Previous Page  8 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 8 / 12 Next Page
Page Background

8

Ням гараг бүр VTV телевизээр 19 цагт гардаг Дефакто тоимын эмхэтгэл:

2018.12.09-ний дугаар

Долоо хоног бүрийн тойм,

http://jargaldefacto.com/category/12

ТОЙМ

ДеФакто

ОГЦРОХ УУ, ЭС ОГЦРОХ УУ?

Үйл явдлын товч:

Лу.Болд, Д.Хаянхярваа, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ

гэсэн УИХ-ын дөрвөн гишүүн Их Хурлын даргыг албан

тушаалаасаа огцрохыг шаардаж хаяг, лоозон барьж

эсэргүүцсэн үйл явдал болсон. Эдгээр гишүүд нь УИХ-ын

даргыг 60 тэрбумын хэрэгт холбогдсон, энэ асуудлаар

нийтийн сонсгол хийхгүй байгаа мөн ээлжит бус чуулган

хуралдуулаагүй зэрэг үндэслэлээр шаардлага тавьж

байгаа.

Мөн дээрх дөрвөн гишүүнээс гадна Засгийн газрын

зарим гишүүд чуулгандаа оролцохгүй байгаа. Энэ

асуудлаас болоод чуулганы ирц хангалтгүй байсаар

байна. ЗГ-ын гишүүн Я. Содбаатар, Ц.Цогзолмаа нарыг

огцруулахаар болсноо ЗГ-ын хэвлэл мэдээллийн

албанаас мэдэгдсэн.

Дүгнэлт тайлбар:

Ардчилсан хуулийн засаглалтай оронд байх ёстой

төрийн эрх мэдлийн засаглалын гурван хэлбэр гэж

байдаг. Хууль, Шүүх, Гүйцэтгэх засаглал. Эдгээрийн

харилцан тэнцвэртэй байх зарчим МУ-д удаан алдагдсан

тул засаглалын хямрал өөрийн эрхгүй гарч ирж байна.

Энэ бүхнийг тухай бүрт нь хянаад, зохицуулаад явах

ёстой байсан юм. Тэгэхийн тулд бид тусгай нэг шүүхтэй

буюу тэр нь Үндсэн Хуулийн Цэц. ҮХЦ цаг тухайд нь арга

хэмжээ авч, иргэдийн үндсэн эрхийн баталгаа болж

чадсан бол энэ бүхэн болохгүй байсан.

Мөн анх удаа давхар дээлтэйгээсээ болж ЗГ нь хохирох

бус УИХ нь хохирч байгаа тохиолдол гарч байна. Нэр

бүхий УИХ-ын гишүүд албан тушаалаа ашиглан ЖДҮ-

ийг хөгжүүлэх сангаас тэрбум төгрөгөөр тоологдох

хэмжээний зээл авсан нь илэрчихсэн байхад ёс зүйн

хариуцлага хүлээж албан тушаалаа өгөхгүй, харин ч

буцаагаад төлсөн юм чинь болоо юм биш үү гэсэн

байдалтай байгаа нь манай төрийн ёс зүйн хэм хэмжээ

хаана байгаа, хэний уланд гишгэгдсэнийг ил тод харуулж

байна.

Нөгөө талаас улс төрийн намууд институцийн хувьд

бэхжиж чадахгүй байгаа. 28 сангийн зөвхөн нэг нь

илрэхэд л ийм байна. Эдгээр сангуудын хажууд “жинхэнэ”

том мөнгөний хэрэг болох үнэ тогтворжуулах хөтөлбөр,

хаадын нэртэй бондууд гээд явбал олон юм гарч ирнэ.

Дээр дурдсан хямрал эсэргүүцэл үзүүлээд байгаа

дөрвөн гишүүний үйлдлээр тод илэрч байна. Дөрвөн

гишүүний үйлдэл энэхүү хямралыг шийдэх цаг ирснийг

л сануулаад байгаа хэрэг. Ерөнхий сайд У.Хүрэлсүх их

олон амлалт өгч байгаа. Хуулиар УИХ-ын дарга огцрох

таван нөхцөл байдаг. Улсын Их Хурлын тухай хуулийн

10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт:

1. Нас барсан,

2. Чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг УИХ

хүлээн авсан,

3. Хүндээр өвчилсний улмаас цаашид үүрэгт ажлаа

гүйцэтгэх боломжгүй болсон тухай эмнэлгийн

дүгнэлт гаргасныг УИХ хүлээн авсан,

4. Үндсэн Хуулийн Цэц УИХ-ын даргыг огцруулах

үндэслэлтэй гэснийг УИХ хүлээн авсан,

5. Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин

төгөлдөр шийдэх тогтоолоор батлагдсан бол

УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь хуулийн хүрээнд

огцруулж, чөлөөлж болно гэж заасан байдаг. Энэ

бүхнээс өнөөгийн байдалд тохирох нь албан

тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөс

өөр аргагүй байгаа. Ер нь бол огцрох нь огцорч

л таарна. Гагцхүү хэзээ вэ гэдэг нь л тодорхой

бус. Гэвч удах тусмаа хямрал гүнзгийрч, тэмцлийн