Previous Page  9 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 9 / 12 Next Page
Page Background

9

ВАЛЮТЫН ЗОХИЦУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ЭРГЭН ТОЙРОНД

Эдийн засгийн харилцаанд чухал нөлөөтэй нэгэн

хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байна. 1994 онд

батлагдсан Валютын зохицуулалтын тухай хуулийн

шинэчилсэн найруулгын төсөл эдийн засагчид болоод

нийгэмд ихээхэн хэлэлцүүлэг дагуулж байгаа. Уг

шинэчилсэн найруулгын төслөөс гадна Ерөнхийлөгчийн

санаачилсан нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төсөл ч

яригдаж байна. Өмнөх хаврын чуулганаар уг хуулийн

төслүүдийн хэлэлцүүлэг явж байсан.

Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн

найруулгад байгаа 3 ноцтой заалт:

• Энэ хуулийн 16.2-т шинэ заалт орсон нь

“Монголбанк нь макро зохистой бодлого,

санхүүгийн

тогтвортой

байдлыг

хангах,

долларжилтын түвшинг бууруулах зорилгоор

шаардлагатай тохиолдод гадаад гүйлгээ, валютын

арилжаанд тодорхой хугацаанд хязгаарлалт

тогтоож болох бөгөөд үүнтэй холбогдох журмыг

Монголбанк гаргана” гэсэн байгаа.

• Хоёрдугаарт, энэ хуулийн 17.1.3.-т “СХЗ төгрөгийн

ханшид үзүүлэх нөлөөг харгалзан гүйлгээнд

хязгаар тогтоож болно” гэсэн байгаа.

• Гуравдугаарт, 16.1.6.-т “Монгол улсын хилээр

орох, гарах бэлэн валютад хязгаарлалт тогтоох”

гэсэн 3 ноцтой заалт байгаа.

• Мөн үүний хажуугаар Төв банкны тухай хуульд

дараах өөрчлөлтийг оруулна гэсэн байна.

“Монголбанк Монгол Улсын эдийн засаг, төсвийн

орлогын бүрдэлтэд чухал ач холбогдолтой,

стратегийн хөрөнгө оруулагч эдийн засгийн

харьяат бус этгээдэд харилцан тохиролцсоны

үндсэн дээр валютын данс нээх, төлбөр тооцоо

гүйцэтгэж болно”

Энэ бол маш хурдан буюу гарсан өдрөөсөө эхлэж

нөлөөлөх хөрөнгийн хяналт буюу капитал контрол юм.

Орж ирж байгаа валютын урсгал, гадаадын хөрөнгө

оруулагч, зээлдүүлэгчийн сонирхол, нийт мөнгөний

нийлүүлэлтэд маш хурдан сөрөг нөлөө үзүүлэх буюу

эргүүлж засах гэвэл ихээхэн хэмжээний хөрөнгө хүч

шаардлагатай заалт гэдгийг хуулийг шинэчилж байгаа

гишүүд ухаарах хэрэгтэй байна. Цаашлаад гадаадын

хөрөнгө оруулалтыг татах байтугай, үлдсэн хэдэн

хөрөнгө оруулагчаа машхурдан хөөж гаргах ба гадаадын

хөрөнгө оруулагчид гарснаар төгрөгийн ханш 4-өөс 5

дахин унана гэдгийг хариуцлагатайгаар тэмдэглэмээр

байна. Хэрвээ энэ хууль батлагдвал 1 доллар 10 мянган

төгрөгт маш хурдан хүрнэ. Энэ уналтыг зогсоох боломж

байхгүй. Яг ингэж удирдсан орнууд маш хурдтай ханш нь

унаж, инфляци нь нэмэгддэг. Энэ заалтыг гаргасан хүмүүс

түрхэн зуур төгрөгийн ханшийг тогтворжуулсан нэр зүүх

боловч яг төгрөг 10 мянга болох үед энэ хүмүүсийг бид

хаанаас хайгаад олохгүй. Хэрвээ энэ хуулийг гаргах л юм

бол бид эдийн засгаа буцаагаад аварч чадахгүй гэдгийг

л хэлмээр байна.

Төгрөгийн ханш уналтын гол шалтгаан нь гадаад

худалдааны хасах утгатай баланс байсан. Бид олсон

доллароосоо илүү ихийг аваад байсан учраас төгрөгөө

бид барьж чадаагүй. Гэтэл энэ жил МУ-ын гадаад баланс

алдагдалгүй байгаа. Харин урсгал зардлын баланс

алдагдалтай байгаа. Энэ нь гадагшаа төр засгийн гаргаж

байгаа мөнгө манайд орж ирж байгаа гадаадын хөрөнгө

оруулалтаас хамаагүй их болсон гэсэн үг.

Монгол улсын төгрөгийн уналтыг зогсоохын тулд

гадаадын хүмүүсийн мөнгийг хязгаарлах бус төр засаг

зардлаа хязгаарлах, хулгайлахаа болих, алдагдалтай

төсөв батлаж зөрүүг нь гадаадаас өндөр хүүгээр зээл

авах, ОУВС-д мөргөж сөгдөж уйлчихаад хааяа мөнгө

оронгуут нь том зан гаргахаа болих хэрэгтэй.

Өөрийнхөө бүтээгээгүй мөнгийг хянана гэдэг ер

нь юу гэсэн үг вэ? Хэрвээ ийм хуультай болвол урд

хөршөөс бусад бүх хөрөнгө оруулагч байхгүй болно.

Монголбанкинд данс нээх ямар ч шаардлагагүй. Төв

банк зөвхөн арилжааны банкуудад хяналт тавьж, өөрөө

арилжаа хийдэггүй байсан зарчмыг одоо арилжааны

банк болгох гэж байна. Гадаадын хөрөнгө оруулагчдын

мөнгийг хаана байршуулахыг бид эндээс заах

шаардлагагүй.

Яг ийм алхам хийсэн улсууд гэвэл Зимбабве, Венесуэль,

Турк байна. Зимбабе 2009 онд 100 их наяд долларын

тэмдэгт гаргасан. Тэр мөнгө нь 2014 онд нэг ширхэг

талх авахад хүрэхгүй болсон. 2015 онд Хятад улсад төлөх

ёстой байсан 40 сая долларын өрөө төлж чадахгүй

болохоор нь өршөөсөн ч оронд нь юанийг дотооддоо

хэрэглэхээр болсон. Венесуэль бол дэлхийн хамгийн их

гэмт хэргийн үүр болсон дэлхийн хамгийн том нефтийн

нөөцтэй орон.

ТОЙМ

ДеФакто