Previous Page  5 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 5 / 12 Next Page
Page Background

5

НИЙТЛЭЛ

дараа дарга нарын төсвөөс цөлмөх мөнгө-бялуунаас үртсийг

нь олж долоох хөдөлгөөнд нэгддэг. Улс төр хийж байна

гээд олон залуус энэ улс төрийн корпорацид “ажилд орон”,

эзэндээ үнэнчээ харуулах, шимэгч эдийн засгийг ажиллуулах

нэг эд эс нь болон ирээдүйгээ гишгэчиж эхэлнэ. Улс төрийн

корпорацийн эздийн хувьд жирийн иргэд бизнесийнхэн ядуу,

хямдхан, ажил бизнес, амьдрал нь элдэв саад барцадтай байх

тусам тэдний ашиг орлого, тоглох орон зай гарах тул улс

төрийн тогтворгүй байдлыг өдөөж, шинэ хүчин, эрүүл санааг

саармагжуулж, гадаад дотоодын хөрөнгө оруулалт, дотоодын

шударга бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн эсрэг олныг

төөрөлдүүлэн турхирч, бужигнуулж байдаг. Үүнд гадны ашиг

сонирхол ч хавсрах нь бий.

Ийнхүү, улс төрийн гэж нэрлэж болох улс доторх улс,

эдийн засаг доторх давхар шимэгч эдийн засаг үүссэн байна.

Энэ эдийн засаг жирийн иргэд, бизнесийнхэнд хамаагүй,

сонгуулийн мөнгө тараах, сонгуульд ажиллах багийнхан, дарга

нарын тойрон хүрээлэлд л хамаатай, нийгмийн хамаг баялаг,

боломж бүрийг тэдэнд хуваарилах тогтолцоо буюу дарга

нарын эдийн засаг. Эдийн засагт бий болж буй баялаг, улсын

төсвийн дээж хэсгийг энэ эдийн засаг руу сороод авчихдаг

тул багш, эмчийн цалинг нэмэх төсөв байдаггүй, сургууль

цэцэрлэг барих мөнгө байдаггүй, жинхэнэ бизнес эрхлэгчдэд

зээл хүрдэггүй, ажил олдохгүй, зээлийн хүү буурахгүй, валютын

ханш тогтворжихгүй, яаж ч зүтгэж хичээгээд бизнес олигтой

босохгүй, амьдрал дээшлэхгүй.

Монгол Улс, Монгол хүн бүр ийм шимэгч тогтолцоонд

бариулан, өөрийн мэдэлгүй энэ шимэгч тогтолцоонд үйлчлэн,

хийж бүтээх, ажиллаж хөдөлмөрлөх, ирээдүйгээ бүтээх

боломжоо булаалгаж байна. Жинхэнэ өөрчлөлт хийе гэвэл

ганц нэг сайд огцруулаад дуусах биш төсвөөс зувчуулдаг улс

төр, санхүүгийн энэ бүтцийг тэр чигт нурааж, нэр холбогдсон

улс төрчдөөс төрийг цэвэрлэх шаардлагатай. Үүнийг

монголчууд талцаж, намчирхаж хоорондоо маргах биш харин

асуудлын эсрэг талд гарч, хүүлэгч улс төрчдийн эсрэг нэгдсэн

цагт л хялбархан бүтээж чадна.

2018.11.07