Previous Page  7 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 7 / 12 Next Page
Page Background

7

ЯРИЛЦЛАГА

ДеФакто

гаргасан тайланд боловсролын дөрвөн зарчмыг

тусгасан байдаг. Үүнд хүн мэдэхийн тулд, хийхийн

тулд, хүн байхын тулд болон бусадтай хамтарч

амьдрахын тулд боловсрол эзэмшдэг гэж үзсэн

байдаг бөгөөд энэ нь боловсролын философийг

тогтоож өгсөн. Bloom’s taxonomy дээр мэдлэг

олж авах зургаан шатыг цээжилж тогтоох,

ойлгох гээд хамгийн сүүлд бүтээх гэж хуваасан

байдаг. Сүүлийн жилүүдэд ой тогтоолтын аварга

шалгаруулах тэмцээнүүдэд маш сайн оролцож

байгаа гэдэг. Энэ нь үнэндээ манай боловсролын

систем ямар байгааг харуулж байгаа юм. Дан

юм тогтоохоос илүү түүнийгээ ойлгох, хэрэглэх,

задлан шинжилж, үнэлгээ хийж сураад шинэ юм

бүтээх хэрэгтэй боловч тийм түвшинд хүрээгүй л

байна.

Д.Ж:

Монгол улсын хөгжилтэй холбоотой

мэдлэг бүтээх болон хувь хүний чухал чадварууд

дутагдалтай байна гэлээ. Яагаад ийм байна вэ?

Яаж өөрчлөх үү?

Д.Б:

Социализмын үед бага, дунд боловсрол

боломжийн

байсан.

Монголчууд

суурь

боловсролоо бусдын загвараар биш өөрсдийн

загвараар явах хэрэгтэй. Монгол хүүхдүүдэд юу

хэрэгтэй байгааг багш нь мэднэ үү гэхээс гадны

хөтөлбөр мэдэхгүй. Харин дунд, дээд боловсролд

өөрөө ойлгоод явах боломжтой учраас

хэрэгжүүлэх боломжтой. Өнөөдөр ялангуяа

дундаас дээд боловсрол багшийн тархинд

байхаа болиод интернет дээр байдаг болсон цаг.

Чадвартай хүн тэр мэдлэгийг хөгжүүлээд өөрөө

судлах боломжтой. Тэгэхээр сурах арга барилыг

нь эзэмших ёстой. Энэ талаар оролдлого хийгдэж

байгаа боловч нийтийг хамарч чадахгүй байна.

Д.Ж:

Та Москвад байхдаа хариуцаж байсан дунд

сургуулийн хүүхдүүд мэдээллийн технологийг

хэрхэн ашиглах тухай зааж байсан төсөл

чинь ерөнхийлөгч асан Обамагийн үед дунд

сургуулийн багш нарт гэрчилгээ олгоход заавал

үзэх ёстой сургалт гэж зааж өгсөн байдаг. Энэ

тухай ярьж өгөөч.

Д.Б:

Москвад

мэдээллийн

технологийн

боловсролд

хэрэгжүүлэх

ЮНЕСКО-ийн

хүрээлэнгийн захирлын ажлыг долоон жил

давхар хийх хугацаандаа дэлхийн 10 гаруй

эрдэмтдийг цуглуулаад 3 жил “сургуулийн насны

хүүхэд мэдээллийн технологийг яаж хэрэглэх

вэ” сэдэв доор төсөл хийсэн юм. Лондонгийн их

сургуультай хамтраад нийтийг хамарсан нээлттэй

хичээл 2015 онд хийснийг 9000 хүн үзсэн байгаа

юм. Дараа нь дахиж хичээл тавих хүсэлт ирээд

нээлттэй хичээл тавьсан нь одоо нээлттэй байж

байгаа. Үүнийг америкийн багш нарын мэдлэг,

боловсролыг дээшлүүлэх хөтөлбөрийн хүрээнд

заавал үзэх ёстой 50 хичээлийн нэг болж оруулсан.

Монголчууд харин хэлний асуудлаас болоод нэг

их үзээгүй.

Д.Ж:

Мэдээлэл технологийн орчин үед англи

хэлгүй бол болохгүй байна. Англи хэлний

чадварыг яаж огцом сайжруулж Сингапур гэх мэт

орны түвшинд аваачих вэ?

Д.Б:

Англи хэлнээс илүү монгол хэлээ сайн

сурахгүй бол хэцүү болчихлоо. Монгол хэлийг

төрийн бодлоготойгоор дээш нь татах хэрэгтэй.

Хүн бүр монгол хэлээрээ зөв бичдэг болгох

тал дээр мэдээллийн технологийг ашиглахыг

дэмжих хэрэгтэй. Тийм санаачлагууд байгаа

боловч дэмжлэг авч чадахгүй байна. Одоо хүртэл

интернет дээр монголын текст редактор буюу

автомат засалт хийх материалыг бүрдүүлээгүй л

байгаа. Гадаад үг гараад ирэхэд монголоор юу гэж

хэлэх зэргийг тэр комисс хэлж өгдөг байхгүй бол

судлаач болгон тусдаа орчуулга гаргаж ирж байна.

Хятад бол дээр үеэс ийм системтэй байсан. Текст

редактор хийчихвэл бичиж чаддаггүй хүмүүст ч

гэсэн бичихэд амар болно.

Д.Ж:

Их дээд сургуулиудын чанарын асуудалд

та бодлоо хуваалцахгүй юу?

Д.Б:

Монголын их сургуулиуд тогтвортой биш

байна. Учир нь улс төр их орсон. Ингэснээр их

сургуулийн академик эрх чөлөө зөрчигдсөн.

Д.Ж:

Академик эрх чөлөө улс төржсөнөөс

хязгаарлагдсан гэлээ. Үүнийг яаж зогсоомоор юм

бэ?