Previous Page  5 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 5 / 12 Next Page
Page Background

5

НИЙТЛЭЛ

Энэ том үйл ажиллагаанд оролцоход үнэхээр

тийм их төсөв хэрэгтэй байсан уу?

Үзэсгэлэнгийн байр зургаан сарын турш

түрээслэх, макет, самбар зэрэг үзэсгэлэнгийн

материал бэлтгэх түүнчлэн ложистикийн зардал

гээд хоёр зуун сая орчим төгрөг хэрэгтэй байжээ.

Гэтэл холбогдох улсын болон хувийн компаниудтай

уулзалт хийсэн боловч санхүүжилт босгож чадаагүй

хэмээн төслийн багаас мэдээлэл өгсөн юм.

Гэтэл анх удаагаа оролцож буй Ватикан улс нийт

арван төрлийн жижиг сүмийг дэлхийн алдартай

архитекторуудаар бүтээлгэн оролцсон. Мөн

архитектурын "Нобелийн шагнал" болох "Pritzker

Prize" шагналын эзэд Норман Фостер болон

Эдуардо Соуто де Моура зэрэг архитекторуудтай

хамтран ажилласан байлаа.

Түүнчлэн уг фестивалийг улам гайхамшигтай

болгодог үйл ажиллагаа бол дээр дурдсан

урлагийн салбар тус бүрт олгодог "Алтан арслан"

шагнал юм. Энэ жил уг шагнал гардуулах ёслолын

үеэр дэлхийн супер одууд, найруулагчид, дуучид

"Венецийн Биннале"-ийн хотхонд цугласан.

Тухайлбал Райан Гослинг, Эмма Стоун, Натали

Фортман, Кейт Бланшетт, Брэдли Купер гээд 130

гаруй одууд улаан хивсны ёслолд оролцжээ.

Дэлхийн нэр хүндтэй "Венецийн Биннале"-д

бүтэн зургаан сарын турш эх орноо сурталчлах,

монголын архитектурын түүхэнд шинэ хуудас

болох үйл ажиллагааг алдчихаж дээ.

2018 оны 12-р сар