Previous Page  2 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 2 / 12 Next Page
Page Background

2

№409 461

Дамбадаржаагийн

ЖАРГАЛСАЙХАН

Долоо хоног бүрийн нийтлэл,

http://jargaldefacto.com/category/23

НИЙТЛЭЛ

ДеФакто

А

рдчилсан төр засаг, чөлөөт зах зээлийн

нийлбэрээс улс үндэстний хөгжил цэцэглэл,

ард иргэдийнх нь амьдралын түвшин

хамаардаг. Ардчилсан төр засаг нь сайн Засгийн газар,

хүчтэй удирдагч гэхээсээ илүү сайн засаглалтай байх

шаардлагатай.

Сайн засаглал гэдэг нь төр, засгийн үйл ажиллагаа нь

ил тод (transparent), эгэх хариуцлагатай (accountable),

хариуцлагатай (responsible, хамтдаа TAR) байхыг

хэлдэг. Харин чөлөөт зах зээл гэдэг нь хувийн өмч

баталгаажсан, үнийг төр засаг биш, зах зээл тогтоодог,

чөлөөт өрсөлдөөнтэй байхыг хэлдэг. Монголд чөлөөт

зах зээлийн тухай ярихаас хэтрэхгүй байна.

Монголчууд компанийн сайн засаглал буюу хувийн

хэвшил нийгмийн өмнө хариуцлага хүлээдэг байх тухай

нэлээн ярьдаг болжээ. Мөн нийтийн засаглал ил тод

байх тухай чамгүй ярьж, сүүлийн үед замхарч байгаа

төрийн байгууллага “шилэн данстай” байх тухай хууль

хүртэл гарсан.

Тэгвэл бидний хөгжил дэвшилд ихээхэн дутагдаж

байгаа хүчин зүйл бол тэр эгэх хариуцлага (НЭХ) юм аа.

НЭХ гэдэг нь яг юу болох, яагаад чухал, яаж хэрэгжүүлэх

тухай монголчууд ярьж, хэлэлцэж эхлэж байгаа нь цаг

үеэ олсон хэрэг.

(МУИС-ийн оюутнуудад 2018.12.18-нд уншсан лекцийн товчлол)

Төрийн

үйлчилгээг

нийтийн

үйлчлэгчид

(төрийн ажиллагсад), улс төрчид нийтийн өмч,

хөрөнгийг ашиглан иргэдэд хүргэдэг. Нийтийн

хөрөнгө учраас энэ үйл ажиллагааны явц, үр дүнг

шалгахад иргэд оролцох үйл явцыг нийгмийн эгэх

хариуцлага (НЭХ) гэдэг.

НЭХ өгөөжтэй байхын тулд төр засаг хаалгаа

нээлттэй байлгах, иргэд хянах үйл ажиллагаанд

оролцохыг хүсэх ёстой. Ардчилсан сонгууль ба

иргэдийн энэхүүоролцоо хоёр бол ардчиллын

тулгуур багана. Манай улсад төр засгийн хаалга

бүрэн нээлттэй биш, иргэд хянах үйл ажиллагаанд

оролцохдоо хойрго байна. Тийм учраас төр

иргэдийн хооронд харилцан итгэлцэл бий

болохгүй байгаа юм.

Иргэд ардчиллынхаа үр жимсийг зөвхөн ганц

өдөр болдог сонгуулиас гадна, сонгуулийн хооронд

төр засгийн үйл ажиллагааг хянаж, алдаа гармагц

засч, цэгцэлж байж л хүртдэг. НЭХ нь тайлагнах,

хэлэлцэх, хариуцлага тооцох гэсэн гурван үндсэн

хэсгээс бүрддэг (R. Mulgan, 2000).

НЭХ хэрэгжихийн тулд төр засаг нь үйл

ажиллагаагаа тайлагнадаг, иргэд тайланг нь

хэлэлцдэг, нийтийн ажиллагсадтай хариуцлага

тооцож чаддаг байхын тулд улс оронд дараах

нөхцлүүд хангагдсан байх ёстой.

МОНГОЛЫН ХАЗГАР АРДЧИЛАЛ

Нийгмийн эгэх

ХАРИУЦЛАГА (НЭХ)