Previous Page  6 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 6 / 12 Next Page
Page Background

6

Д.Ж:

Та ШУА-ийн үүсэл, хөгжил болон ач холбогдлын

тухай ярьж өгнө үү.

Д.Р:

Аливаа улс оронд мэдлэг үйлдвэрлэдэг, улс

төрөөс хараат бус байгууллага хэрэгтэй байдгийг

түүхээс харж болно. Тийм учраас 1921 онд Ардын

Засгийн Газар байгуулагдаад таван яам байгуулахын

хажуугаар Судар бичгийн хүрээлэн байгуулсан байгаа

юм. Түүхчдийн үзэж байгаагаар тухайн үеийн Судар

бичгийн хүрээлэн бол орчин үеийн шинжлэх ухааныг

хөгжүүлэх яам байсан. Энэ байгууллага маань олон

үе шат дамжиж явсаар 40 дэх жилдээ буюу 1961

онд БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн

шийдвэрээр Монголын ШУА-ийг анх байгуулсан

түүхтэй. Монгол улсад хөдөө аж ахуйн хоршоолох

хөдөлгөөн төгсгөлийн шатандаа ороод, хөгжлийнхөө

зорилгыг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орон болгох

эрчимтэй хөгжлийн шатандаа шилжих үедээ ШУА-ийг

байгуулсан тул төрийн бодлогоор байгуулагдсан гэсэн

үг. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орны дараагийн шат

нь үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн орон байдаг бөгөөд

үүнд шинжлэх ухаан хэрэгтэй учраас ШУА-ийг чухал

гэж үзсэн.

Д.Ж:

Өнөөдөр ШУА ямар бүрэлдэхүүнтэй ажиллаж

байна вэ?

Д.Р:

Манай ШУА харьяа 10 эрдэм шинжилгээний

хүрээлэнтэй, нийт 1000 хүн ажиллаж байгаагаас 880

нь эрдэмтэн судлаачид бөгөөд үлдсэн 120 нь захиргаа,

аж ахуйн ажилтнууд. 10 хүрээлэнгийн 6 нь байгалийн

ухааны, 4 нь нийгэм, хүмүүнлэгийн чиглэлээр судалгаа

явуулдаг. Хүрээлэн бүрийнхээ онцлогоос хамаараад

судлаачдын тоо ялгаатай. Нийгэм, хүмүүнлэгийн

хүрээлэнд ажиллагсдын тал нь докторын зэрэгтэй

байхад байгалийн ухааны хүрээлэнд ажиллагсдын 30-

35 хувь нь докторын зэрэгтэй байна. Ойрын хугацаанд

бид үүнийг 50 хувьд хүргэхээр зорьж ажиллаж байгаа.

Д.Ж:

ШУА-ийн байгалийн ухааны хүрээлэнгийнхний

тал нь докторын зэрэгтэй байна гэж юу гэсэн үг вэ?

Д.Р:

Байгалийн ухаан бол бүтээгч шинжлэх ухаан.

Байгалийн ухаанд боловсролын докторын зэрэг

хамгаалсан хүнийг тухайн чиглэлээрээ цаашдаа

бие дааж судалгааны ажил хийх чадвартай болсон

байна гэж дүгнэдэг. Тиймээс бие даан судалгаа хийх

чадвартай судлаач 50 хувь нь болчихвол хүний

нэгдсэн хөгжлийн хувьд ахиц гарах юм байна гэж

үздэг. Түүнээс зэрэг цол хамгаалахгүй яваад байгаадаа

биш юм. Эрдэм шинжилгээний ажилтны дундаж нас

ШУА-ийн хэмжээнд 38 байгаа нь 1980, 1990-ээд онтой

харьцуулахад маш залуужиж байгаа. 35 хүртэлх насны

судлаачид нийт судлаачдын 54-55 хувийг эзэлж байна.

Гэхдээ тэдэнд зааж, зөвлөх ахимаг насны судлаачид

бага байгаа нь зарим талаараа тийм ч сайн зүйл биш.

Д.Ж:

ШУА санхүүжилтээ хаанаас авдаг вэ?

Д.Р:

ШУА анх байгуулагдсан цагаасаа улсын төсвөөс

санхүүжиж ирсэн. Энэ нь манайд шинжлэх ухаан

хөгжиж ирсэн онцлог уламжлалтай холбоотойгоос

гадна үйлдвэрлэлийн бааз муутай холбоотой.

Дэлхийн шинжлэх ухааны жишгийг харахад 65-70

хувийн санхүүжилтээ бизнесээс буюу үйлдвэрлэлээс,

үлдсэнийг нь төрөөс авсан байдаг. Манайх энэ чиглэл

рүү явах ёстой юм.

Д.Ж:

Улсаас хэдий хэмжээний төсөв авдаг юм бэ?

Д.Р:

Манай бүх санхүү Шинжлэх ухаан, технологийн

санд байрладаг. Сүүлийн 4, 5 жилийн дунджаар төрөөс

жилд 10-11 тэрбум төгрөгний санхүүжилт авч байна.

Д.Ж:

Энэ хангалттай юу?

Д.Р:

Хангалтгүй гэхэд багадахаар л даа. Үлдэгдлийн

зарчмаар санхүүжүүлдэг санхүүжилтийн хэмжээ

сүүлийн 4, 5 жилд өөрчлөгдөөгүй.

Д.Ж:

Барууны орнууд Research and Development буюу

судалгаа болон хөгжүүлэлтийн үйл явцыг бизнестэй

холбож өгдөг гэж та ярьж байна. Манайд ингэж хийхэд

юу саад болж байна вэ?

Д.Р:

Хамгийн гол асуудал нь бизнес дэх технологийн

мэдрэмж хөгжиж өгөхгүй байна. Технологийн

мэдрэмжийг шинжлэх ухааны салбарт бий болсон

технологийг олж мэдээд үйлдвэрлэлд нэвтрүүлэхийг

хэлдэг гэж ойлгож байгаа. Арваад жилийн өмнө

Шинжлэх ухаан, технологийн сангаас тодорхой

чиглэлийн төслүүдийг бизнесийн байгууллагуудад

Д.РЭГДЭЛ

Шинжлэх Ухааны Академийн

Ерөнхийлөгч, МУ-ын ШУ-ны

гавьяат зүтгэлтэн

Д.Рэгдэл нь 1976 онд ЗХУ-ын Харьковын их сургуулийг Биохимич мэргэжлээр төгсөж 1985 онд Германы

Гумболдтын их сургуульд доктор, 2001 онд химийн шинжлэх ухааны докторын зэрэг тус тус

хамгаалсан. 2002 оноос ШУА-д гишүүнээр сонгогдсон.1996 онд Монгол улсын Төрийн соёрхол, 2006 онд

Монгол улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол хүртжээ.

Монгол, англи, орос хэл дээрх ярицлага,

http://jargaldefacto.com/category/8

ЯРИЛЦЛАГА

ДеФакто

ЗГ 1981 ОНООС ХОЙШШУА-Д ИТГЭСЭН НЬ

‘УТААГ БУУРУУЛАХ ШИЙДЭЛ ОЛ’

ГЭСЭН ТОМ ДААЛГАВАР БАЙВ