Previous Page  2 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 2 / 12 Next Page
Page Background

2

№409 456

Дамбадаржаагийн

ЖАРГАЛСАЙХАН

Долоо хоног бүрийн нийтлэл,

http://jargaldefacto.com/category/23

НИЙТЛЭЛ

ДеФакто

Э

нэ өдрүүдэд ЖДҮ хөгжүүлэх сангаас УИХ-ын гишүүд,

сайд, дарга нар мөнгө завшсан тухай орон даяар

ярьж байна. Нийгмийн сүлжээгээр “Бид уучлахгүй” гэх

давалгаа өрнөжээ. Цөөн хүмүүс нийслэлийн төв талбай дээр

цуглаж Их Хурлыг тараахыг шаардав.

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ өөрөө өөрийгөө тараах санал

даргад нь хүргүүлжээ. Дээрх сангаас гадна төрийн 27 сангийн

тайланг ил тод болгохыг иргэд Засгийн газраас шаардаж

эхлэв. Мөн Чингис болон бусад бонд, үнэ тогтворжуулах

нэрээр Монголбанкнаас тараасан олон их наяд төгрөг хаана,

хэнд, яаж очсон, эргэж төлсөн эсэхийг асууж байна.

Уг нь эрх мэдэлтнүүд нийтийн хөрөнгө завшаад байгааг

монголчууд бүр эхнээс нь мэдэж байсан. ХМХ-үүд энэ тухай

их, бага хэмжээгээр хааяа дуугарч ирсэн. Нийслэлийн газрыг

завшиж байгаа тухай миний бие удаа дараа баримттайгаар

нийтлэл бичиж “зайсандах” гэж нэр томьёо гаргаж байлаа.

Үүнийг зарим хүн интернет орчинд дэмжиж байсныг эс

тооцвол монголын нийгэм бараг чимээгүй явсаар ирсэн.

Харин өнөөдөр яг өөрийнх нь жижиг, дунд бизнест очих

мөнгийг УИХ-ын гишүүд хулгайлчихсан болохоор арай олон

хүн дуугарч байна. Тэгээд тэгээд, ихэнх иргэд, ялангуяа мэдлэг

боловсролтой нь чимээгүй харсаар л сууна.

Монголд эдийн засгийн биш, авлигаас угшилтай улс

төрийн хямрал нүүрлээд байна. Авлигын цаад эх үүсвэр нь

улс төрийн намуудын санхүүжилт, түүнийг ил тод болгохыг

шаардъя гээд би бараг арван жил, долоо хоног бүр цахим

хуудас, сонин, телевиз, нийгмийн сүлжээгээр тасралтгүй ярьж,

бичсээр ирсэн. Гэвч иргэд маань үүнийг мэдсэн ч мэдээгүй

юм шиг, дүлий дүмбэ оргиж, гишүүд нь намын даргынхаа

эсрэг үг дуугарах тэнхээгүй явж ирлээ.

Хамаг хөрөнгө мөнгө, газар, байгалийн баялагийг нь

хулгайлаад, дээрэмдээд байхад монголчууд яагаад зүгээр л

хараад суугаад буйг би үргэлж гайхах юм. Энэ бүхнийг иргэд

мэдээгүй, сонсоогүй дээ биш, өөрийнх нь урдах ажил төрөл

явж байгаа бол бусад нь хамаагүй, өөрсдөө болгоно биз

гэж бодсоор байна. Монголчууд бид амин хувиа хичээсэн,

арчаагүй бэртэгчин болчихжээ.

Яагаад ийм болчихсон, хаана нь яаж өөрчлөх тухайг

системийн онолын “мөсөн уулын” загвараар дөрвөн түвшинд

жишиж тайлбарлахыг хичээе.

“СУББОТНИК”

Энэ бол одоо өрнөж буй үйл явдлуудыг буюу нийт

асуудлын 10 хувь болох, усны гадаргуу дээрх ил

харагдаж буй мөсөн уулын оройг хэлж байна. Үүнд эдүгээ

илэрч буй ЖДҮ-ийг хөгжүүлэх санг шийдвэр гаргагчид

намдаа өгсөн хандивын төлбөр болгон хэрхэн зохион

байгуулалттайгаар хувааж авсан, 60 тэрбумын хэрэг,

их өрийн төлбөр гэх зэрэг олон үйл явдлууд орно.

Эхнэрийнхээ компанид хөнгөлөлттэй зээл авсан сайдыг

албан тушаалаас нь чөлөөлнө, гэхдээ УИХ-ын гишүүний

бүрэн эрхийг нь үлдээнэ хэмээн шийдвэр гаргаж байгаа

гишүүд өөрийнх нь халдашгүй эрхийг удалгүй хураана

гэж айн чичирч байна. Эдгээр гишүүд авсан зээлээ

төлөөд, гишүүнээсээ татгалзсан ч, нийтийн засаглалын

хямралын асуудлыг энэ түвшинд шийдэх боломжгүй.

Дараагийн төр засгийн түшээд өөр нарийн арга

хэлбэрээр хулгай хийсээр байх юм.

ХАРАГДАХ ТҮВШИНД

С Э Т Г Э Л Г Э Э Н И Й

ХАРАГДАХ

ТҮВШИН

ДАВТАГДАХ

ТҮВШИН

ТОГТОЛЦООНЫ

ТҮВШИН

СЭТГЭЛГЭЭНИЙ

ТҮВШИН

ЖДҮ

БУСАД 28 САН, БОНД,

ҮНЭ ТОГТВОРЖУУЛАХ

ХӨТӨЛБӨР

ПАРЛАМЕНТЫН

ЗАСАГЛАЛААС

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН

ЗАСАГЛАЛ РУУ

АРД ИРГЭД