Previous Page  4 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 4 / 12 Next Page
Page Background

4

Төр бүхнийг өмчилж, иргэдэд чөлөөтэйгээр

бизнес эрхлэх эрх чөлөөг өгөхгүй байсан

социалист тогтолцоог Монгол Улсын 1992

оны Үндсэн хуулиар халсан. Өнөөдөр тус хууль

нь одоогийн эдийн засгийн тогтолцооны

шаардлагыг хангахгүй болжээ.

Төрөөс зах зээлийн чөлөөт, шударга

өрсөлдөөний нөхцлийг дордуулах замаар

иргэний өмчлөх эрх, ажил мэргэжлээ чөлөөтэй

сонгох, эрхлэх үндсэн эрхэд халдахгүй байх

ёстой. Жишээ нь: Европын эрх зүйн практикт

төрийн аливаа дэмжлэг, зээл, бусад арга хэрэгсэл

нь иргэний өмчлөх эрх, ажил мэргэжлийн эрх

чөлөөнд халдахгүй байхыг баталгаажуулах

ШИНЭ ҮЕИЙН БИЗНЕСИЙГ ТӨР,

НАМЫНХНЫ ШУДАРГА БУС

ӨРСӨЛДӨӨНӨӨС ХАМГААЛАХ ТУХАЙД

ДЭЛГЭРИЙН УЯНГА

өмгөөлөгч, хууль зүйн доктор

НИЙТЛЭЛ

Е

вроптбизнесэхлүүлэххялбар.Нэгнягтлан

бодогч олж авна. Дараа нь орлого олох

ажилдаа анхаарлаа төвлөрүүлнэ. Бизнес

нь овоо гайгүй болоод ирвэл боломж өөрөө

гүйгээд ирнэ. Чөлөөт, шударга өрсөлдөөн, шинэ

санаачилгыг дэмжих өрсөлдөөн, оюуны өмчийн

хуулиуд “бацаануудын” бизнесийн замыг дардан

болгоно. Төрийн оролцоотой сургалт, зээлийн

хөтөлбөрөөр дэмжинэ. Ингээд жижигхэн

интернэт худалдаа нь хөрөнгийн биржид

бүртгэлтэй компани болтол өсч 40 хүрээгүй

саятан залуусыг төрүүлэх Zalando-ийн амжилт

гэх мэт түүх бичигддэг.

Монголын нөхцөл байдлын тухай нурших

хэрэггүй. Залуу хүнийг ийш, тийш гүйлгэж цагийг

нь барна. Санамж бичиг, татварын алба, лиценз

гэх мэт олон цаас, зардал чирэгдэл болно.

Нааш, цааш явуулдаг нь заримдаа цаанаа

бяцхан учиртай. Зах зээл нь эзлэгдээд,

жижигхэн хөөрхөн картелиудын гарт орчихсон

хэрэг. Картелиуд нь ихэнх тохиолдолд нам,

агентлаг, сум гэх мэтийн даргатай холбоотой.

Зах зээлд шинэ өрсөлдөгч гарч ирмэгц бяцхан

хошгируулаад, хэсэг гүйлгүүлж байгаад чимээгүй

болохыг нь хүлээнэ... Ахисан шатанд авлига гэх

айхтар үг орж ирнэ.

Энэ тогтолцооны хохирогчид нь муу чанарыг

өндөр үнээр авч, мөнгөний боол болсон

хэрэглэгчид.

Чөлөөт, шударга өрсөлдөөнийг хангах нь

нийгмийн гэрэл гэгээ, өөдрөг үзлийн эх ундарга

болсон залуу үед тустай... Одоогийн байдлаар

Zalando-ийн үндэслэгчид шиг залуус монголоос

төрөхгүй. Тэд эртхэн гадаад руу гарсангүй гэж

харамсана эсвэл гадаад руу гарч сураг тасарна

гэвэл нэг их хэтрүүлэг болохгүй.

ҮНДСЭН ХУУЛЬ