Previous Page  3 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 3 / 12 Next Page
Page Background

3

НИЙТЛЭЛ

ДеФакто

Шатахууны үнэ олон улсын зах зээлийн үнээс

гадна, төгрөгийн ханшаас илүүтэй хамаардаг

учраас хэрэв шаардлагатай гэж үзвэл ОАТ-ын

түвшинг төгрөг долларын ханшны өөрчлөлтөөс

хамааран тогтоох нь оновчтой болно. Жишээ нь

нэг доллар 2500 төгрөг байхад тонн тутам 250

мянган төгрөгөөр ОАТ-ыг тогтоогоод, хэрэв 3000

буюу 20 хувь өсвөл 200 мянган төгрөг буюу 20

хувиар бууруулж тогтоовол бүх талуудын төлөвлөлт

тодорхой болно. Төгрөгийн ханш чангарвал үнэ

хямдарна гэсэн үг.

Эсвэл шууд хилийн үнийн тодорхой хувиар

тогтоох нь оновчтой юм аа. Учир нь аливаа

үнийг зах зээл тогтоосон нь урт хугацаандаа

хэрэглэгчдэд илүү ашигтай, урьдчилан таахад

илүү амар, хүлээлтийн инфляцийг бууруулна.

Зөвхөн зах зээлийн бодит үнэ л хэрэглэгчид үнэн

мэдээлэл өгөх бөгөөд үнэ юунаас хамаарч буйг

хэрэглэгч ойлгосны дараа ойрын болон холын

үйлдлээ бодитой төлөвлөж чадна. Төр засаг үнэ

тогтоохоор авлига нэмэгдэж, үнэ нэг өдөр огцом

унадаг болохыг манай өнгөрсөн 30 жилийн түүх

харуулж байна.

Бид бүх бараан дээр биш юм гэхэд түлш

шатахуун дээрээ зах зээлээр үнэ тогтоолгох

нь шатахуун импортлогч компаниудын

хооронд өрсөлдөөнийг бий болгож, тэднийг

зардлаа бууруулахын төлөө ажиллахыг өдөөж,

шатахууны үнэ илүү тогтвортой байна.

Харин үгсэн хуйвалдаж үнэ тогтоосон байвал

буруутай компаниудыг сарын, улирлын гүйлгээтэй

нь тэнцэх торгууль тавих, зөвшөөрлийг нь хураан

авах хүртэл захиргааны арга хэмжээ авах ёстой.

ОАТ-ыг тогтмол авах, орлогыг тухайн хот, орон

нутгийн зам засварын ажилд зарцуулдаг бол

хэрэглэгчдээ үйлчилсэн хэрэг болно.

2018.10.24

ШАТАХУУНЫ ҮНИЙГ ЯАЖ ЗОХИЦУУЛАХ ВЭ?

хямдаар нийлүүлдэг компаниудыг төрүүлэв.

Чөлөөт зах зээлд бизнес үргэлж ашиг хайдаг тул

энэ боломжийг алдахгүйг шатахуун импортлогчид

бүгд л санаархаж, шинэ өрсөлдөөн өрнүүлэв.

Монголд үйлдвэрлэсэн бензинийг бараг бүх

импортлогчид өөрсдийн шатахуун түгээх

станцаараа борлуулж байна. Тодорхой

томоохон компаниуд өөрсдийн холих үйлдвэрээ

бараг бэлэн болгож, харин түүхий эдийг тус

бүрт нь яавал хаанаас тасралтгүй авах, яаж

эцсийн бүтээгдэхүүн болгох тухай судалгааг

хийж байна.

Яг энэ цаг үетэй давхцаад “Монголд найруулсан

бензин борлуулж байна. Маш муухай үнэртэй,

шаталт хурдан, ууршилт их, машины моторт

муу, хуурамч бензин” гэсэн мэдээг тодорхой

хүмүүс хэвлэл мэдээллийн хэрэгслээр идэвхтэй

түгээж эхлэв. Тэд “хуурамч бүтээгдэхүүнийг 400-

500 шатахуун түгээх станц борлуулж байгаа,

“Оюутолгой”, “Тавантолгой”, “Чинхуа МАК”, “Өсөх

зоос”, Хишиг-Арвин Индустриал” зэрэг томоохон

уул уурхайн компаниуд хүртэл түүнийг нь авч

байгаа” гэж мэдээлжээ. Энэ том компаниуд тэр

үнэтэй тоног төхөөрөмжийн шатахууныг хэдэн

давхар лабораториараа шалгадаг атлаа “найрка”

хэрэглээд байгаа гэж үү? Одоогоор машин, техник

хэрэгсэл нь хуурамч шатахуунаас болж эвдэрсэн

гэж тэднээс хэн нь ч дуугараагүй байна.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын

Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч

Т.Мөнхболд хуурамч гэгдэх бүтээгдэхүүнүүдийг

шинжилж шалгасан. Ямар нэг зөрчил илрээгүй.

Лабораторийн шинжилгээг үндэслэхээс өөр арга

байхгүй. Хуурамч шатахуун гэдэг нь нэр томьёоны

хувьд буруу гэж ярилцлага өгчээ.

Гэхдээ УУХҮЯ-аас шатахууны түүхий эд

болдог дээрх химийн бүтээгдэхүүнүүдийг ОАТ-т

хамруулахаар хуулийн төслийг УИХ-д хүргүүлээд

байна.