Previous Page  2 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 2 / 12 Next Page
Page Background

2

№409 463

Дамбадаржаагийн

ЖАРГАЛСАЙХАН

Долоо хоног бүрийн нийтлэл,

http://jargaldefacto.com/category/23

НИЙТЛЭЛ

ДеФакто

О

рос улс эрчим хүчний нөөцөө гадаад

бодлогынхоо зэвсэг болгосон тухай 2011

онд АНУ-ын Пеннийн их сургуулийн судлаач

Р.Ньюман ийм нэртэй

нийтлэл

гаргасан. Орос эрчим

хүчний арвин нөөцөө найз нараа шагнах лууван,

дайснуудаа шийтгэх ташуур болгосныг тодорхой

жишээн дээр тайлбарлажээ. Оросын бодлогыг

дэмждэг Армянь, Беларусь, Ерөнхийлөгч Кучмагийн

үеийн Украйн улсуудад Оросууд онцгой хямд үнээр

эрчим хүч (байгалийн хий, шатахуун) нийлүүлж

ирсэн бол Гүрж, Молдавь, Балтын улсууд, Юшенко

Ерөнхийлөгчийн үеийн Украйн зэрэг бодлогыг нь

сөрдөг улсуудад нийлүүлэлтээ таслах, эсвэл үнээ

өсгөж шийтгэж ирснийг баримтаар харуулжээ.

2011 оноос хойш ч энэ бодлого улам хүчээ авсан

юм. Тод жишээ нь Киргизстан. Энэ улсад анхны

ерөнхийлөгч Акаевын гэр бүл АНУ-ын цэргийн баазыг

байршуулж, Манасын онгоцны буудлын түлшийг

Оросын шатахуунаар цэнэглэж олон арван сая

доллар олсон. Тэгвэл удаах Ерөнхийлөгч Бакиевын

гэр бүл АНУ-ын баазыг нутгаасаа гаргаж Оросын

баазыг байгуулан бас л шатахууныг нь нийлүүлж

баяжжээ.

Нийтийн засаглал нь муу, авлигад идэгдсэн, дээр

нь түлш шатахууны нийлүүлэлт нь гадаадын ганцхан

орноос бүрэн хамаардаг бол аль ч орны төр засаг

нь тогтворгүй, ер нь орших эсэх нь эрчим хүчний

нийлүүлэгч орноосоо хамаардаг ажээ.

2010 он хүртэлМонгол улс Роснефтийн хэлсэн үнээр

түлш шатахуунаа авч байлаа. Өөр ямар ч сонголтгүй

байв. Тэгэхэд тус компани тонн тутам 400 долларын

ашиг хийж байв. Монголын төрийн сайд энэ

компани дээр очиж үнээ бууруулахыг гуйдаг байлаа.

Монголчууд төдөлгүй Хятадаас, эсвэл гуравдагч өөр

орноос Хятадаар дамжуулан шатахуун авч эхэлсэн.

Оросууд Сингапурын Платц үнийг суурь болгосноор

монголын шатахууны хамаарал харьцангуй буурав.

Харин энэ шинэ жилээс байдал өөрчлөгдөхөөр

болж эхлэв.

Энэоны9-рсардМУ-ынЕрөнхийлөгчХ.Баттулга

Дорнын эдийн засгийн чуулганд оролцож ОХУ-

ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзав. 2019 онд

Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойг

хамтран тэмдэглэх, хамтарсан үзэсгэлэн, уран

сайхны ба баримтат кино, ном зохиол гаргахаар

тэд тохиролцов. Мөн манай Ерөнхийлөгч Халх

гол сумыг ойн өмнө шинэчлэн байгуулах зураг

төслөө Оросын ерөнхийлөгчид танилцуулжээ.

Сарын дараа Оросын хамгийн том газрын

тосны Роснефть компанийн гурван дэд захирал

Улаанбаатарт ирж, Монголд хөрөнгө оруулж,

газрын тосны эрэл хайгуул хийх, хурдан өсч буй

түлш, шатахууны хэрэгцээг найдвартай хангах

талаар Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга

З.Энхболдтой уулзаад, Халх голын тулааны ойг

тэмдэглэх, сумыг шинэчлэх төсөлд

10 сая доллар

хандивлав.

Түүнээс хоёр долоо хоногийн дараа шинэ

сумын шав тавих

ёслол

Дорнод аймгийн Халх

гол суманд болж Ерөнхийлөгчийн Тамгын

газрын дэд дарга Б.Саруул, аймгийн Засаг дарга

М.Бадамсүрэн, сумын ИТХ-ын дарга Ц.Насанхүү,

сумын Засаг дарга Х.Хүрэл-Эрдэнэ нарын албаны

хүмүүс оролцов. Ирэх оны 8-р сарын эцэст хоёр

Ерөнхийлөгч ирэхэд төсөл бүрэн хэрэгжсэн байх

ажээ.

ХОЁР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ВЛАДИВОСТОКЫН УУЛЗАЛТ

ЛУУВАН БА ТАШУУРЫН БОДЛОГО:

ШАТАХУУН