Previous Page  7 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 7 / 12 Next Page
Page Background

7

НИЙТЛЭЛ

Хамгийн ойрын жишээ гэхэд хүн ам, нягтаршлаараа

Улаанбаатар хоттой ойролцоо Унгар улсын нийслэл

Будапешт хот юм. Унгар улсын хувьд байгаль орчин

болон хамгаалалтын асуудлыг зохицуулсан хуулийн

дагуу “Будапешт Хотын Захиргаа” нь хот байгуулалтын

нэгдсэн стратегийг шийдэх ёстой байдаг. Будапешт

хотын хувьд урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалыг

“2030 оны Будапешт” гэж нэрлээд, хотын урт хугацааны

хөгжлийн төлөвлөгөө, үзэл баримтлалыг тодорхойлсон

байдаг. Үүнтэй уялдуулан хотын дунд хугацааны хөгжлийг

тодорхойлоод “Будапешт 2020” гэж нэрлэн стратегийг

боловсруулан хэрэгжүүлж байна.

Энэ стратегийн гол

чиглэл нь:

1. Будапешт хот нь старт-ап болон инновацийн төв

макро-бүсийн түвшинд хүрэх

2. Будапешт хот нь эрүүл мэндийн салбарын төв

болох

3. Будапешт хот нь аялал жуулчлалын хот болох зэрэг

юм.

Түүнчлэн хамгийн чухал нь Будапешт хотыг "Уулзах цэг"

(Meeting Point) болгох нь Будапештын анхны алхам ба

олон улсын болон Унгарын залуу үеийнхнийг Будапештэд

зөвхөн хөгжилдөх гэж ирдэг биш энд ирээдүйгээ бүтээх

гэж ирдэг болгоход чиглэж байгаа юм.

Дээрх зорилгодоо хүрэхийн тулд

• Тав тухтай гэр бүлийн амьдрал

• Ажил эрхлэлт

• Оюун санаа, бие махбодийн төгс хөгжил

• Орчин үеийн технологид суурилсан амьдралын

хэв маяг зэргийг бэхжүүлэхэд чиглэн 6 төрлийн хот

төлөвлөлтийн бодлогыг чиглэлээ болгон нийт 103

том бүтээн байгуулалтыг 2014 оноос хийж эхэлсэн.

Эдгээр бүтээн байгуулалтууд эхнээсээ ашиглалтанд

орж байна.

Энэ мэтчилэн дэлхийн хотууд өөрсдийн дүр зургаа

тодорхойлоод түүндээ хүрэх төлөвлөгөө гаргаад цаг

алдалгүй ажиллаж байна. Харин Улаанбаатар хотын имидж

болон хот төлөвлөлт яг аль чиглэл рүү ямар зорилгын

дагуу хөгжиж байна вэ?

2018 оны 10-р сар