Previous Page  10 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 10 / 12 Next Page
Page Background

10

Ням гараг бүр VTV телевизээр 19 цагт гардаг Дефакто тоимын эмхэтгэл:

2018.12.16-ны дугаар

Долоо хоног бүрийн тойм,

http://jargaldefacto.com/category/12

ТОЙМ

ДеФакто

ЕРӨНХИЙ САЙДЫН ЯПОН УЛС ДАХЬ АЙЛЧЛАЛ

Үйл явдлын товч:

Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 12-р сарын 12-

14-ний хооронд Япон улсад албан ёсны айлчлал хийсэн.

Дүгнэлт тайлбар:

Монгол Япон хоёр улс бол стратегийн түншүүд.

Адилхан улс төрийн механизмтай буюу ардчилсан,

эдийн засгийн хувьд тэмээ ямаа шиг ялгаатай. Албан

ёсны түвшинд хоёр улсын Ерөнхий сайд нар уулзаж

ярилцах нь маш чухал.

Хөшигийн хөндийн онгоцны буудлын менежментийн

гэрээг 2019 оны 1-р сар гэхэд дуусгахаар хоёр улсын

Ерөнхий сайд нар тохирсон. Онгоцны буудлын

менежментийг хийх дөрвөн компани шалгарсан

байгаа бөгөөд үүнд Мицүбиши (Mitsubishi), Ханайда

(Haneda), Нарита (Narita), ЖАЛ (Japan Airlines (JAL)) гэсэн

компаниуд орно. Хөшигийн хөндийн нисэх буудлыг

51:49 харьцаагаар авч явна. Гэрээг 15 жилээр хийхээр

болсон. Хөшигийн хөндийд дотоодын нислэг мөн явах

болсон.

Түүх сөхвөл:

Улаанбаатар хотын ойролцоо Төв аймгийн Сэргэлэн

сумын Хөшигийн хөндийд олон улсын шинэ нисэх

онгоцны буудал барих төслийг Монгол Улсын Ерөнхий

сайд М.Энхболд 2006 оны 3 дугаар сард Япон Улсад

албан ёсны айлчлал хийх үедээ анх тус улсын Засгийн

газарт санал болгосон. Харин уг төслийг Япон Улсын

Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр

хэрэгжүүлэх тухай албан ёсны хүсэлтийг Монгол Улсын

Засгийн газар 2006 оны 6 дугаар сарын 28-ны өдөр

Япон Улсын Засгийн газарт тавьсан. Мөн Монгол Улсын

Ерөнхийлөгч Н.Энхбаяр 2007 оны 2 дугаар сард Япон

Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр энэ асуудлыг

хөндөж ярилцсан. Үүний дүнд “Улаанбаатар хотын олон

улсын шинэ нисэх онгоцны буудал барих төсөл”-ийг

хэрэгжүүлэх Япон Улсын Засгийн газраас Монгол Улсын

Засгийн газарт олгох “MON-P8” хөнгөлөлттэй зээлийн

хэлэлцээрийг 2008 оны 5 дугаар сарын 1-нд байгуулж,

мөн сарын 29-нд УИХ-аар соёрхон баталсан. Япон Улсын

Засгийн газраас “Олон улсын шинэ нисэх онгоцны

буудал барих төсөл”-ийг хэрэгжүүлэхэд Монгол Улсын

Засгийн газарт 28 тэрбум 807 сая иен (ойролцоогоор

300 сая ам.доллар)-тэй тэнцэх хөнгөлөлттэй зээлийг

олгохоор шийдвэрлэсэн. Зээлийг Япон Улсын Засгийн

газрын хэрэгжүүлэгч байгууллага болох Японы олон

улсын хамтын ажиллагааны банк олгож байсан ба 2008

оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс Японы Олон улсын

хамтын ажиллагааны банкны зээл, тусламжийн функц

Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага

(ЖАЙКА)-тай нэгдсэнээр, нэгдсэн нэг ЖАЙКА нэрийн дор

уг төсөл хэрэгжиж байгаа.

Одоо:

2008 онд анх 300 сая ам.долларын гэрээ байгуулсан

ч 10 жилийн дараа буюу 2018 он гэхэд нисэх буудал

ашиглалтад ороогүй л байгаа. Харин авсан зээлийнхээ

буцах төлбөрийг төлөөд эхэлчихсэн. Өнөөдөр бид сар

бүр 200 хүнийг ажиллуулж, дулаан, цахилгаан гэх мэт

зардал гаргаад 1 тэрбум төгрөгийн ашиггүй зардал гарч

байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй.

Япончууд энэ онгоцны буудлыг авч явсан нь дээр.

Дэлхий монголчуудад итгэх үү? япончуудад итгэх үү?

гэдгийг хариултыг бид мэднэ шүү дээ. 15 жилийн дараа

бид Японы онгоцны буудал шиг менежменттэй онгоцны

буудал хүлээж авна. Технологийн болон менежментийн

хөрөнгө оруулалт зэрэг орж ирж байгаа хэрэг.

Гадаад харилцааны томоохон хэсэг нь хүмүүсийн,

ард түмэн хоорондын харилцаа байдаг гэдгийг мартаж

болохгүй.