Previous Page  6 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 6 / 12 Next Page
Page Background

6

Д.Ж:

Та ЮНЕСКО-д хариуцдаг байсан ажлынхаа

тухай танилцуулаач.

Д.Б:

Та бүхний мэдэж байгаачлан ЮНЕСКО

дотроо боловсрол, шинжлэх ухаан, шинжлэх

ухаан-нийгэм, хүмүүнлэгийншинжлэх ухаан, соёл,

шинжлэх ухаан-мэдээллийн гэсэн 5 салбараас

бүрддэг. Би нийгэм-хүмүүнлэгийн салбарын

нийгмийн өөрчлөлт болон соёл хоорондын

асуудал эрхэлсэн хэсгийг хариуцан ажиллаж

байсан. Гол ажил бол нийгмийн шинжлэх ухааныг

төрийн бодлоготой уялдуулах, төрийн бодлогыг

боловсруулахад нийгмийн шинжлэх ухааны

судалгааны үр дүнг хэрэглэх асуудлыг MOST гэсэн

групп хариуцаж ажилладаг байсан. Энэ нь англиар

Management of Social Transformation, Оросоор

“гүүр” гэсэн утгатай бөгөөд нийгмийн шинжлэх

ухаан, төрийн бодлогыг холбох зорилготой.

Түүнээс гадна миний хариуцдаг хүрээнд соёл

хоорондын харилцаа гэх сүүлийн үед маш их

яригдаж байгаа асуудал хамрагдана. Манай хамт

олон НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын

энэ чиглэлийн тайланг бэлтгэдэг байсан. Үүнд

НҮБ-ын бүх байгууллагуудын үйл ажиллагааг

нэгтгээд олон улсын хуралд тайлан тавина, мөн

улс хоорондын харилцааг хөгжүүлэх тал дээр их

анхаарал тавьж ажиллана.

Д.Ж:

ЮНЕСКО-той Монгол улс ямар харилцаа,

холбоотой вэ?

Д.Б:

ЮНЕСКО 1945 онд байгуулагдаж, Монгол

улс 1962 онд элсэж орсон. Намайг Москвад

ажиллаж байхад миний давхар хариуцаж байсан

Беларус, Армен, Азербайжан улсуудад ЮНЕСКО-д

их татвар төлж байна, бидэнд хариуд нь юу өгч

байгаа юм бэ гэсэн хандлага байдаг байсан.

ЮНЕСКО бол мөнгө тараадаг байгууллага биш.

НҮБ-ын системд ЮНЕСКО тархи нь юм. Энд

дэлхийн тэргүүний байгууллагууд ажилладаг

биш цугладаг газар. Мөн ЮНЕСКО улс орнуудад

боловсрол, шинжлэх ухааны чиглэлээр төрийн

бодлогоо батлахад туслалцаа үзүүлдэг. ЮНЕСКО-

ийн давуу тал нь итгэн үнэмшүүлж, нийтийн

хүчээ төвлөрүүлэхэд оршино. ЮНЕСКО, НҮБ-ын

тайланд маш олон хүн итгэдэг, түүгээрээ дэлхийн

анхаарлыг гол асуудалд нь төвлөрүүлж чаддаг.

Д.Ж:

Та дээд боловсролын салбарт юуг анхаарах

ёстой гэж боддог вэ?

Д.Б:

Боловсрол сургуулийн өмнөх насны

боловсролоос эхэлдэг. Хамгийн гол хүн болж

төлөвших үе дээрээ цэцэрлэггүй, системтэй

мэдлэг болон хүмүүжил олж авч чадахгүй байна

гэдэг харамсалтай. ЮНЕСКО-оос 1996 онд

Д.БАДАРЧ

ЮНЕСКО-ийн төвд Нийгэм,

хүмүүнлэгийн секторын нийгмийн

өөрчлөлт, соёл хоорондын

харилцааны салбар хариуцсан

захирал асан, Монгол улсын

гавьяат багш

Дэндэвийн Бадарч нь 1954 онд төрсөн бөгөөд ОХУ-ын Уралын Техникийн их сургуулийг

Удирдлагын мэдээллийн системийн инженер мэргэжлээр төгсөж, тус улсад 1989 онд

систем техникийн ухаанаар дэд эрдэмтний зэрэг хамгаалсан. 2001 онд профессор цол

хүртжээ. 1992-2003 онд ШУТИС-ийн ректороор ажиллахдаа тус сургуулийн сургалтын

зохион байгуулалтыг өөрчилж, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн сургалт

явуулах суурийг тавьсан байдаг. 2003 оноос ЮНЕСКО-д тасралтгүй дэвшин ажилласан.

Монгол, англи, орос хэл дээрх ярицлага,

http://jargaldefacto.com/category/8

ЯРИЛЦЛАГА

ДеФакто

МОНГОЛЫН ИХ СУРГУУЛИУДАД

УЛС ТӨРИЙН НӨЛӨӨ ИХ ОРСНООР

АКАДЕМИК ЭРХ ЧӨЛӨӨ НЬ

ХЯЗГААРЛАГДСАН