Previous Page  7 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 7 / 12 Next Page
Page Background

Шинэ Торгоны зам дээрх байршилд тулгуурлан төмөр

зам, авто замын сүлжээгээ хөгжүүлэхэд зориулж CNY230

тэрбумаас илүү хөрөнгө оруулалт хийхээр Хятадын Засгийн

газар 2016 оны нэгдүгээр сард зарласан юм. Энэ хугацаанд

тэд "Chengdu Shuangliu" Олон улсын нисэх онгоцны буудлаа

дэлхийн хамгийн их үйл ажиллагаа явуулдаг 30 нисэх буудлын

нэг болгосон бөгөөд нийт 85 орноос нислэг хүлээн авдаг бол

"Ченгдү хотын төмөр зам" нь Хятадын хамгийн том зургаан

төмөр замын нэг болж чаджээ. Энэ нь аялал жуулчлалыг

хөгжүүлэх томоохон үүрэгтэй бөгөөд гадаадын жуулчдаас орж

ирэх орлого нь аялал жуулчлалын нийт орлогын 30 хувийг

эзлэж байна.

Хятадын Засгийн газар зорилтот хот болгондоо

тухайн нөхцөл байдалд нь тохирсон, алсын хараатай

төлөвлөлтүүдийг дэлхийн олон шилдэг архитекторууд, хот

төлөвлөлтийн мэргэжилтнүүдээр хийлгэж байна. Гэхдээ

хамгийн чухал нь Засгийн газар нь хотуудынхаа ирээдүйн

зорилтыг тодорхойлсны дараа үе шаттайгаар хэрэгжүүлэх

төлөвлөгөө боловсруулан гарсан үр дүнгээс нь хотуудын

ирээдүйн архитектур төлөвлөлтөд тавигдах шаардлагуудыг

бий болгож байна. Ченгдү хотын хувьд хамгийн өндөр

шаардлагатай хотуудын нэг бөгөөд тухайлбал хот төлөвлөлт,

хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон ямар ч төрлийн

барилга барихдаа дараах стандартыг заавал мөрдөх хэрэгтэй.

Үүнд:

• "Агуу Их хот "-ын үндэс нь тухайн хотод ажиллаж,

амьдарч буй иргэд

• Хятадын уламжлалт архитектурын чиг хандлагыг

хадгалсан байх, санаа авсан байх

• Ирээдүйн үнэ цэнэтэй хот магадгүй "Байгаль руу буцах"

буюу цэвэр тогтвортой, экологийн, эрчим хүчний төгс

хэмнэлттэй хот бүтээх шийдэл

• Яг одоо Ченгдү хотод ургаж байгаа болон ургасан нэг

ширхэг ч модыг тасдахгүй, байгаагаар нь ургуулах,

хадгалж авч үлдэх. Ченгдү хотын газрын зураг дээр бүх

моднуудыг яг ургаж буй байршилд нь нэр төрлөөр нь

ангилан баримтжуулсан байх

• Тухайн барилга төлөвлөж буй хотод шаардлагатай

тохиолдолд орон нутгийн барилгын материалыг

заавал оролцуулсан байх

• Хэт уламжлалт, туйлширсан төлөвлөлтийг халж, шинэ

цагийн төлөвлөлтийг хууль дүрэм, стандартын дагуу

хийж бүтээх

• Хотыг аль болох иргэд, байгаль хоёрын хоорондын

харилцаа холбоотой, уялдаатайгаар төлөвлөх

• Олон нийтийн талбай, орон зайг илүү анхаарч

төлөвлөх

• Гайхамшигтай

архитектурыг

бүтээхээс

илүү

гайхамшигтай орон зайг бүтээхэд анхаарах

• Аль ч цаг үед хэрэгцээтэй байх барилга төлөвлөх

• Олон нийтийн корридор буюу гудамжуудыг тасралтгүй

үргэлжлүүлэн төлөвлөх, ямар нэгэн байдлаар

блоклохгүй байх

• Орчин үеийн ухаалаг технологиудыг хэрэглэх

• Ирээдүйн "Ухаалаг хот" руу аль болох хурдацтайгаар

шилжих

Эдгээр шаардлагууд нь яг одоо Хятадын хот төлөвлөлтийн

экспертүүдээс өгчбуй зөвлөгөөбөгөөд хэрвээ Хятададбарилга

төлөвлөж байгаа бол дэлхийн ямар ч том архитекторууд

болон барилга бариулж буй эздүүд дээрх шалгуур болон

олон зуун хуудас стандартыг ягштал мөрдөн ажиллах ёстой.

Эндээс харахад дэлхийн хамгийн их хүн амтай Хятад улсын

хот төлөвлөлт байгальдаа хандсан, байгалийнхаа нөөцөд

тулгуурлаад "Ухаалаг хот", "Байгальд тулгуурласан хот",

"Иргэдийн амьдрах тав тухтай орчин" зэргийг бүрдүүлэхийн

тулд эрчимтэй ажиллаж байна.

7

ДЭД БҮТЭЦ

ХОТ ТӨЛӨВЛӨЛТ, БАРИЛГА АРХИТЕКТУРТ ТАВИГДАЖ БУЙ ШААРДЛАГУУД

Энэ мэтчилэн дэлхийн хотууд өөрсдийн дүр зургаа тодорхойлоод түүндээ хүрэх төлөвлөгөө гаргаад цаг алдалгүй

ажиллаж байна. Харин хамгийн цөөхөн хүн амтай, том газар нутагтай, олон зууны түүхтэй улсын нийслэл Улаанбаатар

хотын имидж болон бусад хотуудын хот төлөвлөлт, дүр зураг яг аль чиглэл рүү ямар зорилгын дагуу хөгжиж байна вэ?

2018 оны 11-р сар