Previous Page  9 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 9 / 12 Next Page
Page Background

9

БҮЛЭГГҮЙ БОЛСОН АН

ТОЙМ

ДеФакто

Үйл явдлын товч:

Засгийн газрыг огцруулахад намын байр сууринаас

эсрэг санал өгсөн гэсэн шалтгаанаар парламент дахь

гишүүддээ Ардчилсан нам хариуцлага ногдуулахаар

болсон. Ж.Батзанданг намаас хөөж, Лу.Болд, Д.Мурат

нарыг дөрвөн жил сонгуульд нэр дэвших эрхийг нь

хассан. Гэтэл удалгүй УИХ-ын гишүүн Лу.Болд намын

гишүүнчлэлээсээ татгалзаж байгаагаа мэдэгдсэн.

Одоогоор УИХ-д Ардчилсан намаас 9 гишүүн байгаа.

Наймаас доошгүй суудалтай нам УИХ-д бүлэгтэй байдаг.

Найман гишүүн хүрээгүй тохиолдолд бүлэг тарах ёстой.

Ингээд АН УИХ-д бүлэггүй боллоо.

Дүгнэлт тайлбар:

АН-ын дүрмийг үзэхэд гишүүн нь татвараа төлөхөөс

гадна заавал андгай өргөдөг юм байна. Дүрмийн 3-р

бүлгийн 5-р заалтад уг дүрмийнхээ 3-р бүлгийн олон

заалтыг зөрчиж мөн гэмт хэрэг үйлдэж, хэрэг нь шүүхээр

тогтоогдсон байвал намын гишүүнээсээ хасна гэсэн

байна лээ. Харин ямар тохиолдолд хөөх вэ гэхээр намын

хаалттай хуралдаанд гар утас, видео камер хэрэглэсэн,

түүнийг ил тод болгосон, намын хурлын мэдээллийг

тараасан, намын дотоод асуудлаар намын нэр хүнд, үйл

ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхүйц үйлдэл гаргасан

гэх мэтээр хувь хүнийх нь эрх чөлөөг хассан заалтуудтай

юм байна лээ.

Харин “Бүх шатны намын байгууллагын хурлын болон

УИХ, ИТХ дахь намын бүлгийн шийдвэрийг зөрчсөн”

гэсэн заалтын дагуу Ж.Батзанданг хөөсөн биш хассан

юм байна лээ, дүрмийн дагуу бол.

УИХ-ын тухай хуульд нам их хуралд бүлэгтэй байхын

тулд 8 гишүүнтэй байх ёстой. Бүлэгтэй байхаар өөрийн

ажлын албатай, өөрийн төсөвтэй байдаг. Мөн УИХ-ын

дэгд өөрчлөлт оруулах санал тавьдаг ба завсарладаг,

мөн байнгын хороонд санал оруулах эрхтэй байдаг

юм байна. Энэ нь сөрөг хүчний үүргийг гүйцэтгэхэд

хэрэгтэй.

Намууд өөрсдийн дүрэмтэй ч үүнийгээ хэрэгтэй

үедээ л хэрэгжүүлдэг бололтой. АН-ын дүрэмд нэг заалт

байгаа нь АН-ын санхүүжилт дөрвөн хэсгээс бүрддэг

буюу төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэг, сонгуульт

гишүүний суудлын хураамж, татвар хураамж, бусад зүйлс

мөнгөн хандив гэж байна. Дүрмийн 8.2.5-р заалтад нь

санхүүгийн үйл ажиллагаа олон нийтэд ил тод байна гэж

заасан байна. 8.2-т нь “Ардчилал хөгжил сан” гэж байх

ба энэ сан бодлогоо боловсруулж, санхүүжилтийг бүрэн

хариуцна гэсэн байна. Тэгээд энэ сангийнх нь тайланг

хайтал юу ч байсангүй. Дүрэм гэдэг нь зүгээр л ялаа

алахад зориулсан цаас шиг байгаа байхгүй юу. Зөвхөн

ялааг алах хэрэгтэй бол л ашигладаг.

МУ-ын их хурлын гишүүн өөрийг нь сонгосон

тойргийнхоо эрх ашгийг л тэргүүн зэрэгт тавих ёстой.

Энэ утгаараа сонирхол нь өөр бусадтай зөрчилдвөл

УИХ-ын гишүүн ёс зүйн үүднээсээ сонгогчдын сонирхлыг

хамгаалах ёстой.

өөр хэлбэрт шилжинэ гэж эсэргүүцэж байгаа

дөрвөн гишүүн амласан байгаа. Аль ч тохиолдолд

өнөөгийн улс төрчдийн үнэн төрхийг бид харж

байна. Нийтийн хөрөнгийг завшсан энэ бусармаг

үйлдэл хэзээ нэгэн цагт илрэх л ёстой байсан. Энэ

мэтчилэн илрээд эхлэхэд нь ард түмэн заавал

хариуцлага тооцно. МУ-ын ардчилал ийнхүү нэг

алхам урагшилж байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй.

Төрийн эрхийг ээлжлэн болон эвсэн барьж байгаа

хоёр нам бол зарчмын хувьд яг адилхан зөрчилтэй.

Тиймээс ч бид одоо МАНАН жаахан шингэрээд ирэхээр

энэ МАНАН яаж монголын төр засгийн бодит төрхийг

нуун дарагдуулж, биднийг төөрүүлж байсныг харж

байгаа юм. Хоёр намд хоёуланд нь үлгэр жишээ болсон

шударга манлайлагч байхгүй, зарчмын алдаагаа дотроо

ил тод хэлэлцэж чадахгүй байна. Энэ нь ужгирсаар яваад

монголын төр засгийг ард иргэддээ биш цөөхөн олигарх

хүмүүст үйлчилдэг машин болгосон байна.

Энэ хоёр намыг нам гэхэд ч хэцүү. Учир нь энэ хоёр

намын гишүүд нь намынхаа удирдлагаас санхүүжилтээ

хаанаас авч байгаа, юунд зарцуулаад байгааг асууж

чадахгүй хэмжээнд хамааралтай болсон, гишүүд нь энэ

эрүүл байдлыг шаардахаас илүү ингэж бохир байх нь

өөрсдөд нь ямар ашигтай вэ гэж хардаг болсон тул энэ

хоёр нам цаашаа бэхжиж чадахгүй юм шиг байна.