Previous Page  9 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 9 / 12 Next Page
Page Background

9

ТӨГРӨГИЙН ХАНШ ЮУНААС ХАМААРДАГ ВЭ

Хөгжлийн банк олон улсын зах зээлд Засгийн газрын баталгаагүй, 500 сая ам.долларын

бонд арилжаалсан байна. Хугацаа нь таван жил, бондын өгөөж 7.5 хувь байгаа бол харин

купон нь 7.25 хувь байхаар тогтсон байна.

ТОЙМ

ДеФакто

Хөгжлийн банкны бонд 2012 оны 3-р сард 580 сая ам

долларын нэрлэсэн үнэтэй, 5 жилийн хугацаатай, 5.75

хувийн хүүтэй гарахдаа ЗГ-ын баталгаатай гаргасан.

Ноднин хугацаа нь дуусах гэхээр нь ЗГ сандарч

Хуралдай гэж 600 сая долларын 7 жилийн хугацаатай,

8.75 хувийн хүүтэй бонд гаргасан. Харин тэр үед

Хөгжлийн банкны бондыг Хуралдай бондоор солих

гэхэд 80 хувь нь зөвшөөрсөн ч 20 хувь нь зөшөөрөөгүй

тул бэлэн мөнгөөрөө төлсөн. Хөгжлийн банк сая ЗГ-ын

баталгаагүйгээр 500 сая доллар босгочихлоо л доо. Энэ

бонд 7.25 хувийн хүүтэй, МУ-ын жижиг жижиг өрнүүдийн

нийлбэр 300 орчим сая доллар болсон ба 500-аас 300

сая доллар нь шууд өрөнд гарч байгаа. Яагаад гэвэл тэр

жижиг өрнүүд хөвөгч хүүтэй байсан. Тиймээс бушуухан

энэ өрийг дарахгүй бол хүү нь улам ихсэх юм.

Төгрөгийн ханшийг барих ганц арга бол

Монгол гэдэг саван дотор байгаа долларын

хэмжээ нэмэгдэх ёстой. Тэгэхээр МБ-ны

Ерөнхийлөгч

Хөгжлийн

банкны

бондод

баярлалгүй яахав. Яагаад гэвэл 500 сая доллар

ороод 300 нь гараад 200 нь үлдчихлээ шүү дээ.

Нөгөөталаас 7.25 гэдэг өндөр хүү. ЗГ-ын бондын

хүү гэдэг бол тухайн эдийн засгийн бенчмарк

буюу монголын хувийн компаниуд гадаад зах

зээл дээр бонд гаргах үед нөгөө 7.25-аас дээш

хүүтэй болдог.

Өр гэдэг асуудлыг шувууны нисэх өндрөөс харахгүй

бол ЗГ мэлхийний өндрөөс харж байна. Бондыг ямар ч

зорилгоор гаргасан байлаа тэр бондын зарцуулалтын

тайланг л бүрэн авмаар байна. Долларын ханшийг барих

арга нь валютын нөөцөө зарах ердөөсөө ч биш. Харин

түүний оронд өрөө багасгах, төсвөө алдагдалгүй болгох

хэрэгтэй. МУ-ын төсвийн алдагдал эдийн засгийнхаа 5.4

хувь гээд баярлаад байх юм. 5.4 гэдэг бол маш өндөр

тоо.

Түлш шатахууны үнийг төр засаг барьж

чадахгүй. Харин энэ үнэ валютын ханшнаас их

хамаарч байна. Харин валютын ханшаа чанга

байлгах ганцхан арга байна. Монголбанкнаас

хамаг нөөцийг нь гаргуулаад ч төгрөгийн

уналтыг зогсоож чадахгүй. Нэг л арга нь

төлбөрийн тэнцлээ алдагдалгүй байлгах,

гадаад өрөө багасгах, гадаадын хөрөнгө

оруулалт татах.

Шатахууны үнийн эрсдлээс хамгаалах арга байх нь

байгаа. Санхүүгийн ертөнцөд Хейжинг гэдэг аргачлал

байдаг. Энэ нь яг ийм үнээр л нефть авна гэж үнэ

хэлчихэж байгаа юм. Үнэ дээш болвол комисст мөнгө

төлдөг. Үүнийг нь төлчихвөл дэлхийн зах зээлийн үнэ

ямар ч болсон тэр үнээрээ л байх боломжтой болно.

Харин үнэ доошоо болчихвол тавьсан мөнгөө алддаг л

даа. Мөн онцгой татварын хэмжээг дээш доош болгож

зохицуулах бус онцгой татварын түвшинг төгрөг

долларын харьцаагаар буюу хамаарсан индексээр

өөрчлөх хэрэгтэй. Ер нь үнийг чөлөөлөх хэрэгтэй байгаа

юм. Үнэ чөлөөтэй болмогц хүмүүс өөрсдийн хэрэглээг зөв

төлөвлөж эхэлдэг. Үнэ гэдэг худалдаж авах түвшингээс

гадна зах зээлийн мэдээлэл шүү дээ. Энэ мэтээр чөлөөт

зах зээлийн механизмыг бий болгосон, харин хамгийн

болохгүй чадахгүй байгаа хүмүүст нь тусалсан бодлого

баримтлах нь илүү оновчтой байна.

2022 онд Дорноговьд нефть боловсруулах үйлдвэр

ашиглалтанд орно гэж байгаа ч монголын төсөл цагтаа

дуусдаггүй нь факт шүү дээ. Гэхдээ энэ төсөл Энэтхэгээс

хөнгөлөлттэй зээл авсан тул хэрэгжих байх. ЗГ 250

тэрбум төгрөгийг Хөгжлийн банкнаас аваад 20 км авто

замаа тавиад эхэлсэн. 650 км газар нефтийн хоолой

тавих ёстой. Нийтдээ 1.4 тэрбум ам.долларын хөрөнгө

оруулалтаар энэ төслийг хийх гэж байгаа. Энэ үйлдвэр

ашиглалтанд орсноороо шатахууны үнэд тодорхой

нөлөө байхгүй харин маргааш бензин тасрах болов уу

гэж айхгүй байж болох юм.

Дефакто тоймын гол агуулгыг

хураангуйлан бэлтгэв

Тоймын бүрэн эхийг

jargaldefacto. com

вебсайтаас үзэх боломжтой.