Previous Page  2 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 2 / 12 Next Page
Page Background

2

№409 460

Дамбадаржаагийн

ЖАРГАЛСАЙХАН

Долоо хоног бүрийн нийтлэл,

http://jargaldefacto.com/category/23

НИЙТЛЭЛ

ДеФакто

К

арл Марксын мэндэлсний 200 жилиийн ой энэ жил

тохиож байна. Түүний амьдрал, бүтээлийг товчлон

харуулсан Дийтмар Датын “Карл Маркс” нэртэй

номыг Удирдлагын академийн дэд профессор, доктор

О.Цэрэнчимэд немц хэлнээс саяхан хөрвүүлж монголын

уншигчдад толилуулжээ. Номын орчуулагч, нийгэм

судлаачид, төр засгийн өндөр албан тушаал хашиж буй,

хашиж байсан олон эрхмийг оролцуулан ХБНГУ-ын элчин

сайд Стефан Дуппелын санаачилгаар 2018 оны 12-р сарын

5-нд зохион байгуулсан сонирхолтой хэлэлцүүлгийг хөтлөх

үүрэг надад ногдов.

Монгол улсын түүхийн бараг далаад жил К.Марксын

онолтой шууд холбоотой учир түүний онол, үзэл санааны

гол нь юу байсан, яагаад түүний онолоор замнасан маш

олон улс орнууд эцэстээ дампуурсан, ер нь өнөөдөр дэлхий

дахинаа тулгараад байгаа гол гол асуудлыг шийдэхэд ямар

нэмэртэй болох тухай энэ хэлэлцүүлэг дээр ярилцав.

1848 онд Англид бичиж хэвлүүлсэн, К.Маркс,

Ф.Энгельс нарын “Эв хамт намын тунхаг бичиг”

гэх бэсрэг товхимол “Хий үзэгдэл - коммунизмын

хий үзэгдэл Европоор тэнэж явна” гэж эхэлдэг.

Хүн төрөлхтний хөгжилд хамгийн их нөлөөлсөн

гэгдэх энэхүү улс төрийн баримт бичигт “бүх

нийгмийн түүх бол ангийн тэмцлийн түүх” гээд,

капитализм яваандаа коммунизмаар солигдоно

гэдэг. Хорин жилийн дараа К.Маркс алдарт

“Капитал” зохиолдоо капиталист нийгмийн хувьд

энэ тэмцэл нь хөдөлмөрөө мөлжүүлж буй ажилчин

анги, үйлдвэрлэлийн хэрэгслийн эзэн капиталист

ангийн хооронд үүснэ гэжээ. Тийм учраас энэ

тэмцэл үйлдвэрлэлийн хэрэгслийг аль нэг хүн биш,

бүх нийтээр эзэмших хүртэл өрнөснөөр дараагийн

нийгэм буюу коммунизм бий болно гэжээ.

Энэ онолыг амьдралд хэрэгжүүлэх ажил 1917 онд

Орос улсад В.Лениний удирдлагаар эхлэв. Оросын

“большевикууд” хаанаа буудан алж, коммунист

намын удирдлагын дор ажилчин ангийн диктатур

тогтоож, хувийн хөрөнгийг хурааннийтийнболгож,

тариачдын газрыг нэгтгэж хамтралынх болгов.

Орос төдөлгүй аймшигт өлсгөлөнд нэрвэгдэв.

Дэлхийн II дайны дараа коммунизм хүрээгээ тэлж

зүүн Европын, Азийн олон оронд тархлаа.

1980-аад оны сүүлээр социалист гэгдэх эдгээр

орнуудын эдийн засаг, улс төрийн систем бүрэн

дампуурав. Олон хүн хэлмэгдэж, барууны орнууд

руу дүрвэж байлаа. Улс төрийн дарангуйллын

коммунист туршилт дэлхий нийтээр зуугаад сая

хүн, түүний дотор Хятадад 65 сая, Орост 25 сая,

Монголд 40 мянган хүний амийг авч одсон ажээ.

Үйлдвэрлэлийн хэрэгслийг капиталистуудаас

хүчээр хураан авч, нийтийн эзэмшилд коммунизм

бий болдоггүй ажээ. Аль ч улс орны хөгжлийг

хувийн өмч, чөлөөт зах зээлгүйгээр төсөөлөх

боломжгүй гэдгийг түүх батлав. Коммунизм

үнэхээр, аймшигт хий үзэгдэл ажээ.

КОММУНИЗМЫН ХИЙ ҮЗЭГДЭЛ

МАРКСИЗМ БА

ЧӨЛӨӨТ ЗАХ ЗЭЭЛ