Previous Page  7 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 7 / 12 Next Page
Page Background

7

ЯРИЛЦЛАГА

ДеФакто

санал болгоод зардлын 20 хувийг танайх гаргаад 80

хувийгньулсынтөсвөөс гаргаад2жилсудалгаахийсний

дараа гарч ирсэн аргыг нь үнэгүй хэрэгжүүлээд явахыг

санал болгосон 25 төслөөс хоёрт нь л хүсэлт ирж

байсан. Шинжлэх ухаанаас гарч байгаа технологийг

үйлчилгээ болгож шилжүүлэхэд дунд нь заавал нэг

шат дамжлага гарч ирж байдаг. Социализмын үед бүгд

улсынх байсан болохоор үйлдвэр бүрийн зардалд

шинжлэх ухаан, технологийн ололт нэвтрүүлэх зардал

гэж гаргадаг байсан. Үйлдвэрийн дарга тэр зардлаа

ашиглаад шинжлэх ухааны ололтыг үйл ажиллагаандаа

оруулаад явж болдог байсан. Одоо бол хаана ч тийм

зардал байхгүй. Гарч ирсэн технологийг үйлдвэрлэлд

нэвтрүүлэхийг хуулиараа яам хариуцдаг.

Д.Ж:

Тэгвэл та нар өөрсдөө бүтээсэн мэдлэгээ бизнес

болгох ямар боломж байна вэ?

Д.Р:

Энэ олон жил асуугдаж байгаа хариулахад

төвөгтэй асуулт. Яам, ШУА нийлж байгаад цэгц ажлууд

гээд гарч ирсэн технологийг бүтээгдэхүүн болгох

зардлыг нь өгөөд жижиг цех, үйлдвэрүүд олныг

байгуулж үзсэн. Энэ ажил арав гаруй жил явж байгаад

эрх зүйн орчны дутагдлаас болоод зогсчихсон. Яагаад

гэвэл тэр цэгц ажлын үр дүнд хэний өмч болох уу гэдэг

нь шийдэгдээгүй.

Үүний дараа 2014 оноос Хүрээлэн их дээд

сургуулиудын дэргэд гарааны компани байгуулж

эхлээд одоогийн байдлаар 6 компани байгуулагдсан,4

компани байгуулах захиалгатай явж байгаа. Энэ

гарааны компани бол инновацийн тухай хуулиар

тодорхой хөнгөлөлттэйгээр бүтээгдэхүүнээ гаргаад

явах ёстой байдаг. Гарааны компаниудад бас нэг

асуудал байгаа нь судалгаа хийсэн эрдэмтэн нь өөрөө

үйл ажиллагаагаа явуулах, сурталчлах зэрэг бүх үйл

ажиллагааг нь гардаж хийх болчихоод байгаа юм.

Эдгээрээс гадна хамгийн том асуудал нь шинжлэх

ухаан, технологийн салбарт мэдлэг бий болгох үйл

ажиллагааны зардал бага байдаг. Бага зардлаар хийж

байгаа ажлаас гарч байгаа үр дүн нь том байж чадахгүй

байгаа юм. “Том завиар холын аянд” гэж хэлц үг ч

байдаг.

Д.Ж:

Нөгөө талаасаа өнөөдөр байдлыг цоо шинээр

харах шаардлагатай болж байгаа. Мэдлэг гэдэг бол яг

цаг шиг. Хэрэгтэй үедээ л ашигладаг. Мэдлэгийг үнэт

зүйл, мөнгө болгохгүй бол тийм мэдлэгээр яах юм?

Мөнгө гэдэг чинь эрх чөлөөний үндэс шүү дээ. Таны

хэлсэн гурван асуудлын хоёр нь өмчийн асуудал байна.

Өмчгүйгээр амжилтанд хүрнэ гэж байхгүй учраас бид

социализмаас капитализм руу шилжсэн. Энэ хоёр

нийгмийн ялгаа нь хувийн өмч.

Д.Р:

Манай шинжлэх ухаанаас гарч байгаа үр

дүнгүүд дандаа жижигхэн байна. Энэ жижиг үр дүнгээр

амьдралаа аваад явна гэдэг итгэл байхгүй байна.

Яагаад гэвэл сүүлийн 20, 30 жил энэ салбарт ажиллаж

байгаа хүмүүс яаж үлдэж хоцрох вэ гэдэг дээр их

төвлөрсөн. Өмчийн асуудал дээр эрх зүйн асуудлыг

нь чөлөөлж өгөх ёстой. Гарааны компани, цэгц ажил

дээр гэхэд хэний өмч байх вэ гэдэг нь шийдэгдээгүй.

Бид нар хуулиа өөрчлөхийг л санал болгохоос өөр юм

хийж чадахгүй. Гарааны компанид ажиллаж байгаа

хүн маань санаа нь хоёрдоод байна шүү дээ. Төрийн

оролцоотой бий болсон юм гээд төр өөрөө авчихвал

цаашаа хөгжих замд саад болно.

Д.Ж:

Энэ бол шилжилтийг дутуу хийж байгаа, хувийн

өмчийг ойлгохгүй, хүндлэхгүй байгаагийн их том

хэлбэр л дээ. Ерөнхий сайд асан Ж. Эрдэнэбат утааг

арилгах шинжлэх ухааны үндэслэлтэй шийдэл гаргах

даалгавар өгсөн тухай яриач?

Д.Р:

Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат

/2016.12.20/ Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт /

БСШУС/-ын сайд асан Ж.Батсуурь болон намайг гэнэт

дуудан Улаанбаатарын утааг эрчимтэй бууруулах

шинжлэх ухааны үндэслэлтэй, хамгийн боломжит

шийдлийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанд

танилцуулахыг үүрэг болгосон. Энэ бол нийт шинжлэх

ухааны салбарынханд баяртай мэдээ шиг сонсогдож

байж магадгүй. Учир нь хэзээ ч ерөнхий сайд, Засгийн

газар нь Шинжлэх ухааны академид итгээд ийм том

даалгавар хүлээлгэж байгаагүй. Миний мэдэхээр

1981 онд сансрын нислэгийн эрдэм шинжилгээний

програмыг боловсруул гэж байснаас хойш ийм том

итгэл хүлээлгэсэн даалгавар өгч байсангүй. Утааны

асуудлыг шийдэхийн тулд 140-150 тэрбум төгрөг зараад

арваад жил үзсэн боловч үр дүн гарсангүй. Яагаад үр

дүн гараагүйг ч монголчууд мэдэж байгаа байх.

Д.Ж:

Одоо яах гэж байна вэ?

Д.Р:

Сүүлийн үед миний өрөөний үүднээс хүмүүс

салахаа байлаа. Дэлхийн бүх орон л утаагаар

дамжсан. Үүнийг одоогийн техник технологиор хэрхэн

шийдэх вэ гэдгийг бид тооцож олох ёстой. Улсуудын

туршлагаас дурдвал түлшээ сайжруулдаг. Энэ нь утааг

тодорхой хэмжээгээр бууруулахаас бүрэн арилгахгүй.

Мөн улс орны онцлогоос хамаараад хийгээр асуудлаа

шийдэж байна. Гурав дахь хамгийн түгээмэл шийдэл

бол цахилгаан эрчим хүч, цахилгаан зуух хэрэглэх юм.

Д.Ж:

Түлшээ сайжруулж чадсангүй, хийжүүлэх хий

алга. Монгол Улсын эрчим хүчний хэрэгцээ нийлүүлж

чадахаасаа хоёр дахин илүү байна. Ийм учраас атомын

цахилгаан станц барина гэж ярилцлага өгсөн байсан.

Яагаад барих хэрэгтэй гэж бодож байна вэ?

Д.Р:

Ялангуяа Улаанбаатар хотод цахилгаан эрчим

хүчний хангамж эцэстээ тулчихсан гэж мэргэжилтнүүд

ярьдаг учраас цаашдаа нэмж байж л хэрэглээгээ

өргөсгөх боломжтой. Төв суурин газарт нэмэлт эрчим

хүчний эх үүсвэр зайлшгүй хэрэгтэй. Монголд атомын

цахилгаан станц барих нь энэ асуудлыг шийдэх

нэг гарц юм гэж нэг ярилцлагадаа хэлсэн бөгөөд

Улаанбаатар хотын утаатай шууд холбож ярьсан зүйл

биш л дээ. Дэлхий нийтээр атомын эрчим хүчийг

хаягдал гардаггүй, цэвэр эрчим хүч гэж хардаг. Герман

гэхэд атомын цахилгаан станцын аюулгүй байдлын

хамгаалалтыг бүрэн хангах төгс шийдэлд бараг

хүрчихсэн.

2017.01.11-нд цацагдсан

Дефакто ярилцлагын гол агуулгыг хураангуйлан бэлтгэв.

Ярилцлагын бүрэн эхийг

http://jargaldefacto.com/article/d-regdel-regdel-duger

холбоосоор үзнэ үү.