Previous Page  8 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 8 / 12 Next Page
Page Background

8

ЯРИЛЦЛАГА

ДеФакто

Д.Б:

Би 2003 онд явахдаа дээд боловсролын

зохион байгуулалтын өөрчлөлтийг хийчихлээ,

цаашаа агуулгын өөрчлөлт рүүгээ явъя. Мөн олон

их дээд сургуулиа цөөлж төрийн хоёр сургуультай

байя гэсэн санал тавьсан юм. Баруунд нэг их

сургуульд салбараараа холимог байдаг болохоос

манайх шиг салбар тус бүртээ их сургуультай биш.

Д.Ж:

Хувийн

их

сургуулиудыг

улсын

сургуулиудтай зэрэгцэх хэмжээнд аваачихад юу

хийх хэрэгтэй вэ?

Д.Б:

Үнэлгээний асуудал л байгаа. Тэрнээс биш

хувийн сургуулийн зохион байгуулалтыг өөрчилж

чадахгүй. Улсын хэмжээнд нэгдсэн чанарын

шалгуур байх ёстой.

Д.Ж:

Хүмүүс дээд боловсрол хямдхан, үнэгүй

бөгөөд чанартай байх ёстой гэдэг. Үнэлгээ,

төлбөрийн талаар юу гэж боддог вэ?

Д.Б:

Төр чадвартай, хүчирхэг бол боловсрол

үнэгүй байж болно. Тийм биш бол боловсрол

үнэтэй байхаас өөр аргагүй.

Д.Ж:

Барууны орнуудыг хараад байхад их

сургуулиуд нь өөрийн гэсэн сантай, ихэнх

мөнгөө судалгаа болон хөгжүүлэлтийн төв рүүгээ

зарцуулдаг байна. Үүнийг яаж монголд нэвтрүүлэх

вэ?

Д.Б:

Манайхан шинэ юманд их хошуурдаг. Тэнд

тийм зүйл хийлээ гээд бидэнд тохирно гэсэн үг

биш. Уулуурхай, байгалийннөөцөндөөтулгуурлаж

судалгаа хийх ёстой болохоос биш монголд

байхгүй зүйлийг хөрөнгө муутай үед гаргаж ирнэ

гэдэг хэцүү. Байгаа нөөцөө ашиглаж нээлт хийхээс

гадна хүний оюун ухааныг ашигладаг мэдээллийн

технологийн салбараа хөгжүүлэх ч боломжтой.

Гадны том компаниудад энэ чиглэлээр ажиллаж

байгаа монгол залуучуудыг урьж авчраад

ажиллуулах хэрэгтэй. Мөн гадаадын эрдэмтдийг

урьж авчраад хичээл заалгах хэрэгтэй байна.

Д.Ж:

Монгол улсын нөөц гэдэг дээр байгалийн

баялгийг хэлж байна уу, эсвэл газар доорх эрдсийг

хэлж байна уу?

Д.Б:

Үгүй. Үүн дээр ховор эмийн ургамал,

шувууд, амьтад зэргийг хэлж байна.

Д.Ж:

Хүүхдийн боловсролд эцэг эхийн анхаарал

ямар байна гэж та бодож байна вэ?

Д.Б:

Залуус сүүлийн үед үнэхээр мэдлэг хэрэгтэй

юм байна гэдгийг ойлгоод сурахыг хүсч байгаа нь

сайхан санагдаж байгаа. Тэднийг дэмжиж, хамтарч

ажиллах ёстой. Тэгвэл дэлгэрч байгаа цэцэгнүүд

ургаад, дэлбээлээд л явна.

Д.Ж:

Та Монгол улсаас НҮБ-д ажиллаж байгаа,

байсан хүмүүсээс хамгийн өндөр албан тушаал

эрхэлсэн хүн. НҮБ-д хүмүүс ажиллуулахын ашиг

тус юу байдаг юм, үүнийг зохицуулах бодлого нь

ямар байх ёстой юм бэ?

Д.Б:

Монголд байгаа НҮБ-ын байгууллагад

ажиллаж байгаа хүмүүсийг тоолоход 160 гаруй

байдагюмбайна лээ. Олон улсынбайгууллагуудын

дээд шатны албан тушаалд хүнээ ажиллуулахыг

улс төрөөр биш дэмждэг бодлого байх хэрэгтэй.

Ингэснээр Монгол улсын нэр НҮБ-ын түвшинд

эерэгээр гарч ирнэ.

2016.08.24-нд цацагдсан дефакто ярилцлагын

гол агуулгыг хураангуйлан бэлтгэв.

Ярилцлагын бүрэн эхийг

http://jargaldefacto.com/article/d-badarch-badarch-dendev

холбоосоор үзнэ үү.