Previous Page  11 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 11 / 12 Next Page
Page Background

11

ЭТТ-Н IPO

ТОЙМ

ДеФакто

Үйл явдлын товч:

Өнгөрсөн долдугаар сард УИХ-аас “Эрдэнэс

Тавантолгой” компанийн 30 хүртэлх хувийг гадаад,

дотоодын Хөрөнгийн биржид нээлттэй арилжаалах

шийдвэр гаргаж, тогтоолын төслийг баталсан. УУХҮ-

ийн сайд Д.Сумъяабазар 360 хоногт багтаан IPO гаргах

үүрэг хүлээсэн. Ингэхдээ 180 хоногийн дотор бэлтгэл

ажлыг дуусгах үүрэгтэй байсан. Эхний үе шат болох

180 хоногийн хугацаа үндсэндээ шувтарч байгаа

учраас Д.Сумъяабазар сайд Засгийн газар, УИХ-д үе

шаттайгаар ажлаа танилцуулах ёстой. Энэ дагуу хийсэн

ажлын тайлан, төлөвлөгөө, явцыг арванхоёрдугаар сард

багтаан УИХ-д танилцуулна гэж байгаа.

Дүгнэлт тайлбар:

Өнөөдрийн байдлаар “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийг

100 хувь гэж үзвэл хувьцааны 64.5 хувь нь “Эрдэнэс

Монгол”-д бий. 20 хувь нь УИХ-ын 36 дугаар тогтоолын

дагуу олон улсын зах зээл дээр гаргахаар зарласан

хувьцаа. Харин 14.5 хувь нь Монгол улсын иргэдэд

байдаг 1072 хувьцаа, 0.05 хувь нь 64 аж ахуйн нэгжид

бий.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК 2017 онд 461.1 тэрбум

төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Компани үйл

ажиллагаа явуулж эхэлснээс хойшхи долоон жилийн

хугацаанд анх удаа цэвэр ашигтай ажилласан нь

энэ. 2018 онд бид 1.2 их наяд төгрөгийн борлуулалт

хийх төлөвлөгөөтэй байгаа. Тавдугаар сарын 21-ний

байдлаар 770 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн

байна.

ТУЗ-ийн удирдлагад нь байгаа 13 хүний 9 нь улс

төрчид, 4 нь хараат бус хүн гэж байгаа ч тэдгээр

хүмүүсийн зураг нь вебсайт дээрээ байдаггүй. Хувьцаа

гаргах гэж байгаа энэ байгууллагын санхүүгийнх нь

мэдээлэл байхгүй байна.

1072 ширхэг хувьцаа эзэмшигч МУ-ын иргэдийг энэ 4

хүн чинь төлөөлж байгаа юм уу? Тэгвэл яаж төлөөлсөн,

хэн сонгосон гэдэг нь асуулт.

“Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн

хурлаар компаниа хаалттай ХК болгосон. Хаалттай гэдэг

нь үйл ажиллагаа, санхүүгийн хувьд хаалттай болсон

гэсэн үг биш шүү. Зөвхөн хувьцааг хамгаалж буй хэлбэр”

удирдлагууд нь тайлбарлаж байгаа. Гэхдээ олон улсад

ийм жишиг байхгүй ээ, бас л нэг монгол маягийн арга

юм даа.

Ер нь бол хувьцаа гаргах гэж байгаа бол тухайн

компани ил тодоосоо илүү ил тод байх ёстой. Тайлангаа

олон нийтэд ил болгох ёстой. Дотоод нь итгэхгүй байгаа

компанид гадаад нь яаж итгэх вэ.

4 САЯ ДОЛЛАР

Үйл явдлын товч:

2014 онд тухайн үеийн Ерөнхий

прокурор Д.Дорлигжавтай холбоотой гэх

асуудал нийгэм даяар дуулиан шуугиан

тарьж байсан ч тэгсгээд намжчихсан. Гэтэл

Алтан Дорнод Монгол компанийн захирал

Т.Ганболд “Тухайн үед манай компанийн

данснаас тэр үеийн Ерөнхий прокурорын

(Дорлигжав) төрсөн дүүгийн данс руу мөнгө

шилжүүлсэн нь үнэн” гэдэг мэдээллийг

телевизийн нэвтрүүлэгт орохдоо өөрөө

хэлсэн. Шилжүүлсэн мөнгө гэдэг нь 4 сая

долларын тухай асуудал л даа.

Дүгнэлт тайлбар:

Т.Ганболд гэж хүний ярианаас “Монголын улс төрчид

бизнесийн хүмүүсээс ч баян байна, Зайсанд байгаа

үнэтэй байшингуудад дийлэнх нь улс төрчид амьдарч

байна, бизнес хийж байгаа хүн машинаа ч сольж

чадахгүй байна” үг анхаарал татсан.

МУ-ын шүүхийн систем гэмт хэрэгтнүүдийн илд

бамбай болж байна. АТГ энэ тухай юу хийж байгаа юм?

Ийм асуудал дээр хөдлөхгүй юм бол тийм газар ер нь

хэнд хэрэгтэй юм бэ.

Их хурал нь хуралдаж чадахгүй. Хагас нь нэгнээ болио

гээд байхад нөгөөх нь болихгүй гээд суугаад байгаа нь

ямар учиртай юм бэ.

Нэг том эрх мэдэлтнээс гурван засаглал нь

хамааралтай болчихсон. Хууль тогтоох, хэрэгжүүлэх,

хянах байгууллага бие биенээсээ хараат бус, тэнцвэртэй

байх зарчим алдагдчихсан.

Дефакто тоймын гол агуулгыг

хураангуйлан бэлтгэв

Тоймын бүрэн эхийг

jargaldefacto.com

вебсайтаас үзэх боломжтой.