Previous Page  3 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 3 / 12 Next Page
Page Background

3

НИЙТЛЭЛ

ДеФакто

Капитализм бол чөлөөт эдийн засгийн систем

бөгөөд зөвхөн энэ систем хүн төрөлхтний түүхэнд

хамгийн их баялагийг бүтээж, харьцангуй хамгийн

олон хүний амьдралыг дээшлүүлсэн юм. Улс

төрийн ардчилсан систем тогтсоноос хойш хүн

төрөлхтний түүхэнд хамгийн олон хүнд улс төр,

эдийн засгийн эрх чөлөө олгож чадсан юм.

Энэ системийн оршин тогтнох үндэс бол хувийн

өмчид тулгуурласан чөлөөт зах зээл, өрсөлдөөн.

Төр бол иргэдийнхээ өмч хөрөнгө, эрх, аюулгүй

байдлыг хамгаалах үүрэгтэй. Иргэд чөлөөт зах

зээлд итгэхгүй, чөлөөт өрсөлдөөн алга болж

эхэлвэл энэ систем хямралд ордог. Төр засаг

нь хэт их томорч, чөлөөт өрсөлдөөн суларсны

улмаас эдийн засаг, нийгмийн хямрал тохиоход

системд түүхэн засвар хийж ирсэн юм. Үүнд 80-аад

онд Англи, АНУ-д хийгдсэн М.Тэтчэр, Р.Рейганы

шинэчлэлийг дурдаж болно.

Харин энэ удаа 21-р зууны хориод онуудад

капитализмын их засварыг гурван чиглэлээр

хийж зах зээлийн чадварыг сэргээхийг The

Economist сэтгүүлээс санал болгожээ (November

15, 2018. p.13). Эхлээд, дата болон оюуны

өмчийн эрхийг хамгаалахдаа одоо байгаа эрхээс

гадна шинэ бүтээлийг өдөөхөд, юуны өмнө

технологийн үйлчилгээ авч байгаа хэрэглэгч

өөрийнхөө мэдээллийг хэнд өгөхөө шийдэх

эрхийг баталгаажуулах; дараа нь, Засгийн

газрууд бизнес эхлүүлэхэд өрсөлдөөний биш

заалтууд, тодорхой мэргэжлийн лиценз шаардах,

лоббистуудын бэлдсэн олон төрлийн тусгай

зөвшөөрлүүд шаардахыг халах (өнөөдөр АНУ-ын

ажиллах хүчний хорин хувь нь мэргэжлийн тусгай

зөвшөөрөлтэй. Гэтэл 1950 онд энэ нь ердөө 5

хувь байжээ), эцэст нь монополийн эсрэг хуулийг

21-р зуунд тохируулж өөрчлөх хэрэгтэй байна

(монополь давуу талаа ашиглаж хэрэглэгчийн

эрх ашгийг хохироож байгаа ямар ч компанийн

бизнесийг нь зогсоох) зэрэг болно.

2018.12.13

КАПИТАЛИЗМЫН ЭЭЛЖИТ ЗАСВАР

Коммунизм системийн хувьд нуран унасан ч

тодорхой улс орнуудад нийтийн өмчтэй, эв хамт

нийгэм байгуулах үзэл санаа эдүгээ бүрэн алга

болоогүй л байна. Хойд Солонгос, Куба, Венесуэл

зэрэг арваад оронд энэ туршилт үргэлжилсээр

байна. Олон сая хүн дарангуйлагчдын атганд, үг

хэлэх эрх чөлөөгүй, ядуу тарчиг амь зууж байна.

Марксын

тайлбарласан

үйлдвэрлэлийн

хэрэгслийн эзэд болон тэдэнд ажиллаж буй

хөлсний ажилчдын хоорондын тэмцэл 21-р зуун

гараад хурцдах хандлагатай боллоо. The Economist

cэтгүүлийн 2016 оны судалгаагаар Америкийн

залуучуудын хагасаас илүү нь капитализмыг

дэмжихгүй байна. Капиталист нийгэмд иргэдийн

орлогын зөрүү улам өссөнөөр ядуурал буурахгүй

байна. Францад болж буй “шар хантааз” хөдөлгөөн

үүний тод илрэл юм. Шатахууны үнийг нэмэх

шийдвэрээ Засгийн газар нь цуцалсны дараа ч энэ

хөдөлгөөн өргөжсөөр Ерөнхийлөгч Э.Макроныг

огцрохыг шаардаж байна. Босогчид амьдралын

зардал улам өсч, нийгмийн дунд, доод давхарга

улам бүр ядуурч, төрийн зардал, тансаглал

томорсоор, түүний хэрээр татвараа нэмэх болсныг

эсэргүүцэж байна. Француудын 75 хувь нь энэ

тэмцлийг дэмжиж байгаа ажээ. Аргаа барсан

Ерөнхийлөгч Э.Макрон 2019 оноос эхлэн сарын

цалингийн доод хэмжээг 100 еврогоор нэмэхээр

болов.

2013 онд Францын эдийн засагч Томас Пикетти

(Thomas Piketty) “XXI зууны Капитал” гэх номоо

гаргасан нь нэлээн шуугиан тарьж байна. Тэрээр

дэлхийн хөгжлийн гурван зуун жилийн өгөгдлийг

судлан орлогын тэгш бус байдал эрчимтэй өсч буй,

Марксын капитализмын зөрчлийг тодорхойлсныг

үнэн болохыг баримтжуулжээ. Тэгш бус байдал

өсөх нь жам ёсны үзэгдэл учраас Пикетти өсөх

шатлалттай татварыг санал болгожээ. Гэвч

Францад өндөр орлогоос 50 хувиас илүү татвар

авч байгаа учир баячууд нь өөр улсын иргэншил

аваад, бага татвартай оронд хөрөнгө оруулалт

хийх болжээ.

Германд өндөр болон бага орлогын ялгааны

үр дагаврыг бууруулах, гарааны ижил тэгш

нөхцөл олгохын тулд боловсролыг бүх түвшинд

нь үнэгүй олгох болсноор ядуу айлын хүүхдэд ч

амжилтанд хүрэх боломж олгож иржээ. Төрөхдөө

витамины дутагдалтай хүүхэд өсөхдөө оюун ухаан,

бие бялдрын хөгжил дутуу байдаг учир барууны

орнуудад бүх жирэмсэн эхчүүдэд төлбөргүй

витамин тарааж байна.

КАПИТАЛИЗМЫН ДОТООДЫН ЗӨРЧИЛ