Previous Page  6 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 6 / 12 Next Page
Page Background

НИЙТЛЭЛ

Б.СОЛОНГО

Budapest University of Technology of Economics-ийн архитекторын магистр ба Ром хотод байрлах

Studio Fuksas-ын төв салбарт архитектороор ажиллаж байна.

www.solongochannel.com

Х

ятад улс нь дэлхийд эдийн засаг, технологиороо

байлдан дагуулаад зогсохгүй сүүлийн 10 гаруй жилийн

хугацаанд нийслэл, хотуудынхаа төлөвлөлтөд их

анхаарч, барилга архитектурыг технологийн дэвшилтэй

уялдуулан хурдацтайгаар хөгжүүлж байна. Ялангуяа зорилтот

метрополис хотуудыг эрчимтэйгээр хөгжүүлэн, барилга

архитектур болон хотуудын мастер төлөвлөгөөг дэлхийн

алдартай архитекторуудаар гардан хийлгэж байна. Эдгээр

хотуудаас тусгайлан Хятадын баруун бүсийн Сычуань мужийн

төв болох Ченгдү хотоор жишээ аван тэдний ирээдүйн хот

төлөвлөлтийн бодлогыг танилцуулж байна.

Хятадын Сычуань мужийн төв болох Ченгдү хот нь Хятадын

Баруун бүсийн хамгийн том хот бөгөөд нийт 15.7 сая гаруй

хүн амтай, 14.300 км2 газар нутагтай Хятадын 4 дэх том бизнес

болон суурьшлын хот. Ченгдү хотыг “Диваажингийн хот” гэж

Хятадууд нэрлэдэг ба энэ нь байгаль орчин, гол мөрөн, тав

тух зэрэг нь төгс бүрдсэн учир ийнхүү нэрийджээ.

Ченгдү хотыг амьжиргааны түвшин өндөр, хөгжингүй

нийгмийг цогцлоосон Хятадын баруун бүсийн төв метрополис

хот болгохоор зорин ажиллаж байна.

Ченгдү хот нь Торгоны замын маршрутаар дамжуулан

худалдаа арилжаа хийхэд чухал үүрэг гүйцэтгэдэг, экологийн

нөөц баялагтай. Тухайлбал хулсны баавгай, дэлхийн соёлын

өвийн бүртгэлд бүртгэгдсэн үзэсгэлэнт газрууд ихтэй, соёл

урлагийн төв гэх мэт олон сонирхолтой өгөгдөлтэй жинхэнэ

орчин үеийн метрополис хот болох боломжтой. Хотын

захиргаа эдгээр элементүүдийг нэгдмэл байдлаар хөгжүүлж,

түүний ирээдүйн төлөвлөгөөг цогцоор биелүүлэхэд чиглэн

ажиллаж байна. Торгоны замыг дурдсаны учир нь Ченгдү хот

эрт үед голчлон торго, цай, шаазан зэргийг Торгоны замаар

дамжуулан арилжаа хийдэг байсан бол одоо "Шинэ" үеийн

Торгоны замыг бий болгон Хятадын мэдээллийн технологийн

салбарт шинэчлэл хийж дэлхийн алдартай брендүүд болох

Intel, Apple iPads, Macs зэрэгт хэрэглэгддэг олон тооны

технологийн тулгуур эрхтэн болох чип үйлдвэрлэж байна.

Шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн салбарт

шинээр эхлэж буй стартап компаниас эхлээд амжилттай

ажиллаж буй 500 гаруй компанийг үүсгэн бий болгон, төрөөс

дэмжээд ажиллаж байна. Үүнээс гадна шинжлэх ухаан,

технологид ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийж,

шинжлэх ухааны судалгаа шинжилгээний үр дүнг илүү хурдан

болгохын тулд шинэ санаачлагуудыг дэмжин, бизнес эрхлэх

таатай орчинг бүрдүүлэхийг хотын урт хугацааны бодлогодоо

тусгасан байна.

Ченгдү хот нь дараагийн 15 жилд олон улсын худалдааны

диваажин болох зорилготой байгаа бөгөөд хотын

төлөвлөгөөнд үндэслэн Ченгдү хотын үйлчилгээний

салбарын үнэ 2020 он гэхэд CNY900 тэрбум хүрч, хэрэглээний

бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн худалдаа CNY850 тэрбум

хүрэх урьдчилсан тооцоо гарчээ.

ХОТУУДААС СУРАЛЦАХУЙ

ХЯТАДЫН

МЕТРОПОЛИС

6

ЧЕНГДҮ ХОТЫН “ДАВУУ ТАЛ”

ШИНЖЛЭХ УХААН БОЛОН ЭДИЙН ЗАСАГ