Previous Page  8 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 8 / 12 Next Page
Page Background

8

Ням гараг бүр VTV телевизээр 19 цагт гардаг Дефакто тоимын эмхэтгэл:

2018.11.11-ний дугаар

Долоо хоног бүрийн тойм,

http://jargaldefacto.com/category/12

ТОЙМ

ДеФакто

УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТЗОРИГТ ХАРИУЦЛАГА ТООЦОХГҮЙ

Хэрэв УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон бол бүрэн

эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг УИХ-аар хэлэлцдэг.

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийн

асуудалд холбогдсон УИХ-ын гишүүн Б.Батзоригийн

бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг чуулганаар хэлэлцэж

нууц санал хураалт явуулсан. Гэтэл гишүүдийн санал

хураалтаар түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн бөгөөд

намын бүлгээс нь холбогдох хэргийг шалгахад хууль

хяналтын байгууллагад ямар нэгэн хүндрэл гарахгүй гэж

тайлбар хийсэн.

Зөвхөн сайдын албан тушаалаас нь огцруулна гэдэг

шударга ёсны үүднээс бол хангалтгүй шийтгэл. Гэхдээ

өнөөгийн төр засаг үүнээс өөр арга хэмжээ авч чадахгүй.

Учир нь ямар арга хэмжээ түүнд авна, их хурлын бусад

гишүүдэд адилхан арга хэмжээ авах болчихно шүү дээ.

Нийтийн хөрөнгийг завших нь МУ-ын засаглалд

хэвийн үзэгдэл болоод олон жил болчихсон. ЖДҮХС-ийн

ашиглалт үүнийг батлаж байгаа зөвхөн нэг жишээ нь.

Энэ бол зөвхөн мөсөн уулын оргил буюу бусад сангууд,

бондын мөнгө, үнэ тогтворжуулах хөтөлбөр гэх нэрээр

компаниудад хэдэн зуун тэрбумаар нь өгсөн баримт

материалууд дэлгэгдэж эхлэж байна.

УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхгүйгээр

гэмт хэргийг нь шалгана гэдэг бол хошин шогийн

үзүүлбэр л гэсэн үг. Цаг хожиж, мартагнуулна. ЖДҮ бол

МУ-ын эдийн засгийн ноён нуруу нь, энд л хамгийн олон

хүн ажиллаж амьдралаа залгуулж байгаа. Тэр олон хүний

бизнест очих ёстой байсан мөнгө шийдвэр гаргагчдын

өөрсдийнх нь компаниудад очсон нь бизнест хоёр

давхар цохилт болсон. Нэгдүгээрт авч чадах мөнгөө

аваагүй, хоёрдугаарт зээл авах гээд банкин дээр очсон

ч хүүг нь ЖДҮХС-ийн мөнгийг завшсан хүмүүс нь

өсгөсөн байгаа юм. Тиймээс энэ хүмүүс тийм ч амархан

өршөөхгүй. Олон тооны бизнес дампуураад байгаагийн

суурь шалтгаан нь зээлийн хүү өндөр, санхүүжилт

байхгүйтэй холбоотой. Гэтэл үүнийг бий болгогч нь эрх

баригчид байсан гэдгийг хүмүүс ухамсарлах нь өдрөөс

өдөрт нэмэгдэж байна.

УИХ-ын гишүүд өөрсдийн бүрэн эрхийг хасах

шийдвэр гаргахгүй нь мэдээж, гаргах юм бол эрүүгийн

хуулин дахь авлигын гэмт хэргийн тухай заалтын дагуу

эрүүгийн хариуцлага хүлээнэ. Гэмт хэрэг хийсэн хүмүүс

нь шийтгэлгүй яваад байхаар энэ нь сүүлдээ жирийн

хэрэг мэт болж иргэд дасаж байна. Шударга ёс байхгүй

учраас иргэд итгэлээ алдсанаар нийгэм эдийн засгийн

хямралд ордог. Удалгүй мөнгөтэй нь дүрвэдэг, мөнгөгүй

нь төрсөн нутаг үндэс угсаагаараа талцаад байлдаад

үлддэг.

Хуулийн засаглал бол хүн бүр хуулийн өмнө ижил тэгш

эрхтэй байхыг хэлж байгаа. Ер нь өнөөгийн байдлыг

үүсгэсэн буруутан нь иргэд бид өөрсдөө. Хариуцлагагүй

сонголт хийсэн, хүн бүр хувиа бодоод мөнгөөр сонгууль

өгчихсөн, үүний үр дагаварт одоогийн байгаа ийм хүмүүс

төрийн эрхэнд гараад итгэл эвдэж, бидний хөрөнгийг

завшиж байгаа юм. Буруугийн хажуугаар дуугүй удаан

явж ирсэн дээ. Хэрвээ энэ хүмүүстэй тэмцэхгүй л бол яг

энэ байгаагаараа үлдэнэ шүү дээ. Төрд ажиллаж байгаа

шударга хүмүүс байгаа бол 28 сангууд, үнэ тогтворжуулах

хөтөлбөр, бондын мөнгийг яасан тухай мэдээллийг ил

гаргах хэрэгтэй шүү. Энэ мэдээллүүдийг ил гаргахыг

иргэн бүр шахах хэрэгтэй байна.

Өөрийн биш хөрөнгийг завшина гэдэг бол хулгай,

гэтэл энэ завших соёл хүчтэй буюу хамгийн харамсалтай

нь хүлээн зөвшөөрөгдөөд яваад байгаа. Чингис

хааныхаа нэрийг бариад 1,5 тэрбум ам.долларын

зээл авч, Хөгжлийн банкны 580 сая ам.доллар, Үнэ

тогтворжуулах хөтөлбөрийн 3 их наяд төгрөг, Засгийн

газрын үнэт цаас арилжаалан 1,4 их наяд төгрөгийг

гаргасан гэх мэт мөнгө хэрхэн зарцуулагдсан тухай

тайланг бид одоо болтол мэдэхгүй л байна шүү дээ.

Шатахуун жижиглэнгийн үнийг тогтворжуулах нэрээр

267 тэрбум, өргөн хэрэглээний импортын бараа 303

тэрбум төгрөг гэх мэт ард түмнийг өрөвдсөн нэртэй

хөтөлбөрүүд гарсан ч эцсийн дүндээ энэ хөтөлбөрийг

зохиосон хүмүүсийн хувийн компаниудаар нь дамжиж,

ямар ч үр дүнд хүрээгүй. Улс оронд хэдэн тэрбумаар

нь завших хангалттай мөнгө байна шүү дээ. Энэ мөнгө

нийгмийн хөгжилд, хувийн хэвшлийг хөгжүүлэхэд,

ижил тэгш боломж бий болгоход, хямдхан зээл олгоход

зарцуулагдах ёстой шүү дээ.