Previous Page  10 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 10 / 12 Next Page
Page Background

10

МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР

Өнгөрсөн Пүрэв гарагт “Монгол бахархал”-ын өдөр

болж бүх нийтээрээ амарсан. Чингис хааны мэндэлсэн

өдөр буюу Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын

шинийн нэгэн нь энэ жил 11-р сарын 8-ны өдөр болж

таарсан. Гэтэл 11-р сарын 9-ний өдрийг буюу Баасан

гарагийн ажлын өдрийг дараа долоо хоногийн Бямба

гарагт шилжүүлсэн. Ингэж бүх нийтийн ажил, амралтын

өдрүүдийг зохицуулах үндэслэл Хөдөлмөрийн тухай

хуулийн 77 дугаар зүйлд байдаг. Гэхдээ уг шийдвэрийг

Засгийн Газраас 10-р сарын 31-ний өдөр буюу ердөө

өмнөх 7 хоногт нь гаргачихсан.

Ямар нэгэн баярыг амралтын өдрөөр тэмдэглэхийг

жилийн өмнөшийдсэн байх ёстой. Энэ нь улс орны аялал

жуулчлалд нөлөөлдөг. 7 хоногийн өмнө биш жилийн

өмнө хэлсэн бол төлөвлөөд янз бүрийн фестиваль

зохион байгуулах буюу эдийн засгийнх нь үр ашгийг

нэмэгдүүлж болно. Манай удирдлагууд ч эдийн засгийн

үр өгөөжөө бодохоос илүү ичсэн нүүрээ яахаа мэдэхгүй

л сая ингэсэн байх.

Ер нь монголчууд амралтаа олон сарын өмнө төлөвлөж

сурах ёстой. Амрах нь бага, ажиллах нь их баймаар. Их

ажилласан хүн сайхан амардаг. Үргэлж амардаг хүнд

баярын өдрийн ялгаа байхгүй.

ТОЙМ

ДеФакто