Previous Page  5 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 5 / 12 Next Page
Page Background

5

НИЙТЛЭЛ

зорилготой хууль тогтоохшатан дахь процессын

хяналт, иргэд үндсэн эрхээ Үндсэн хуулийн

шүүхээр хамгаалуулах замаар хангуулдаг хууль

гарсны дараах хяналт гэж байдаг. Европын

эрх зүйн ‘principle of subsidiarity’, ‘principle of

proportionality’ гэсэн зарчмууд нь хууль тогтоох

замаарзах зээлийг зохицуулах хууль тогтоогчийн

эрх мэдлийг хязгаарлаж, өөрийнхөө төлөө өөрөө

хөдөлмөрлөж баялаг бүтээх иргэний үндсэн эрх

чөлөөг хамгаалдаг.

Монгол Улсын хувьд өмчийн хамгаалал,

бизнесийн эрх чөлөөг илүү тодорхой

болгосон заалтуудыг Үндсэн хуульд оруулж

өгөх шаардлагатай байна. Мөн хууль тогтоох

шатанд хууль нь зах зээлийн өрсөлдөөнд

хэрхэн нөлөөлөх талаар урьдчилан дүгнэлт

гаргуулж, хэлэлцүүлэг өрнүүлдэг болох хэрэгтэй.

Түүнчлэн Үндсэн хуулийн цэц гэх байгууллагыг

УИХ-д нэгтгэх эсвэл Хүний эрхийн шүүх (Үндсэн

хуулийн шүүх) байгуулах хэрэгтэй байна.

ӨРСӨЛДӨӨНИЙ ЗОХИЦУУЛАЛТ

Зах зээл, өрсөлдөөн дангаараа сайн сайхан

нийгмийг авчрахгүй. Дэлхийн II дайны дараа

Европ тивд зоригтой, тууштай хийж эхэлсэн

чухал зүйл бол шүүхийн хараат бус байдлыг

хангахын зэрэгцээ шүүхтэй ойролцоо хараат

бус байдалтай Өрсөлдөөнийг зохицуулах

газартай болсон явдал юм. Өнөөгийн Европт

Өрсөлдөөнийг зохицуулах газрууд нь зах

зээлийн чөлөөт байдлын тухай салбарын болон

бүх улсын судалгааг хийдэг. Жнь: Бензиний

зах зээлийн тухайд гэхэд нийлүүлэгчид нь хэн

бэ?, түгээлтийн тогтолцоо ямар байна вэ?, үнэ

хэрхэн бүрэлдэж байна вэ? гэх мэтээр тухайн зах

зээлийн тухай маш тодорхой ойлголттой болдог.

Үүний үндсэн дээр хэрэглэгчийг хамгаалах, зах

зээлийн чөлөөт, шударга өрсөлдөөнийг хангах

төрийн арга хэмжээг боловсруулж, хэрэгжүүлэх

боломжтой болдог.

Монгол Улсын тухайд одоогийн Шударга

өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хараат

бус байдлыг хуулиар хангаагүй бөгөөд тус газар

нь зах зээлийн чөлөөт өрсөлдөөний байдлын

тухай олон нийтэд нээлттэй судалгаа хийдэггүй.

ОЮУНЫ ӨМЧИЙН ХАМГААЛАЛТ

Монгол Улсад шинэ бүтээл, барааны тэмдгийг

бүртгүүлж патент, гэрчилгээ авч хамгаалуулдаг.

Шинжлэх ухаан, уран зохиолын гэх мэт

бүтээлүүдийг мөн бүртгүүлж зохиогчийн эрхийн

гэрчилгээ авах боломжтой байдаг.

Монголын оюуны өмчийн тогтолцоонд хоёр

томоохон шинэчлэлийг хийж байж, шинэ

санаачилга, шинэ үеийн бизнесийг хамгаалах

боломжтой болно. Нэгдүгээрт, өнөөгийн

шинэ бүтээл, барааны тэмдгийн бүртгэлийн

тогтолцоо нь өөрөө сэтгэж бүтээгээгүй,

үйлдвэрлэл, худалдаа эрхэлдэггүй байж патент,

гэрчилгээ гүйж очоод авчихдаг, бусад шударга

бизнес эрхлэгчдэд саад болж, тэднийг “саадаг”

компаниудыг ч бүтээсэн байна. Энэ тогтолцоог

халах, үнэхээр хийж бүтээж байгаа нь эрхээ эдлэх

боломжийг олгодог тогтолцоо шаардлагатай

байна.

Хоёрдугаарт, оюуны өмчийн асуудлыг Оюуны

өмч хариуцсан агентлаг, Гаалийн байгууллага

болон Иргэн, Захиргааны шүүхүүд давхар

хариуцдаг. Энэ нь бодит үр дүн муутай, зардал

чирэгдэл, хүнд сурталтай тогтолцоо юм.

Ирээдүйд Оюуны өмч хариуцсан агентлаг нь

зөвхөн бүртгэл хийдэг байх ёстой. Оюуны

өмчийн

бүртгэлтэй

холбоотой

маргаан,

өмчлөгчийн эрхийн хэрэгжилтийн асуудлыг дан

ганц Иргэний хэргийншүүх хариуцах тогтолцоог

бий болгох шаардлагатай. Ингэхдээ Гаалийн

байгууллага зарчмын хувьд зөвхөн Иргэний

хэргийн шүүхийн шийдвэрийг биелүүлэх замаар

хил дээр оюуны өмчийн зөрчилтэй барааг

саатуулах, устгах эрхтэй байх ёстой.