Previous Page  5 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 5 / 12 Next Page
Page Background

5

НИЙТЛЭЛ

Хөгжлийн Банк нь Монгол Улсын Засгийн газрыг

хувьчилж аваагүй л байлтай. Хувьчлаад авчихсан

бол “Засгийн Газрын Мэдээ”-гээ эрхлээд эзэн нь

юмаа мэдэж эрэг нь усаа хаших цаг. Ингэхэд Засаг

төрийн маань жинхэнэ эзэн хэн бэ? Худалдаа

Хөгжлийн Банкны 65.83 хувийг Люксембург Улсад

бүртгэлтэй компани эзэмшдэг. Люксембург нь

оффшор бүс тул бидний жинхэнэ эзэн хэн ч байж

болно.

Дээрхтэй ойролцоо асуулт мөн л их сургуулийн

нэрийн маргаанд гарч байна. Ингэхэд ер нь

Монголын Үндэсний Их Сургууль гэгчийн цаад

эзэн нь хэн бэ? Төр хүчгүйдэж байхыг бодоход

овоо гарууд бололтой юм.

ПРОЦЕСС

Монголын хууль хэрэгжүүлэх тогтолцоо нэн

төвөгтэй, өртөгтэй. Хууль хэрэгжүүлэх эрх мэдлийг

Засгийн газрын олон агентлаг хоорондоо

хувааж эдэлдэг. Их сургуулийн нэрийн маргаан

гэхэд л улсын бүртгэл, өрсөлдөөн, оюуны

өмчийг хариуцсан гурван тусдаа агентлагийн

харьяалах асуудал ажээ. Ингэхдээ нэг, нэгнийхээ

шийдвэрийг үгүйсгэх ч тэдэнд асуудал биш гэдгийг

Өрсөлдөөнийг зохицуулах газар нь шийдвэр

гаргаад удаагүй байхад

Оюуны өмчийн газар

барааны тэмдгийн бүртгэл хийж байгаа дээрх

жишээ харуулж байна.

Энэ бүхэнд шүүх ямар ч нөлөөгүй. Маш төвөгтэй

захиргаанымаргааншийдвэрлэх процессын ачаар

шүүхэд өрсөлдөөн, оюуны өмчийн маргаан очих

боломж бараг байхгүй. Жишээ нь 2012-2015 оны

хооронд ердөө ганц, хоёр оюуны өмчийн маргаан

шүүхэд очсон гэж Оюуны өмчийн газар мэдээлсэн

байна. Ингэж нэг юм шүүхэд очих болоход

өрсөлдөөн, оюуны өмчийн маргааныг гэхэд л

Захиргааны хэргийн шүүх, Иргэний хэргийн шүүх

гэсэн хоёр тусдаа шүүхээр явж шийдвэрлүүлэх

болно. Эцэст нь шүүхийн шийдвэр гаргуулж авлаа

гэж бодоход Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газар

гэдэгтэй нүүр тулна...

Энэ нэн төвөгтэй процессын давуу талыг

“туулайчдын клуб” э

дэлдэг. Жирийн иргэдэд бол

байцаагчийн дарамт л хангалттай.

ХОНГИЛЫН ҮЗҮҮРТ ГЭРЭЛ

Оюуны өмч, шударга бус өрсөлдөөний

маргааныг ямар нэг Засгийн газрын агентлаг

дунд нь оролцохгүйгээр иргэний хэргийн шүүх

шууд хянан шийдвэрлээд, шүүхийн шийдвэрийн

биелэлтийг шүүх өөрөө хариуцаад шууд хангуулдаг

илүү хялбар, хямд тогтолцоог хүн төрөлхтөн

бүтээчихсэн. Ийм тогтолцооны зарчмыг

Дэлхийн Худалдааны Байгууллагын гэрээ ,

хэлэлцээрт заасан

тул дэлхий даяар авч хэрэгжүүлж байна.

Бусад улсад иргэдийг төөрөгдөлд оруулах,

оюуны өмчийн эрхийг зөрчсөн мэдээ, мэдээллийг

иргэний хэргийншүүхийншийдвэрийнбиелэлтийг

урьдчилан баталгаажуулах замаар хэдхэн цагийн

дотор таслан зогсоодог. Ингэж зогсоосны дараа

хэргийг шүүх үргэлжлүүлэн хянах замаар эрхтэй гэж

байгаа этгээд, эрх зөрчсөн гэж байгаа этгээдийн

аль алиных нь хүний эрхийг хүндэтгэж асуудлыг

эцэслэн шийддэг. Монгол Улсын хувьд одоогийн

үйлчилж байгаа иргэний процесын хуулийн

хүрээнд ийм практик нэвтрүүлэх бүрэн боломжтой

ч дээр өгүүлсэнчлэн иргэний хэргийн шүүхэд хэрэг

очих боломжгүй байдаг юм.

Өнөөдөр гуравхан сая монголчууд хуулийн

хэрэгжилтийн

нүсэр

тогтолцоог

бүтээгээд,

тэрнийхээ зардлыг даахгүй ядуу зүдүү, гундуу

амьдраад, эцэстээ тэр агентлаг, засаг төрийн цаад

эзэн нь хэн бэ? гэдэг асуултыг өөртөө тавиад сууж

байна. Энэ байдлаасаа гарахын тулд дэлхийн

жишгээ л дагаж өөрчлөгдөж, шинэчлэгдмээр

байна.

2018 оны 10-р сар