Previous Page  4 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 4 / 12 Next Page
Page Background

46

Х

от гэдэг бол хүн төрөлхтний суурьшил бөгөөд

хот төлөвлөлтөөр тухайн бүс газрын орон сууц,

тээвэр, ариун цэврийн байгууламж, нийтийн

аж ахуй, газар ашиглалт, ногоон байгууламж,

харилцаа холбоо зэрэг өргөн хүрээний систем болон дэд

бүтцийг улс төрийн нягт бодлогын дагуу хот төлөвлөлтийн

мэргэжилтнүүд, архитектор, инженерүүдийн хамтын

оролцоотой нарийн судалгаанд үндэслэн төлөвлөгдсөн

газар нутаг юм.

Түүхийг эргэн сөхвөл хот төлөвлөлтийг анх Грекийн

философич Хипподамус МЭӨ 5-р зуунд боловсруулж

эхэлсэн ба түүнийг Аристотель "хот төлөвлөлтийн эцэг"

гэж нэрлэж байжээ. Өнөөдрийг хүртэл түүнийг хот

төлөвлөлтийн эцэг хэмээн хүлээн зөвшөөрсөөр л байна.

Түүний төлөвлөлт нь хотыг хэвтээ шугаманд торлон, тэгш

өнцөгт хэлбэрээр гудамж, нийтийн талбай, төв талбай

зэргийг дэд бүтэцтэй уялдуулан нарийн төлөвлөсөн байдаг.

Түүнчлэн энэ төлөвлөлт нь тухайн цаг үед ялангуяа дайнаас

үүдэн сүйрсэн хотуудыг болон шинээр колончлогдсон

хотуудыг богино хугацаанд сэргээн босгоход хамгийн төгс

хот төлөвлөлтийн хувилбар байжээ. Гэхдээ хот төлөвлөлт

гагцхүү Грекээс үүссэн гэсэн үг биш. Учир нь дэлхийн өнцөг

булан бүрт олон мянган малтлагын үр дүнд Хипподамусын

төлөвлөлттэй ижил хот суурингууд Эртний Египет, Перс,

Ром зэрэг хотуудын археологийн олдвор, малтлагуудаас

илэрч байгаа. Үүнээс харахад энэ төлөвлөлт нь тухайн цаг

үед дэлхий дээр оршин байсан олон гүрнүүдэд хамгийн

тохиромжтой төлөвлөлт байсныг илтгэж байгаа юм.

Энэ мэт олон хот төлөвлөлт, суурьшлын талаарх жишээ

дурдаж болно. Гэхдээ дээр дурдсан төлөвлөлт бол хот

төлөвлөлтийн хамгийн сайн шийдлүүдийн нэг байсан

бөгөөд өнөөдрийг хүртэл

бидний

амьдарч

буй

хотууд энэ төлөвлөлтөд

үндэслэгдэн байгуулагдаж,

21-р зууныг хүртэл оршин

тогтносоор л байгаа юм.

Харин бид Улаанбаатар

хотынхаа имиджийг хэрхэн

харж байна вэ? Улаанбаатар

хотын имидж, ирээдүйн дүр

зураг, зорилго чухам аль

чиглэлд төлөвлөгдөж байна

вэ?

Хот бүр байгаль цаг уур,

газарзүйн тогтолцоо, хүн

амын нягтрал, суурьшил,

түүх соёл зэргээрээ онцгой, дахин давтагдашгүй. Тиймээс

дэлхийн хотуудын төлөвлөлт өөрсдийн нөхцөлдөө

уялдуулан төлөвлөгдсөн байдаг учраас хотуудын дүр зураг,

имидж бүр өөр.

Тухайлбал Италийн Ром хотыг “Мөнхийн хот” гэж

нэрлэдэг. 2017 оны судалгаагаар ойролцоогоор 10 сая

гаруй жуулчин Ром хотод голдуу эртний хуучин хотыг

үзэж, мянган жилийн настай түүхийн алдарт барилга

байгууламжаар аялах гэж иржээ. Хэрвээ тэд шилэн өндөр

цамхгуудаар аялах бол Ром хот тэдний аялалын хөтөлбөрт

багтахгүй харин тэдгээр жуулчид Арабын нэгдсэн Эмират

улсын Дубай хотыг зорих нь тодорхой. Учир нь дэлхийн

хамгийн өндөр, тансаг зэрэглэлийн цамхгууд уг хотод л

байна. Эдгээр зүйлс бол хотыг бүрдүүлж буй тухайн хотын

имидж.

Б.Солонго

Budapest University of Technology of Economics-ийн архитекторын магистр ба Ром хотод байрлах

Studio Fuksas-ын төв салбарт архитектороор ажиллаж байна.

www.solongochannel.com

НИЙТЛЭЛ

ИМИДЖ

У

лаанбаатар хотын

Эртний Грекийн Пилла

хотын төлөвлөлт

4

16 дахь удаагийн

“Венецийн Биннале”

монголын павилион шалгарсан боловч...

“Венецийн Биннале” гэж юу вэ?

“Венецийн Биннале” фестиваль нь анх 1895 онд

үүсгэн байгуулагдсанаасаа хойш хоёр жилд нэг

удаа зохион байгуулагддаг дэлхийн хамгийн өргөн

цар хүрээтэй дүрслэх урлаг, архитектур, кино

урлаг, бүжиг, театр болон хөгжмийн төрлүүдийг

хамарсан зургаан сарын турш Италийн Венец

хотод үргэлжилдэг олон улсын фестиваль юм.

Үүсгэн байгуулагдсан цагаас нь эхлэн үзэсгэлэн

тус бүрийг жилд дунджаар 500 мянга гаруй урлаг,

архитектур, кино сонирхогчид зэрэг хүмүүс үзэх

гэж дэлхийн өнцөг булан бүрээс ирдэг. Тухайлбал

2017 оны “Венецийн Биннале - Дүрслэх урлаг”-ийн

үзэсгэлэнг 615 мянган хүн ирж үзсэн. Харин 2018

оны 16 дахь “Венецийн Биннале - Архитектур”-ын

“Freespace” сэдвийн доор зохион байгуулагдсан

үзэсгэлэнг мөн адил тооны үзэгч зорин ирж үзсэн

бөгөөд нийт 63 орны павилион Венец хотыг

чимсэн юм.

Түүнчлэн “Венецийн Биннале - Архитектур”-

ын үзэсгэлэн нь бусад урлагийн салбаруудаасаа

ихээхэн онцлогтой бөгөөд фестивальд оролцогчид

нь эх орно төлөөлө өөрсдийн улсын онцлогийг

тусгасан павилионууд хийж оролцдог ба тухайн

жилийнх э сэдэвтэй уя дуулан олон өвөрмөц

павилионуудыг д л ийн алдартай архитекторууд

бүтээсэн байдаг. Мөн эдгээр павилионуудыг

тухайн улсынх нь нэрээр нэрлэдэг ба бүтэн зургаан

сарын турш тасралтгүй урлаг соёл, архитектурын

салбарын алдартнуудын лекц, еменар, сургалтууд

бинна егий хотхонд өр өдөг. Нэг үгээр бол эх

орноо дэлхийд сурталчлах хамгийн хямд бөгөөд

алтан боломж гэж хэлж болно. Учир нь энэхүү

фестивалийг зохион байгуулагдахыг, үзэх гэж

дэлхий даяар хүлээдэг ба үзэсгэлэнгийн үеэр

болон үзэсгэлэн дууссаны дараа хүртэл дэлхийн

архитектурын вэбсайтууд, өдөр тутмын сонин,

сэтгүүлүүдээр үзэсгэлэнгийн тухай мэдээлэл

цацагдсаар байдаг. Тухайлбал Нью-Йорк Таймс

сэтгүүлд “Венецийн Биннале - Архитектурын

хамгийн ер бусын павилионууд”, Дэзээн сэтгүүлд

“Венецийн Биннале-Архитектурын заавал үзэх

павилио ууд” гэх зэрэг контентууд тасралтгүй

тавигдсаар байна. Хамгийн гол нь энэхүү

фестивальд хүссэн улс болгон нь павилион хийгээд

оролц х боломжгүй бөгөөд маш олон шалгуур

хангасны үндсэн дээр тухайн жилийнхээ үзэсгэлэнд

ша гара оролцох боломжтой болдог. Энэ жил

дэлхийн 200 гаруй улсаас 63 улсын павилион л

оролцсон юм. Х р н 2018 онд болсон уг үзэсгэлэнд

а х удаа аа Монгол улсыг оролцуулаад Антигуа б

Барбуда, Саудын Араб, Гватемала, Ливан, Пакистан,

Ватикан зэрэг долоо улс оролцох болсон гэх

баяртай мэдээ “Венец йн Биннале”-ийн албан

ёсны вэб хуудсанд нийтлэгдэж байв. Тухайн цаг үед

дэлхийн бүхий л архитектурын мэдээллийн сайт

болон сэтгүүлүүд энэ тухай мэдээллээр шуугиж

байлаа. Энэ бол Монгол улсын архитектурын

түүхэн дэх хамгийн дэвшилттэй бөгөөд дэлхийн

түвшинд нэг алхам ойртсон маш том мэдээлэл

байсан юм. Монгол улсын павилионы багийг ахлан

ШУТИС-ийн Барилга, Архитектурын Сургуулийн

багш, архитекторууд хамтран олон сарын турш

ажиллаж байжээ. Харамсалтай нь фестивалийн

нээлт болоход анх удаа оролцох гэж буй нөгөөх

долоон улсаас Монгол улсын павилион санхүүгийн

боломжгүйгээс болоод оролцох боломжгүй болсон

байлаа.