Previous Page  4 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 4 / 12 Next Page
Page Background

4

НИЙТЛЭЛ

Б.НАЙДАЛАА

Эдийн засагч

Б

үртгэлгүй, хянах тоолох, татвар авах боломжгүй

хэрнээ үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ явж, орлого

олж, зарцуулж байдаг хэсгийг албан бус буюу далд

эдийн засаг гэдэг. Мөн бүртгэлээс гадуур хулгай, авлига, хууль

бус наймаа, мафийн нууц далд эдийн засаг байж болно.

Гэтэл Монгол Улсад үүнээс өөр, нийт эдийн засаг дотор

шимэгч паразит дарга нарын эдийн засаг давхар үүсч, өсөлт,

нийгмийн хөгжлийг тас боомилсон байдалтай болжээ. Улсын

төсвөөс цөлмөж санхүүждэг, эргээд улсын төсвийг захиран

зарцуулах улс төрийнэрх авах хүртэлбүтэнэргэдэг цогц “эдийн

засаг”. ЖДҮ-ийг хөгжүүлэх, Тариалан эрхлэлтийг дэмжих, Орон

нутгийг дэмжих, Инновацийг дэмжих, Малчдыг дэмжих, Мал

хамгаалах, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих гэх мэт

өөр ямар л бол ямар иргэдийн төлөө гэсэн хэн ч үгүйсгэж

чадахааргүй зөв гоё нэрээр, хууль батлаж, хөтөлбөр гарган,

санхүүжилтийг нь улсын төсөвт олон тэрбумаар нь суулгадаг.

Зөвхөн төрийн энэ сангууд биш цаана нь тендер, концесс,

бондын зээл гээд ямар хэлбэрээр төсвөөс мөнгө гадагшилж

болно тэр бүгд бас санхүүжилт төсвөөс авах нэгэн төрлийн

арга зам нь. Энэ бол далд эдийн засаг биш, албан ёсны тоо

бүртгэлд орно, зээл, төсөв, татвар, тайлан гэх мэт бүгд бодлого

журмын дагуу мэт явна. Тэр нь харин жинхэнэ эзэд иргэдэд

хүртээлгүй, цөөн тооны дарга сайд, улс төрийн бүлэглэлийн

хүрээллээр дамжин шат шатандаа өөр өөрийнхөө хэмжээнд

таарсан хүүгүй зээл, тендер, тусламж өгөөж хэлбэрээр

хуваарилагдана. Хуваарилалтыг нам, бүлэглэлийн "дарга нар"

албан бусаар хийж зохицуулна. Монгол Улсын эдийн засаг 3.2

сая хүнийх бол энэ эдийн засаг ердөө 10 мянган (?) хүн дотор

эргэлдэнэ, гэхдээ нийт орлого ашгийн дийлэнхийг цөлмөж,

бусдын ажил, бизнес хийх боломжийг хаана.

Энэшимэгч эдийн засгийн гишүүнхүүгүй зээл арынхаалгаар

тэрбумаар нь авч, бусдаас давуу байдалтай болсноор өөрийн

"ЖДҮ" бизнесээ хялбархан босгоно, эсвэл зүгээр л банкинд

хадгалуулах, ББСБ байгуулан өндөр хүүтэй зээлүүлж мөнгө

хүүлж, зах зээл дээр байхгүй өндөр ашиг богино хугацаанд

олдог байна. Харин жинхэнэ бизнес эрхлэгчид яг тэр мөнгийг

нь өндөр хүүтэй зээлж авч бизнесээ зогооно.

Мэдээж бизнес эрхлэгч нөхөр "татвар", хувь ноогдлоо

өөрийг нь харж үзсэн, олон тэрбумын хүүгүй зээл өгсөн

бүлэглэлдээ хураалгана. Зарим бизнес олигтой юм хийгээгүй

атлаа нүдэн дээр огцом томордог, гэнэт том барилга объект

сүндэрлүүлчихдэг, үл хөдлөх хөрөнгөтэй болж түрээслэн

хүүлэгч, тасархай баян болдог, бас газрын үнэ тэнгэрт

хаддагийн цаад учир энэ. Эргээд ашгаараа улс төрөө

санхүүжүүлнэ, намдаа хандив өгнө, хэвлэл мэдээллийг, тойрон

хүрээлэгчдээ худалдан авна, өөрийн талд үйлчлэх, олны

толгойг эргүүлэх зорилготой коммент бичигчдийн армийг

үүсгэнэ. Хэн олон дагагч, цүнх баригч (ажилчид) цуглуулж,

цалин өгч, тэжээж чадаж байгаа нь эрх мэдэлтэй, улс төрийн

бизнесмэн, корпорацийн эзэн гэсэн үг. Аажим намынхаа нэг

фракцийг, эсвэл бүтнээр нь хувьчлан авч, хувийн намтай

болно. Сонгуульд хэн хаанаас яагаад их хэмжээний мөнгө

хайр гамгүй цацаж, тараадаг, хувийн телевизтэй болж, хэвлэл

мэдээллийг хүссэнээрээ хаалтын гэрээгээр зогсоож чаддагийн

учир энэ. Нам нэртэй боловч улс төрийн корпораци болж

хувирсны шалтгаан мөн энэ.

Сонгогчдыг хуурч маллах, аргагүй нөхцөл байдлаар нь

дарамтлах, мөнгө тараах ажлыг хариуцдаг бага шиг цалинтай

байнга ажилладаг намын салбар хороо, хөл гэгдэх нэгжүүд

байна. Мөн сонгуулийн үеэр мөнгө тараах, цөөн омог бүлгийг

санал өгүүлэх үнэн худал нь мэдэгдэхгүй "би чадна" бүлгийн

цагаар ажилладаг түр ажил хайгчид бас нэр дэвшигчдийг

тойрон эргэлддэг. Ингэж монголын эдийн засгийн ажлын

байр, орлогын нэлээн хэсгийг улс төрийн халтуур эзэлдэг, улс

төрийн бизнесмэн, корпорацийн эзэд ажил олгогч боссууд,

ачтан болон хувирчээ.

Улс төрчдийн энэ сүлжээг дэмжин, бага шиг цалин хөлс аван

иргэдийг мунхруулах, дарамтлах, мөнгө тараах ажлыг гардаж

буй хүмүүс үр хүүхдийнхээ ирээдүйг алж байгаагаа, өөрийнхөө

илүү амьдрах боломжийг бусдад үнэгүй бэлэглэж, түүнийхээ

төлөө нөгөө хэдэн даргаа долоон тал засч доошорж байгаагаа

ухаардаггүй. Жирийн иргэд хотод ч хөдөө суманд ч хоорондоо

талцаж, намчирхаж, дээрээ залсан хувалзнуудынхаа өмнөөс

ах дүүс, найз нөхөдтэйгээ хүртэл муудалцан сонгуульд ялсны

Дарга нарын

“ДАВХАР ЭДИЙН ЗАСАГ”