Previous Page  5 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 5 / 12 Next Page
Page Background

5

НИЙТЛЭЛ

П.НАРАНБАЯР

Ph.D, Олон улс судлал

Ц

ахимертөнцсүүлийнжилүүдэдбидний

амьдралд томоохон өөрчлөлтүүдийг

авчирлаа. Өнөөдөр монголд төрийн

зүгээс авдаг аливаа тодорхойлолт, лавлагааг

цахим машинаас авч, мөнгө зээлэхийг ухаалаг

утсаар шуурхай гүйцэтгэдэг болов. Цахим

орчин цаашид хөгжсөөр сүүлийн жилүүдэд

блокчэйн орж ирлээ.

Гүржийн

Засгийн

газар

блокчэйн

технологийг газар өмчлөлийн бүртгэлийн

системд ашиглахаа саяхан зарласан нь дэлхий

нийтийн анхаарлыг татав. Блокчэйнийг үнэн

зөв мэдээллийг блок блокоор буюу тархай

байдлаар хянан, удирддаг нягтлан бодох

бүртгэлийн систем гэж хялбархан томьёолж

болно. Уламжлалт эдийн засгийн харилцаанд

ард түмний итгэл хүлээсэн төр засаг мөнгөний

ханшийг дангаараа баталгаажуулдаг байв.

Хэрэвиймбаталгаабайхгүйболмөнгөнтэмдэгт

зүгээр л цаас болон хувирах нь ойлгомжтой.

Тэгвэл блокчэйнд суурилсан биткойн гэх

мэт виртуал мөнгөнд Засгийн газрын

ямар ч баталгаа байхгүй. Гэвч биткойныг

эзэмшигчид цахим гарын үсгээр баталгаажсан

үнэн мэдээллийг хуваалцдаг. Жишээ нь, данс

эзэмшигч өөрийн дураар мөнгөө нэмж хасч

чадахгүй агаад данс хооронд шилжсэн мөнгөн

дүнг дураар өөрчлөх боломжгүй, энэ нь

оролцогч талуудад нээлттэй байдаг. Засгийн

газрын зүгээс ямар нэг баталгаа гаргаж,

хяналт тавиагүй ч технологийн шийдлийн

хувьд дурын хүн зоргоороо дансны бүртгэлд

хөндлөнгөөс оролцон, өөрчлөлт оруулах

боломжгүй болсноор биткойны үнэ цэнэ өсч

буй юм.

Блокчэйний ийм шинж чанарыг газрын

бүртгэлд

ашиглах

бодлогыг

Гүржийн

Засгийн газар дэвшүүлсэн хэрэг. Блокчэйний

ЦАХИМ ТЕХНОЛОГИ, БЛОКЧЭЙНИЙГ

УЛС ОРНУУДАД АШИГЛАЖ БУЙ ЗАРИМ ЖИШЭЭ