Previous Page  8 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 8 / 12 Next Page
Page Background

8

НИЙГМИЙН ДААТГАЛЫН БИЗНЕС

ТОЙМ

ДеФакто

Үйл явдлын товч:

2019 онд ажилтан, ажил олгогчдын нийгмийн

даатгалын шимтгэлийг тус бүр 0.5 пункт

буюу нийт нэг пунктээр нэмэх хуулийн заалт

хэрэгжиж эхэлнэ. Мөн нийгмийн даатгалын

сангийн чөлөөт мөнгөн үлдэгдлийг арилжааны

банкуудад байршуулж, хүүгийн зөрүүгээр 1 жил

хүртэлх хугацаатай тэтгэврийн зээлийн хүүг

бууруулсан гэж Нийгмийн даатгалын ерөнхий

газар мэдээлж байна.

Дүгнэлт тайлбар:

Монгол улсын хэмжээнд 381.8 мянган иргэн

нийгмийн даатгалын байгууллагаас сар бүр

тэтгэвэр авч байна. Тэдний 52.2 хувь нь ХААН,

39.6 хувь нь Төрийн банкаар үлдсэн 8.2 хувь нь

бусад арилжааны банкаар дамжуулан тэтгэврээ

авч байна. Харин тэдгээрийн 60 хувь буюу 230.8

мянган тэтгэвэр авагч арилжааны банкнаас

тэтгэвэр барьцаалсан зээл хэлбэрээр 680.9

тэрбум төгрөг авсан байдалтай байна.

Нийгмийн даатгалын ерөнхий газар нь

Засгийн Газрын 2016-2020 оны үйл ажиллагааны

хөтөлбөрт тусгагдсан тэтгэврийн зээлийн хүүг

үе шаттайгаар бууруулах зорилтын хүрээнд

тэтгэвэр авагчдад 6 хүртэлх сарын тэтгэвэртэй

тэнцэх хэмжээний зээлийг 15 хувийн хүүтэйгээр

олгох ажлыг 2017 оны 01 дүгээр сарын 16-наас

эхлүүлсэн. Тэтгэврийн зээлийн жилийн хүүг

ийнхүү 18 хувиас 3 хувиар бууруулснаар 2017 онд

нийт 95600 тэтгэвэр авагч 76,3 тэрбум төгрөгийн

зээлийг сарын 1.25 хувь, жилийн 15.0 хувийн

хүүтэйгээр авч, 1,3 тэрбум төгрөгийн зээлийн

хүүгийн дарамтаас чөлөөлөгдсөн гэж байна.

Тэгвэл 2018 оны 1-р сарын 16-аас эхлэн зээлийн

хүүг дахин бууруулсан байна. Тодруулбал, нийт

тэтгэвэр авагчдын 91.8 хувь нь үйлчлүүлдэг

ХААН банк болон Төрийн банктай хамтран 12 сар

хүртлэх тэтгэврийн 70%-тай тэнцэх хэмжээний

зээлийн хүүг 3-6 пунктээр бууруулж, сарын 1

хувь, жилийн 12 хувь болгосон. Харин бусад

буюу нийт тэтгэвэр авагчдын 8.2 хувьд үйлчилдэг

Голомт, Худалдаа хөгжил, Капитал, Капитрон,

Улаанбаатар, Чингис хаан, Үндэсний хөрөнгө

оруулалтын банк тэтгэврийн зээлээ 18 хувийн

хүүтэй олгож байсан. ХНХ-ын сайд С.Чинзориг

дээрх банкуудын төлөөллийг 2-р сарын 28-нд

хүлээн авч уулзсан бөгөөд энэ үеэр 12 сарын

хугацаатай тэтгэврийн зээлийн хүүг 12 хувь

болгож бууруулах гэрээ байгуулсан. Ингэснээр

3-р сараас эхлэн тэтгэвэр авагчдад үйлчилдэг

бүх арилжааны банкны 12 сарын хугацаатай

тэтгэврийн зээлийн хүү 12 хувь болж буурсан.

Арван хоёр сараас урт хугацаагаар зээл авахыг

хүсвэл банкны эх үүсвэрээр олгогдож байгаа

18 хувийн хүүтэй зээл авах боломж нь тэтгэвэр

авагчдад нээлттэй хэвээр үлдсэн байна.

Мөн тэтгэвэр авагчид өмнө нь тэтгэврээ 100%

зээл болон зээлийн хүүд нь төлдөг байсан бол

цаашид 70 хувийг төлүүлж, 30 хувийг өөрт нь

олгохоор зохицуулсан байна. Ингэснээр тэд сар

бүр тогтмол орлоготой үлдэж, ахмад настны

нийгмийн баталгаа хангагдахад тодорхой нөлөө

үзүүлнэ гэж Нийгмийн даатгалын ерөнхий газар

хэлж байгаа.

Ингээд харахад тэтгэврийн зээл авч байгаа

хүмүүст тусламж болж байгаа юм шиг харагдаж

байгаа л даа. Гэхдээ монголын зах зээл дээр 20

хувийн өртөгтэй байгаа юмыг 12 болгож өгч

байна. Энэ зөрүү нь яваандаа төсөв дээр суудаг

ба төсвийн зардал нэмэгдэхээр татвар өсчихдөг.

Тэтгэврийн сан бол төсвөөс тусдаа байх ёстой.