 2013 оноос

Үйлдвэр Хөдөө аж ахуйн сайд байхдаа “шинэ

сум” төсөл санаачилж, өөрийн нутаг, сонгуулийн

тойрог Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан

сумдыг шинэчилсэн.

Ерөнхийлөгч болсныхоо дараа тэр гадаадад

айлчлахдаа уулзсан ерөнхийлөгч нартаа өөрийн

эхлүүлсэн, хувийн Майдар хотхоныг барихад

хөрөнгө мөнгө оруулах, хандивлах саналыг

тавьдаг болов. Нийслэлд хүн, машин нь багтахаа

больсон байхад дагуул хот барих, хүн нь дүрвээд

байхад сумдаа шинэчлэх бол сайн үйлс, гэхдээ

энэ ажлыг МУ-ын Ерөнхийлөгч биш, Засгийн

газар нь ярьж, хэрэгжүүлвэл төрийн ажлын ёс

зүйд нийцэх юм.

Ернь“улсоронболкомпанибишээ”(P.Krugman).

Бизнесийн зарчмаар улс орныг удирдахад учир

дутагдалтай. Аль нэг улсын ерөнхийлөгч өөр

улсын ерөнхийлөгчөөс хөрөнгө мөнгө гуйхаар

хүсэлтийг хүлээн авахад хэцүү, хүлээн авахгүй

бол бүр хэцүү. Хэрэв тэр хөрөнгө мөнгө нь

бизнесийн компаниар, ялангуяа төрийн өмчит

компаниар дамжин бэлэг хандив хэлбэрээр орж

ирэх нь шал өөр ашиг сонирхлыг дагуулдаг.

Манай Ерөнхийлөгчийн хүсэлтийг Роснефть

компанийн захирал И.И.Сечин биелүүлэв.

Сечин гуай сард сая долларын цалинтай ч энэ

10 сая долларыг өөрийн халааснаасаа гаргаагүй

нь мэдээж. Нэгэнт л төрийн компанийн буюу

Оросын татвар төлөгчдийн мөнгө учраас

Монголын Ерөнхийлөгчийн Тамгын газар 10 сая

доллараар нэг сумыг яаж тохижуулснаа Оросын

биш юм аа гэхэд, ядаж өөрийн иргэддээ ил тод

тайлагнах байх аа. Монгол бол ардчилсан төр

засагтай улс.

УЛС ОРОН БОЛ КОМПАНИ БИШ